Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02784

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 182/ШШ2024/02784

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******г эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч В.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.**** шүүхэд гаргасан хүсэлтдээ: В.*******, ******* ******* ХХК 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Н.*******тай Ажлын байрны түрээсийн гэрээ 17 тоот гэрээ байгуулсан. 2022 оны 05 сарын 04-ний өдөр Н.*******тай Ажлын байрны түрээсийн гэрээ 117 тоот гэрээний дагуу Н.*******гийн өмчлөлийн **** тоот байрлах 106 м.кв талбайтай ажил үйлчилгээний оффисын талбайг 1 сарын 3,186,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээслэгч В.*******, ******* ******* ХХК түрээслэхээр тохиролцсон. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түрээслэгч тал ******* ******* ХХК түрээсийн гэрээг түрээслэгч талын санаачлагаар цуцлах мэдэгдлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн албан бичгээр хүргүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлөх явцад түрээслүүлэгчийн түрээслүүлсэн түрээсийн талбайн хэмжээг хэмжиж үзэхэд 80 м.кв талбайтай буюу түрээсийн гэрээнд тохиролцсон 106 м.кв талбайгаас 20 м.кв талбай дутуу болохыг мэдсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь хаятаа оршин суудаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын *******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.Хүсэлт гаргагч В.*******өөс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.В.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шилжүүлгийн мэдээлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2023/12045 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Н.******* нь нэхэмжлэлд дурдсан **** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, Шуудангийн магадлагаагар тогтоогдсон гэх үндэслэлээр ******* ******* ХХК, В.******* нарын нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 12,125,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө гаргуулах, түрээсийн төлбөрт шилжүүлсэн 2,344,415 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул В.*******ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын *******г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын *******г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.*******г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч В.******* /утас-***/‑т мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