Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0720/З |
Дугаар | 128/ШШ2023/0971 |
Огноо | 2023-12-13 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0971
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** /РД: ***/,
нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б***,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Б.Б***,
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б***,
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б***,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т***
Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Б***, Д.Б*** нарын 2023 оны 03 сарын 31-ний өдрийн НА-*** дугаар актаар ногдуулсан нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүйгээр ногдуулсан 229,065,872.79 төгрөгийг хасаж, нөхөн ногдуулалтын актын дүнг 77,822,378.35 төгрөг болгон бууруулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Б.Б***, хариуцагч Г.Б***, Д.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *** нь Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 3 сарын 31-ний өдрийн НА-*** дугаар актаар ногдуулсан нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүйгээр ногдуулсан 229,065,872.79 төгрөгийг хасаж, нөхөн ногдуулалтын актын дүнг 77,822,378.35 төгрөг болгон бууруулах-аар маргасан.
2.Хариуцагч Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь *** тоот томилолтын дагуу ***-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд хийж, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актаар ***-д 201,831,745.34 төгрөгийн нөхөн татвар, 76,065,810.3 төгрөгийн торгууль, 28,990,695.5 төгрөгийн алданги, нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрийг /х.х 14-16 дахь тал/ ногдуулжээ.
3.Нэхэмжлэгч маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс нийт 77,822,378.35 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 229,065,872.79 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөл хянан 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 30 дугаар тогтоолоор /хх 46-51 дэх тал/ шийдвэрлэсэн байна.
Тус шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. /хх 52 дахь тал/
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2021 оны дунд үеэс эхлэн гадаадын компаниудтай нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийхгүй зөвхөн дотоодын компаниудтай гэрээ хийх болсон тул БНХАУ-ын *** компани манай компанитай аман хэлэлцээр хийн *** ХХК-иас манай компанийн нэрээр нүүрс авч өгч зуучлах, зуучлалын хөлсөнд 15.0 сая төгрөг авахаар тохиролцсон. *** ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийж, Дундговь аймгийн Баянжаргал сумын нутагт байрлах *** ХХК-ийн *** нэртэй уурхайгаас нүүрсийг худалдан авч, Дорноговь аймгийн Чойр өртөө хүртэл авто тээврээр, 2021 оны 11 сарын 11-ний өдөр Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хот хүртэл төмөр замаар нүүрсийг тээвэрлүүлэн *** компанид хүргүүлсэн.
*** компаниас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500,000 юань (ханш 439.44; 219,720,000 төгрөг), 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 250,000 юань (ханш 440.81; 110,202,500.00 төгрөг), 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 250,000 юань (ханш 441.82; 110,455,000 төгрөг), нийт 1 сая юань буюу 440,377,500 төгрөгийг компанийн дансаар хүлээн авч, нүүрс худалдан авах, тээвэрлэх, экспортлох зардалд зарцуулсан.
Нүүрс худалдан авах гэрээ болон нүүрс экспорт нь манай ***-ийн нэрээр хийгдсэн боловч бодит байдал дээрээ манай компани БНХАУ-ын *** компанийн Монгол улсаас худалдан авч буй нүүрсийг тэдний олны худалдан аваад экспортолж өгсөн.
Компанийн 2021 оны санхүүгийн болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд дээрх 440,377,500 төгрөгийг орлогоор бүртгэж, нүүрс худалдан авах, тээвэрлэх, экспортлох зардлуудыг хасаж тайлагнасан. Ашигт малтмалын нөөц ашигласны тайланг өгөх үед татварын цахим тайлангийн системд зөвхөн тоо хэмжээний үзүүлэлтийг бөглөх хавсралт нь ажиллаж байсан бөгөөд бусад хавсралтууд нь ажиллахгүй байсан тул өөрийн компанийн нэрээр 3353.2 тонн нүүрс экспортод гаргаснаа тайлагнасан.
Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нар манай компанийн 2019-2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар актаар нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөр ногдуулсан нь бүхэлдээ зөвхөн дээрх нүүрсний экспорттой холбоотойгоор нөхөн татвар ногдуулсан.
Актаар ногдуулсан нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрийг хэсэгчлэн эс зөвшөөрч, хууль бусаар ногдуулсан 229,065,872.79 төгрөгийн төлбөрийг хасуулж, нөхөн ногдуулалтын актын дүнг 77,822,378.35 төгрөг болгон бууруулахаар Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөлийн 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 32 дугаар тогтоолоор актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул дараах 3 үндэслэлээр актыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1.Экспортын борлуулалтын АМНАТ тооцох үнэлгээг тооцохдоо нүүрсний агуулга, шинж чанар, ангиллыг харгалзаагүй, лабораторийн дүгнэлтийг үндэслээгүй, улмаар Засгийн газраас тогтоосон үнийг баримтлаагүй, үнэлгээг хэт өндрөөр үндэслэлгүйгээр тооцсон.
НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн Зургаа дугаарт: 2021 оны 11 сард 3353.2 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй /БК:27011213/ БНХАУ-д экспортолсон борлуулахдаа 1,387,447, 142.62 борлуулалтын үнэлгээ бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 69,372,357.13 төгрөгийн үндсэн төлбөр, 69,372,357.13 нэмэлт төлбөр ногдуулж тайлагнаагүй нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна. 12.2. Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно,
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; 47,16.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:, 47.16.1.худалдсан, худалдахаар ачуулсан; 47.16.2.экспортолсон; 47.3.3.энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, 47.17.Нүүрс, нүүрсний бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.3.3-т заасан хувь дээр тухайн бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч доор дурдсан хувийг нэмэгдүүлж тооцно, 47.17.1-д ... Боловсруулаагүй нүүрс...тн... Нүүрс... 125 ба... Түүнээс дээш хүртэл 5.00... гэж заасныг зөрчсөн" гэж үзэн АМНАТ-ийн нөхөн төлбөр 64,325,129.69 төгрөг, торгууль 25,730,051.88 төгрөг, алданги 10,274,009.71 төгрөг, нийт 100,329,191.28 төгрөг, нэмэгдүүлсэн АМНАТ-ийн нөхөн төлбөр 69,372,357.13 төгрөг, торгууль 27,748,942.85 төгрөг, алданги 11,080,152.88 төгрөг, нийт 108,201,452.88 төгрөг, АМНАТ болон нэмэгдүүлсэн АМНАТ-ийн төрлөөр нийт 208,530,644.14 төгрөг ногдуулсан.
Экспортод гаргасан нүүрсэнд ногдох АМНАТ-ийг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын дагуу тооцох зохицуулалттай. Тус журмын 2.1.2-т тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан; 2.4. Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, металлыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно, 2.7Ашигт малтмалын бүтээгдэхүүний лабораторийн дүгнэлтэд үндэслэн ашигт малтмалд АМНАТ ногдуулна ногдуулна гэж заасан.
Манай компанийн нэрээр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-д экспорт хийсэн 3353,2 тонн нүүрсэнд хийсэн 2021 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 0121007105 дугаар Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээгээр: БТКУС-ын код 27011213, боловсруулаагүй, коксжих чанаргүй, 25,56%-ийн чийглэгтэй, эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 7334 ккал/кг, бодит илчлэг 4187 ккал/кг, үнслэг 16,11%, дэгдэмхий 40,79%, хөөлтийн зэрэг 0, барьцалдах чанар 0 тус тус агууламжтай гэж дүгнэсэн.
Татварын улсын байцаагч Г.Б***, Д.Б*** нар нь дээрх журмыг зөрчиж, манай компанид экспортын борлуулалтын АМНАТ тооцох үнэлгээг тооцохдоо нүүрсний агуулга, шинж чанар, ангилал, тогтоосон стандарт, лабораторийн дүгнэлтийг үндэслээгүй улмаар, Засгийн газраас тогтоосон үнийг баримтлаагүй болохыг дараах байдлаар нотолж байна. Үүнд:
Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 2.2-т Ашигт малтмалын хүдэрт тавигдах шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно: хүснэгтийн 9-р бүтээгдэхүүн Боловсруулаагүй нүүрсийг Антрацит, Хагас антрацит, Коксжих нүүрс, Сул коксжих, Коксжих чанаргүй нүүрс, Хүрэн нүүрс гэж ангилан, хүрэн нүүрс: Илчлэг Q ar Wt daf
> 40, Үнслэг Аd
Татварын улсын байцаагч нар АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг тооцохдоо Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.4. Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно гэж заасны дагуу тооцоогүй бөгөөд ямар үндэслэлээр Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тогтоосон үнийн эх сурвалж дахь, боловсруулаагүй нүүрсний ангиллаас коксжих чанаргүй нүүрсний ангилалд байгаа хамгийн өндөр үнэтэй 145.22 ам.долларын үнэтэй, Q>5000 ккал/кг илчлэг, А
Татвар төлөгч татварын хууль тогтоомж зөрчсөн бол гаргасан зөрчилдөө тохирох хариуцлагыг хүлээх үүрэгтэй байтал татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1. зайлшгүй байх, 5.1.2. тодорхой байх 5.1.3. шударга байх: 5.1.4. үр ашигтай байх, зарчим, 76 дугаар зүйлийн 76.1.3 татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх, зарчмыг тус тус зөрчиж, өндөр дүнгээр төлбөр ногдуулсан гаж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны Байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг хэлнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэсэн заалтын дагуу нүүрсийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр экспортолсон.
Дээрх Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал", 2021 оны 12 сарын 08-ны өдөр тогтоосон зах зээлийн үнийн эх сурвалж, Монгол улсын стандарт MNS 6457.2014 "Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал", эдгээр 3 эх сурвалж дахь нүүрсний агуулга, шинж чанарыг манай компанийн экспортолсон нүүрсний Гаалийн лабораторийн дүгнэлт дэх агуулга, шинж чанартай харьцуулж үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зарласан жишиг үнийн 63.39 ам.долларын үнэтэй нүүрсний агуулга шинж чанартай тохирч байгаа нь Дээрх 3 хувилбараар нотлогдож байгаа тул нүүрс экспортын АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг 63.39 ам доллароор тооцохоор байна.
