| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 1741000360244 |
| Дугаар | 2021/ДШМ/96 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.1.2., 22.1.3., 22.4.6., 22.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнх-Эрдэнэ, Э.Бадрал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ДШМ/96
Д.Э, Б.Б, Н.З, Д.Г,
Д.Д, Б.М, Л.С
нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.М, Э.Б,
хохирогч Ж.Г өмгөөлөгч Б.Баяржаргал,
хохирогч Г.Э өмгөөлөгч Д.Амгалан,
хохирогч Б.Гөмгөөлөгч С.Одгариг,
шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж, Н.Дэмбэрэлдагва,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр, Н.Ариунболд,
шүүгдэгч Н.Зын өмгөөлөгч Т.Ганболд
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Амар,
шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Б.Сайнгэрэл,
шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч П.Баасанжав,
шүүгдэгч Л.С өмгөөлөгч Ш.Ганбат,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/764 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Ц.Дагвадорж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Э, Б.Б, Н.З, Д.Г, Д.Д, Б.М, Л.Снарт холбогдох 1741000360244 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
2. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
3. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
4. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
5. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
6. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
7. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
.......................................................................................................................................................................................
Нийслэлийн прокурорын газраас:
Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
Н.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар,
Д.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3,2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3,2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар,
Л.С үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/764 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, арван гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 13,000,000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож,
тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг энэ тогтоолоор оногдуулсан хугацаатай хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Эад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг, шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тус тус торгох ял оногдуулсан 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 10 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт:
-“Шүүгдэгч Д.Э, Б.Б нарт торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Э, Б.Б нарт мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг,
-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 145 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хоёр мянга нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,175,000 төгрөгийг Д.Эад оногдуулсан хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгийн торгох ялаас хасаж Д.Эын биелүүлэх торгох ялын хэмжээг 24,825 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 24,825,000 төгрөг /хорин дөрвөн сая найман зуун хорин таван мянган төгрөг/-өөр, мөн шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 145 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хоёр мянга нэг зуун далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,175,000 төгрөгийг Б.Бт оногдуулсан 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаас хасаж Б.Бын биелүүлэх торгох ялын хэмжээг 10,825 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,825,000 төгрөг /арван сая найман зуун хорин таван мянган төгрөг/-өөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.
тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Д.Г-д холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Б, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Э, КсС ХХК-ны захирал Э.Ш нартай санаатай нэгдэн албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Кси” хязгаарлагдмал хариуцлагатай компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.” гэсэн заалтыг нэмж оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, Ц.Дагвадорж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Д.Э, Б.Б нарыг нэн даруй сулласугай.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