Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 00014

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би  Д.Ганбат, Н.Алтанхуяг нарын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох “Гэрлэлт гэрчилснийг үнэн зөв болохыг баталж, 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг нөхөн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганбат, Н.Алтанхуяг нар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Тус шүүхэд Д.Ганбат, Н.Алтанхуяг бид хоёр Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдуулан гэрлэлт гэрчилсэнийг  үнэн зөв болохыг баталж, 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсоныг нөхөн бүртгэхийг даалгахыг хүсч нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Д.Ганбат, Н.Алтанхуяг бид хоёр тус нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч  Д.Ганбат, Н.Алтанхуяг нар нь нэхэмжлэлээсээ сайн дураараа шүүх хуралдаанаас өмнө татгалзсан ба энэ нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох “Гэрлэлт гэрчилснийг үнэн зөв болохыг баталж, 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсныг нөхөн бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ганбат, Н.Алтанхуяг нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Орхон аймгийн Улсын бүртгэл, статистикийн газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогчид тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                       Д.САРАНГЭРЭЛ