Татварын улсын байцаагчид Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалыг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг буруу хэрэглэж, Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.4. Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно, 2.7-д Ашигт малтмалын бүтээгдэхүүний лабораторийн дүгнэлтэд үндэслэн ашигт малтмалд АМНАТ ногдуулна гэж заасныг зөрчиж хэт өндөр үнэтэй нүүрсний ангиллыг сонгож АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг тооцсоноос 151,121,954.36 төгрөгийн АМНАТ болон АМНАТ-ийн нэмэгдүүлсэн төлбөрийг илүү нөхөн ногдуулсан гэж үзэж байна. Иймд манай компанийн экспортолсон нүүрсний АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг Гаалийн лабораторийн дүгнэлт дэх агуулга, шинж чанарыг үндэслэн 63.39 ам доллар/тн үнээр тооцож НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын АМНАТ-ийн төрлөөр ногдуулсан нийт 208,530,644.14 төгрөгийн төлбөрөөс хууль бусаар ногдуулсан 151,121,954.36 төгрөгийг хасаж, 57,408,689.78 төгрөг болгон бууруулж өгнө үү.
2. Өмнө нь бусдад суутгуулан улсын төсөвт төлсөн НӨАТ-ыг дахин ногдуулсан.
НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн дөрөвдүгээрт. 2021 онд 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцон зөрчилд 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийтдээ 28,741,832.25 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Манай компани 2021 онд 226,089,754,7 төгрөгийн худалдан авалтдаа 20,530,127.66 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулагч талуудад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ; 8.1.1. бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд: 16 дугаар зүйлийн 16.1. Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1.тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө; гэсэн заалтуудын дагуу суутгуулан төлсөн.
Харин 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргахдаа татварын бусдад суутгуулан улсын төсөвт төлсөн 20,530,127.66 төгрөгийг тайлангийн маягтын Хуулийн 13-р зүйлд заасан чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ хэсэгт бус тухайн сард хасагдах буюу буцаан авах НӨАТ-ын дүн хэсэгт тайлагнасан санаатай бус алдаа гаргасан. Энэхүү буруу тайлагнасан 20,530,127.66 төгрөгийг дараа саруудын тайлангаар бууруулсан эсвэл хүсэлт гаргаж төсвөөс буцаан аваагүй бөгөөд одоо хүртэл татварын цахим тайлангийн системд илүү төлөлтөөр харагдаж байна. Татварын улсын байцаагч нар НА-*** дугаар актын албан татвар ногдуулалт, төлөлтийн талаарх хэсэгтээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар татварын удирдлагын нэгдсэн систем дэх тооцооллын дансанд нэмэгдсэн өртгийн албадан татварын 20,529,854.94 төгрөгийн илүү үлдэгдлийг 20,529,854.94 төгрөгөөр бууруулж, 00.00 үлдэгдэлтэй болгов гэж тэмдэглээд, үүнийгээ нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо, Маягт ХШ-12-аар баталгаажуулсан атлаа 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийт 28,741,832.25 төгрөгийн төлбөр төлөхөөр ногдуулсан нь өмнө нь бусдад суутгуулан төлсөн татварыг дахин төлүүлэхээр шийдвэрлэж, нөхөн төлбөр, торгууль ногдуулсан байна.
3. Бодитоор хэрэгжээгүй орлогод ААНОАТ ногдуулсан буюу шалгалт хийсэн татварын улсын байцаагч Д.Б*** татвар төлөгчид сэтгэл санааны дарамт үзүүлэн хуурамч гэрээ үйлдүүлэн, түүнийгээ үндэслэж төлбөр ногдуулсан.
Манай компани БНХАУ-ын *** компанитай ямар нэгэн нүүрс худалдах, худалдан авах тухай гарааг хийгээгүй бөгөөд зөвхөн аман хэлэлцээр хийж Монголын алт MAК ХХК-иас нүүрс худалдан авахад нь зуучилж, зуучлалын хөлс авахаар тохиролцсон. Ингээд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр *** ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ хийсэн. *** компаниас 2021 оны 8 дугаар сарын 27-ны 500.000 юань (081 439.44; 219,720,000 төгрөг), 2021 оны 09 сарын 24-ны өдөр 20,000 юань (ханш 440.81, 110,202,500.00 төгрөг), 2021 оны 10 сарын 08-ны өдөр 250,000 (юань 441.82: 110,455,000 төгрөг), нийт 1 сая юань буюу 440,377,500 төгрөгийг компанийн дансаар хүлээн авч, нүүрс худалдан авах, тээвэрлэх, экспортлох зардалд зарцуулсан. Хүлээн авсан 440,377,500 төгрөгийг 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан Татварын тайландаа татвар ногдох орлогоор бүрэн тусгаж тайлагнасан.
