Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 391

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                         

1. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Б.Д-ыг сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд, Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодисыг тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, бусдад сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг хууль бусаар өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Б-ыг худалдаалах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг тээврийн хэрэгсэл болон биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.И-г худалдаалах зорилгогүйгээр сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Э.Е-г сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Ү-ыг сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг зочид буудлын өрөөнд хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.             

2. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Б-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.И-г 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, Э.Е-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.Ү-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.Д-г 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Б.Д-г Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус  тус шийтгэсүгэй.                     

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Д-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 3 /гурав/ жил 8 /найм/ сар хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                                                                                                                                                                                      

4. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар А.Б-д оногдуулсан 1 /нэг /жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.И-д оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Э.Е-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Ү-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Д-д оногдуулсан 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2.4-т зааснаар А.Б-с 9.950.000 /есөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг, Б.Д-с 7.000.000 /долоон сая/ төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт оруулсугай.                           

            6. Монгол Улсын /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.Ү-ын 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 53 хоног, Б.Д, А.Б, Б.И нарын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоног, Э.Е-н 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 33  хоногийг тус тус тэдний  эдлэх ялд оруулан тооцсугай.                                                                                                                    

            7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуйлж соруул болгосон шаргал өнгийн гуурс мэт зүйл /17 см урттай/, нэг талд нь хар өнгийн гуурс шургуулсан, ягаан өнгийн гуурс /26,5 см урттай/, цагаан өнгийн хуванцар дугуй хэлбэртэй зүйл, 2,1 см урттай хар өнгийн хуванцар гуурс, Зиплок түгжээ бүхий уутны тасархай, цагаан өнгийн хуванцар соруул, улаан өнгийн тагтай хуванцар бонго мэт зүйл дээд цорго хэсэгт шилэн гаанс мэт зүйл шургуулсан, зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн тастлаг мөс 9,8 грамм, Шаргал өнгийн, гал гарах хэсэгт гуурс шургуулсан асаагуур 1 ширхэг, Цагаан өнгийн соруул 1 ширхэг, Capacity 200g гэсэн бичиглэл бүхий цахилгаан гар жин, 2х2 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 4 ширхэг, 6х7 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 7 ширхэг, 6х7 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут 120 ширхэг, цэнхэр өнгийн бичигтэй толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил, 2х2,5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уут, 100 гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн эм мэт зүйл, Жижиг ууттай цагаан өнгийн тастлаг мөс мэт зүйл уутны хамт жинлэхэд 0,5 грамм, нэг уутанд хийсэн олон тооны зиплок түгжээ бүхий уутнууд 200 ширхэг, ногоон өнгийн хүрэмний халааснаас гарсан толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил 1 ширхэг, ногоон эрээн өнгийн эрэгтэй хүний хүрэм, I2000 гэсэн бичиглэл бүхий гар жин, хөх өнгийн эвдэрхий асаагуур, Best wishes гэсэн ууттай 8х13 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай 21,9 грамм мөс мэт зүйл, цагаан цэнхэр өнгийн судалтай уутанд хийсэн ногоон өнгийн хатсан ургамал мэт зүйл, 11,1 грамм, орой хэсгийг хагалсан тарианы усны шил, 7х4 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай 0.6 грамм мөс, Lot ory гэсэн бичиглэл бүхий хуванцар сав, Э.Е, Б.И, Н.А, Т, А.Б, Б.Ү, Б.Д нарын шээсэнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрэх эсэхийг шалгасан тест зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комист даалгаж, хуйлсан 1000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг хуйлсан 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Банкинд шилжүүлж, E1771913 дугаартай гадаад паспортыг Б.Д-д буцаан олгосугай.

          8. Э.Е, Б.Ү, Б.И нар төлөх төлбөргүйг дурдаж, мөрдөн байцаагчийн үйлдсэн 2017 оны 05 дугаар сарын 25, 26, 29-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар “Тоёота Волтз” маркийн тээврийн хэрэгсэл, “Субару импреза” маркийн тээврийн хэрэгсэл, “Тоёота кроун” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилснийг тус тус хүчингүй болгосугай.                                                                                                                                         

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, А.Б, Б.Д, Э.Е, Б.Ү, Б.И нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.                                  

            10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.                                                                       

            11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Д, А.Б, Э.Е, Б.Ү, Б.И нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                                           

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ү.ТҮМЭНЖАРГАЛ