Татварын хяналт шалгалтын явцад манай компани зөвхөн зуучлах үүрэг гүйцэтгэж өөрийн компанийн нэрээр нүүрс худалдан авч, экспортод гаргаж өгсөн талаараа татварын Байцаагч нарт олон удаа тайлбарласан боловч энэ талаар НА-*** дугаар актын нөхөн ногдуулалтын актад огт дурдаагүй бөгөөд, хийсэн ярилцлагын тэмдэглэлийг актад хавсаргаагүй байна. Татварын хяналт шалгалтын явцад байцаагч Д.Б*** нь ***-ийн захирал Б.Б***ыг байнгын дарамталж, хэл амаар доромжлон, сэтгэл санааны дарамтад оруулсан. Тэрээр "Чи нүүрсний хулгайч, чамайг Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт өгч шалгуулна. Чамд өндөр дүнтэй акт тавина хэмээн айлган сүрдүүлж *** компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээг заавал нөхөж буюу хуурамчаар хийж ир! гэж дарамталсан. Ингээд *** компанид хандаж учраа хэлэн тэдний компаниас хүлээн авсан 1.0 сая юанийн үнийн дүнтэй гэрээг хийж Д.Б***т авчирч өгсөн. Гэтэл татварын улсын байцаагч Д.Б*** дахин хэл амаар доромжилж, орилж хашхиран 81 ам.доллароор гэрээ хийж ирэхийг шаардсан. Бид хоёрын дэргэд байсан байцаагч Г.Б*** болон тэр давхрын бүх хүмүүс сонссон. Би яагаад аваагүй мөнгөндөө гэрээ хийж ирэх ёстой юм бэ гэж хэрүүл болсон. Ингээд аргагүйн эрхэнд Д.Б*** байцаагчийг өндөр дүнтэй акт тавихаас айгаад дахин *** ХХК-д хандаж нүүрсний тонн тутмыг нь 81 ам.доллароор худалдах, худалдан авах хуурамч гэрээг хийж авчирч өгсөн.
Манай компанийн ААНОАТ-ын 2021 онд тайлагнасан 440,377,500 төгрөгийн татвар ногдох орлого дээр байцаагч Д.Б*** айлган сүрдүүлж хийлгэсэн 81 ам.доллароор худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн зөрүү 337,065,232.96 төгрөгийг нэмээд, борлуулалтын орлогоо 337,065,232.96 төгрөг дутуу тайлагнасан зөрчил гаргасан гэж тооцон, хэрэгжээгүй буюу хийсвэр орлогод 33,706,523.30 төгрөгийн нөхөн татвар, 10,111,956.99 төгрөгийн торгууль, 5,383,605.90 төгрөгийн алданги, нийт 49,202,086.19 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1 үйл ажиллагааны орлого: 7.4.2 хөрөнгийн орpnoro 7.4.3 хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, 7.4. А.Бусад орлого, 8 дугаар зүйлийн 8.12-д үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдож, 8.1.1. бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, мөн хуулийн 12 дугаар зүйл Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх; 12.13. Албан татвар албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө; 12.1.3. үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар, гэж заасны дагуу манай компанийн 2021 онд дансаар хүлээн авсан 1.0 сая юань, буюу 440,377,500 төгрөгийг татвар ногдох орлогоор хүлээн зөвшөөрөх зохицуулалттай байна. ААНОАТ-ын төрлөөр үндэслэлгүй ногдуулсан 49,202,086.19 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Татварын улсын байцаагчийн НА-*** дугаар 306,888,251.14 төгрөгийн төлбөрийн нөхөн ногдуулалтын актын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэлт төлбөрийн төлбөр ногдуулсан 208.530,644,14 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүй ногдуулсан 151,121,954.36 төгрөгийн төлбөрийг хасаж, 57,408,689,78 төгрөг болгон бууруулж, үндсэн өртгийн албан татварын төрлөөр төлсөн татварыг давхардуулан ногдуулсан Нэмэгдсэн 28,741,832.25 төгрөгийг төлбөрийг хүчингүй болгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр үндэслэлгүйгээр ногдуулсан 49,202,086, 19 төгрөгийн төлбөр хүчингүй болгож, Татварын улсын байцаагч нарын ногдуулсан 2023 оны 03 сарын 31-ний өдрийн НА-*** дугаартай актын нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрийн дүнгээс үндэслэлгүйгээр ногдуулсан 229,065,872.79 төгрөгийг хасуулах, нөхөн ногдуулалтын актын дүнг 77,822,378.35 төгрөг болгон бууруулахаар нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс гурван үндэслэлээр байцаагчийн актыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Нэхэмжлэлдээ АМНАТ-тай холбоотой буюу нүүрсний илчлэг, агуулга, шинж чанартай холбоотой харьцуулалт хийж ойлгомжтой байдлаар тусгасан. Ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл болон Монгол Улсын стандартад заасныг харьцуулж үзэхэд байцаагч нарын зүгээс хамгийн дээд үнийг буюу татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүйгээр боловсруулаагүй нүүрс байна гэж үзээд гаалийн лабораторийн дүгнэлтийг үндэслэсэн гэж байна. Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд манай нүүрсний чанар нь хүрэн нүүрсний агуулга, шинж чанартай таараад байна. Ангилал нь боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс гэсэн ангилалд таараад байна. 465 дугаар тогтоолыг баримтлахдаа Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан ангиллаас гаалийн лабораторийн дүгнэлт Монгол Улсын стандартыг баримталж АМНАТ-ыг ногдуулах ёстой байсан. Чийглэг, үндэслэг, дэгдэмхий гэдэг агуулга, шинж чанар нь Засгийн газрын 193 дугаар ангиллыг тогтоосон тогтоол дээр манайх хүрэн нүүрсний агуулгатай тохироод байна.
2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр экспортолсон нүүрсний жишиг үнийг Сангийн яамнаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зарласан. Боловсруулаагүй нүүрсний ангилал дээр 145, 124, 63.39 гэсэн гурван үнэлгээ байгаа. Манай агуулга, шинж чанар хүрэн нүүрсний ангилал буюу 63.39 долларын үнэтэй манай нүүрсний агуулга тохирч байгаа. Ерөнхий ангиллын хувьд 27.01-12-13 гэдэг нь боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс гэдэгт орж байгаа боловч боловсруулаагүй, коксжих чанаргүй нүүрс дотроо гурван янзын үнэтэй буюу 145.22, 124.18, 63.39 ам.доллар гэсэн гурван янзын үнэ байгаа. Байцаагч нар нөхөн татвар ногдуулахдаа АМНАТ дээр 145.22 буюу хамгийн өндөр үнэлгээг сонгож хэрэглэсэн. Зарласан үнийн мэдээлэл дээр юу гэж заагдсан гэхээр 5000-аас дээш илчлэгтэй, манайх 4187 илчлэгтэй, үнслэг нь 25-тай тэнцүү буюу 25-аас их байна гэсэн. Манайх 16.11 хувийн үнслэгтэй байгаа. Дэгдэмхий нь 145.22 доллар нь 28-37 хувьтай гэсэн, манайх 46.79 хувьтай. 124.18 нь бас шинжилгээний хариутай тохирохгүй байна.
Монгол Улсын MNS 64572014 гээд нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилалд манай компанийн экспортолсон нүүрсний гаалийн лабораторийн дүгнэлт, агуулга, шинж чанартай тохирох ёстой. Стандарт нь хүрэн нүүрсний агуулга шинж чанартай тохироод байгаа. Манай нүүрсний илчлэг 4500-аас бага гээд, стандарт 45-аас бага байх юм бол гэж байна. Дэгдэмхий 40-өөс их байна гэсэн, манайх 46.7. Стандарт, агуулга шинж чанар нь хүрэн нүүрсний ангилалтай тохироод байгаа юм. Гаалийн Ерөнхий газар ангилал тогтоохдоо яагаад 12-13 гэдэг кодыг баримталсан бэ гэхээр Гаалийн Ерөнхий газар бүтээгдэхүүний ангиллыг тогтоохдоо нүүрсний чийгтэй жинг илчлэгээр нь тооцдог юм байна. Манай гаалийн лабораторийн шинжилгээнд чийгтэй жин 7334 кл.калори. Яагаад манай ангилал чийгтэй нүүрсний ангилал руу орчхоод байна вэ гэвэл Гаалийн ерөнхий газрын А/300 дугаар тушаалаар чийгтэй жин тооцсоноор ангилдаг.
Татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ бодит нөхцөл байдлыг тогтоож хийх ёстой. Эрдэс баялгийн татварын хэлтэс, мэргэжлийн татварын албанд яг тийм чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгж байгаа. Тэндээс ямар тодруулга, мэргэжил арга зүйн туслалцаа авсан, тэр нь ямар баримтаар нотлогдож байгаа гэдгээ татварын улсын байцаагч тодорхой хэлэхгүй байна. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй.
Гаальтай очиж маргалдана уу гэсэн асуудал ярьж байна. Гаальтай холбоотой асуудал үүн дээр яригдахгүй. Татварын улсын байцаагч актаар нөхөн төлбөр ногдуулсан учраас ашиг сонирхол энэ хэсэгт хөндөгдөж, бид гаалийн лабораторийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргах боломжгүй. Бидний зүгээс нэхэмжлэл дээр дэлгэрэнгүй үндэслэлийг гаргаж тавьсан.
Хоёрдугаарт Нэмэгдсэн өртгийн албан татвар дээр суутган тооцоолол хийлгэх ёстой гэсэн асуудлыг ярьж байна. Байцаагчийн зүгээс АМНАТ-тай холбоотой хяналт шалгалтыг бүрэн бодитой, нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв шийдсэн зүйл огт харагдахгүй байна. Байцаагчийн бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зөрүүтэй байна. Өмнө нь суутгуулаад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр 20,000,000 төгрөгийн акт, 8,200,000 төгрөгийн торгууль, нийт 28,741,000 төгрөгийн татвар ногдуулсан. Маргаан таслах явцад болон шүүхэд өгсөн тайлбартаа байцаагч нар 20,000,000 төгрөгийг хасуулах боломжтой гэж бичээд байгаа боловч байцаагчийн акт нэгэнт гарсан, хүчин төгөлдөр болсон, татварын системд орсон төлөх ёстой өр болсон байна. Татварын системд орсон өрийг байцаагчийн маргаан таслах зөвлөлд өгсөн тайлбараар юм уу шүүхэд өгсөн тайлбарын дагуу устгана гэсэн юм байхгүй. Заавал маргаан таслах зөвлөл юм уу шүүхээр шийдвэрлүүлж хүчингүй болгуулж байж энэ нь арилах учраас нэмэгдсэн өртгийн албан татварын 28 сая төгрөгийн гомдлоо шүүхийн гомдолд оруулсан. Байцаагч нар үүнийг хүчингүй болгуулах боломжтой гэдэг тайлбараа өгөөд байна.
Гуравдугаарт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр тавигдсан 49 сая төгрөгийн татварыг хүчингүй болгох гэсэн гомдол. Манайх БНХАУ-ын *** компаниас 1,000,000 юань хүлээж авсан. Тэр нь 440 сая төгрөг байсан. Үүнийг татварын тайландаа тусгасан. Гэтэл байцаагч нар ***-ийн тайланд тусгаснаас гадна 337 сая төгрөгийн орлогыг дутуу ногдуулсан байна гэж үзээд 49 сая төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тавьсан. Бид нар байцаагч нар 335 сая төгрөгийн орлогыг нотолно уу гэдэг хүсэлт тавьсан. Тэрний хариуд эрсдэлийн үнэлгээ 1.5 тэрбум төгрөгийн орлогын зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр акт тавьсан гэсэн. Гаалийн практик нь өнөөдөр би нүүрс гаргалаа гэхэд гаалийн мэдүүлэг дээр өнөөдрийн үнийг тавьчихдаг юм байна. Яг одоо бодит татвар ногдуулах үнэлгээ нь Сангийн яамны зарласан үнээр тогтоогдох учиртай. Тэр гаалийн мэдүүлэг дээр байгаа үнэлгээ нь 11 сарынхаар тооцогдсон учраас зөрүү гарсан байна. Бодитоор хэрэгжээгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.13 дахь хэсэгт албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө, 12.1.3 дахь хэсэгт үйлчилгээний орлогыг хүлээж авсан эсвэл гэрээ, хэлцэл зарласан дүнд заасан нөхцөлийг хангаснаар гэж заасны дагуу манай компани 2021 онд дансаар хүлээж авсан 1,000,000 юань буюу 441 сая төгрөгт ногдох орлогоо тайлагнасан. 337 сая төгрөг гаргаж ирээд 49 сая төгрөгийн аж ахуйн нэгжийн нөхөн татвар, торгууль ногдуулаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хэрэгжээгүй байгаа гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудлыг татвар төлөгч татварын улсын байцаагчийн актаар илрэнгүүт төлөх үр дагавар үүсэж байгаа. Хийгдсэн гээд байгаа гэрээ, хэлцэл нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бусад тооцох хэлцлийн шинжийг агуулсан, татварын улсын байцаагчийн хууль бус шаардлагын улмаас хүчинд автаж хийгдсэн. Хэрэгт авагдсан гэрээ болон тайлбараар гэрээ байгуулаагүй, бодит байдал өөр байсан гэдгийг харуулж байна.
Маргааны гол зүйл нь 3353.2 тонн нүүрсийг нэг удаа экспортолсон асуудалтай холбоотой. Энэ экспортыг хийхдээ 2021 онд нүүрсний уурхайтай компани гадаадын компанитай шууд гэрээ хийж болохооргүй, дотоодын компанитай гэрээ хийх нь АМНАТ-тай холбоотой. БНХАУ-ын *** ХХК ***-д санал тавин *** ХХК-иас нүүрс авах гэхээр танай компани манайд хандаад зуучлах маягаар нүүрс авч, нэрээрээ экспортолж өгнө үү гэдэг хэлэлцээрийг хийгээд, үүнийхээ төлбөрт 15,000,000 төгрөг өгнө гэдэг хэлэлцээр хийсэн. Ингээд *** *** ХХК-тай гэрээ хийж нүүрсээ Чойр өртөө рүү хүргэж, Чойр өртөөнөөс Эрээн хүртэл төмөр замаар тээвэрлүүлээд нүүрсээ гаргасан. БНХАУ-ын *** ХХК-иас 1,000,000 юанийг хүлээж авсан. 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 500,000 юань, 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 250,000 юань, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 250,000 юань нийт 440,000 юань буюу тухайн өдрийн ханшаар 443,347,000 төгрөгийг дансаар хүлээж авсан. Үүнийг орлого гэж бүртгээд тайлан гаргасан байгаа юм. Шалгалтаар бид яагаад энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэвэл экспортод гаргасан АМНАТ-ыг тооцохдоо 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөцийн төлбөрийг ногдуулах, тайлагнах Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолыг баримтлахдаа бүтээгдэхүүний агуулга, ангилал, шинж чанараас хамааруулаад АМНАТ-аа ногдуулна. Иймд АМНАТ, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийг нийлүүлээд 229,065,872.79 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна. гэв.
6.Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ***-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын хууль тогтоомжийн хэрэгжилт, албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан, иж бүрэн татварын хянан шалгалтыг 2222501145 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 ооны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэсэн. Татварын хяналт шалгалтын үр дүнд 2023 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр *** тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэж, 914,837,935.01 төгрөгийн зөрчилд нийт 306,888,251.14 төлбөр ногдуулсан. Нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид шуудангаар хүргүүлж гардуулсан.
Нэг:Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо ... нүүрсний ангиллыг буруу хэрэглэж төлбөр ногдуулсан гэх гомдолд:
*** нь 2021 оны Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах *** ХХК-ийн ***ийн уурхайгаас нүүрс худалдан авч БНХАУ-ын *** Co Ltd компанид худалдсан. Нүүрсийг экспортлохдоо ***ийн уурхайгаас Дорноговь аймгийн Чойр өртөөний буулгалтын талбай хүртэл бусдаар тээвэрлүүлэн Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хотын Мүлю барааны талбай хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлүүлсэн байна. 2021 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг ирүүлэхдээ зөвхөн худалдахаар ачуулсан ашигт малтмалын тоо хэмжээг тайлагнаж ирүүлсэн ба 2021 оны 11 дүгээр сард 3353.2 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй /БК:27011213/ нүүрсийг БНХАУ-д экспортлон борлуулахдаа 1,387,447,142.2 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 169,372,357.13 төгрөгийн үндсэн төлбөр, 69,372,357.13 төгрөгийн нэмэлт төлбөр/ ногдуулж, тайлагнаагүй зөрчилд төлбөр ногдуулсан. Төлбөр ногдуулахдаа холбогдох хууль тогтоомж, үүний дотор 2019 оны 465 Засгийн газрын тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.4-2.8-д заасныг хэрэгжүүлэн баримт бүрдүүлэн ажилласан болно.
Хоёр: Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр нүүрсний худалдан авалтад төлсөн албан татварыг буруу тайлагнасан үндэслэлээр нэгэнт төлсөн татварыг 2 дахин ногдуулсан.. гэх гомдолд:
2021 оны 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, 14.6-д Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.3-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; гэж заасныг зөрчсөн тул төлбөр ногдуулсан. Татвар төлөгч гомдолдоо ...НӨАТ-ын дүн хэсэгт тайлагнасан санаатай бус алдаа гаргасан. Энэ буруу тайлагнасан 20,530,127.66 төгрөгийг ... төсвөөс буцаан аваагүй бөгөөд татварын цахим тайлангийн системд илүү төлөлтөөр харагдаж байна. гэжээ. Татварын улсын байцаагчийн шийдвэрээр гарсан дээрх төлбөрийг татвар төлөгч төлөхгүй бөгөөд илүү үлдэгдлээсээ суутган тооцуулж, цахим системд өөрчлөлт хийлгэж, үлдэгдлээ тохируулах боломжтой.
Гурав: Бодит хэрэгжээгүй орлого буюу ... нүүрс экспортолсон мэтээр ... орлого дутуу тайлагнасан зөрчил гэж тооцож төлбөр илт хууль бусаар ногдуулсныг хүчингүй болгуулах гэх гомдолд:
2021 онд 337,065,232.96 төгрөгийн экспортын барааны орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно., 8 дугаар зүйлийн 8.1-д Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;, 20 дугаар зүйлийн 20.1-д ...жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар ... албан татвар ногдуулна. гэж заасныг зөрчсөнд төлбөр ногдуулахдаа хууль тогтоомжийн дагуу ногдуулсан бөгөөд Гаалийн байгууллагын мэдүүлэг, Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээгээр тухайн компани нь БНХАУ-д нүүрс экспортолсон болох нь баримтаар нотлогдож байгааг татвар төлөгчид удаа дараа тайлбарлан таниулсан болно. Дээр дурдсан зөрчлүүдэд хариуцлага оногдуулахдаа Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн гэжээ.
7.Хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АМНАТ-ын төлбөрийг тооцохдоо татварын улсын байцаагч нар Монгол Улсад мөрдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актын хүрээнд үнэн зөв тооцож, тодорхойлж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үндэслэл нь тухайн компани 2021 оны 11 дүгээр сард нүүрс экспортолсон. Экспортлохдоо хууль журмын дагуу гаалийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж байж экспортолно. Дүгнэлтийг авдаг. Бид гаалийн байгууллагаас дахин лавлагаа авсан. Лавлагааны хуудсан дээр гаалийн лавлагааг аваад тэгж тооцсон.
Гаалиас 2021 онд *** БНХАУ руу 27011213 кодтой коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсийг хар өнгөтэй, чулуулаг, эрдсийн зүйлгүй, чийгтэй жинд тооцсон 7334 кл.калори, бодит илчлэг 4187 кл.калори гэх мэт тодорхойлолт бүхий 3353.2 тонн нүүрсийг экспортод гаргасан. Энэ компани АМНАТ-аа тооцохдоо нүүрснийхээ төрлийг буруу сонгож ногдуулсан гэж байна. Жишээ нь хүрэн нүүрс 63.39 гэсэн үнэтэй байгаа. 2019 оны 465-аар авна. Нэхэмжлэгчийн экспортолсон нүүрс хүрэн нүүрс биш. Яагаад гэвэл 27011213 буюу илчлэг чанарыг гаалийн лаборатори тодорхойлж өгсөн. Гаалийн лаборатори тодорхойлохоос гадна бидэнд ирсэн гаалийн бичиг мэдүүлэгтэйгээ таарч байгаа.
Тэгэхээр бид коксжих чанаргүй нүүрс буюу гаалийн лабораторийн тодорхойлсноор 145.122-оор зах зээлийн үнийг бодож АМНАТ ногдуулах нь зүйтэй. Эрдэс баялгийн хэлтэс, бүх газруудаараа хянуулж хийсэн. Чийгшилтэй илчлэгт тооцдог. Үүн дээр 5000-аас дээш гэж байна. Тэгэхээр 145.22-т таарах юм. Анх бид буруу бодоод 124-өөр авсан байсан. Эргэж шалгуулаад 145.22-оор авсан. Тийм учраас АМНАТ дээр ямар нэгэн тооцооллын буюу эрх зүйн ямар нэгэн зөрүү байхгүй. Гаалийн ерөнхий газрын даргын тушаал, үндэсний кодод нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2015 оны тушаал байгаа. Үүн дээр 27011213, Монгол Улсын стандарт, гаалийн лабораторийн дүгнэлт, Засгийн газрын 465 дугаар тогтоол, Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулиар үнэн зөв тодорхойлсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын 28 сая төгрөгийн асуудлыг татварын улсын байцаагч нар буруу, хүчингүй, бууруулъя гэж амаар болон бичгээр хэлж байгаагүй.
АМНАТ-ыг тавихдаа эднийхээс татвар төлөгчийн эрх, ашгийг хүндэтгээд цаад газар суутгасан АМНАТ, захирал цаад газрын нягтлантай холбож өгөөд яг журмын дагуу цаад газар суутгасан АМНАТ-ыг хасаад энэ журмын дагуу эрх зүйн хүрээнд яг үнэн зөв тогтоосон. Нэмэгдсэн өртгийн албан татварыг бид үнэн зөв тавьсан учир үүн дээр маргаад, хууль мэдэхгүй юм байхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд бид гаалийн үнээр аваагүй. Гааль маш өндөр 1 тэрбум 900 саяар авсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ байцаагч удаа дараа хуурамч гэрээ авч ир гэж муухай харьцсан гэж байгаа нь худал гүтгэлэг. Хэрвээ тийм бол ёс зүйд өгөхгүй яасан юм. Сая авч ирсэн гэрээг өмнө нь надад өгсөн. Яг үүн шиг 80 долларын гэрээг 90 юань, 100 юань гэсэн гэрээнүүд авч ирж өгсөн.
Бид тооцоолж үзэхээр өөрийнх нь хийсэн тайлангаас доогуур үнэ. Нэг ёсондоо би икс эл өмсдөг гэж тайлагначхаад эс сайзын гэрээ бариад ирэхээр энэ чинь эдийн засгийн бодит утгаараа тооцоололд хүрэхгүй байна. Та нар хуурамч гэрээ, хэлцэл хийж авч ирээд байна, үнэн гэрээ, хэлцлээ авч ир гээд гааль руу гэрээ, хэлцлийг нь авахаар явуулсан. Татварын Ерөнхий хуулийн дагуу бусад байгууллагаас мэдээлэл авсан. Үнэн гэрээг аваад байж байтал н.Батбаатар захирал гэрээ нь энэ гээд гааль дээр өгсөн энэ гэрээг авч ирж өгсөн.
Бид 81 долларын гэрээг тухайн өдрийн ханш, юань, нийт экспортод гаргасан үнэтэй нь үржүүлээд бодит утга, тооцоолол дээр нийт орлогыг нь гаргаж ирсэн. Экспортод гаргасан орлогыг гаргаад ирэхээр 447 саяыг тайлагнасан байснаас хасаад үлдсэнд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах нь зүйтэй. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан, Монгол Улсаас экспортолсон бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ нь тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого. Мөн нэхэмжлэгчийн өмнө нь хэлсэнчлэн хүлээж авсан дүн энэ ерөөсөө биш. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 2018 оноос эхлээд хэрэгжиж эхэлсэн. Стандартын дагуу орлогоо хүлээн зөвшөөрнө. Гэрээгээр авсан нүүрсээ хүлээн зөвшөөрнө. Тэр мөнгөө хэдэн юаниар авсан байх хамаагүй, үлдсэн төлбөрөө авлагаар тооцох ёстой. Борлуулалтын орлого дээр зөрүү ингэж гарсан. Бид татвар төлөгчийн эрх, ашгийг маш их хүндэтгэж ажилласан. Татвар төлөгч хэн нэгний турхиралтаар буруу үг ярьсан. Захирлыг нягтлан бодох бүртгэл мэдэхгүй болохоор туслаад та хувийн дансныхаа бүх хэргээ аваад ир гэсэн. Учир нь дансанд байгаа аж ахуй нэгжийн орлогын албан татвараас хасагдах зардал нь маш бага учраас үүнээс бүр өндөр акт тавигдаж, 300 биш 700 сая гарч ирэх байсан. Орлого олсон бол зардал нь гарах ёстой. Тэгэхээр зарчмын хувьд танай зардал арай л бага байна. Тийм учраас та хувийн дансны зардлуудыг аваад ир гээд тэрийг нь хүртэл бид хоёр хүлээн зөвшөөрч хасаж өгсөн. Ингээд татвар төлөгчийн эрх, ашгийг хамгаалж маш үнэн зөв, бодит бүх тооцооллыг хийж акт гаргасан. Захиргааны шийдвэрт ямар нэгэн буруутай үйлдэл, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалаагүйгээр тоон дүн, тооцооллыг өсгөсөн тохиолдол байхгүй. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ***-ийн 2019-2021 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар манай компанийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн НА-*** дугаар актаар нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөр ногдуулсныг эс зөвшөөрч, уг актаар ногдуулсан 229,065,872,79 төгрөгийг хасаж, нөхөн ногдуулалтын дүнг 77,822,378,35 төгрөг болгон бууруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын дүнг 77,822,378,35 төгрөг болгон бууруулахаар дараах үндэслэлээр маргасан.
2.1.Экспортын борлуулалтын АМНАТ тооцох үнэлгээг тооцохдоо нүүрсний агуулга, шинж чанар, ангиллыг харгалзаагүй, лабораторийн дүгнэлтийг үндэслээгүй, улмаар Засгийн газраас тогтоосон үнийг баримтлаагүй, үнэлгээг хэт өндрөөр үндэслэлгүйгээр тооцсон.
2.2.Өмнө нь бусдад суутгуулан улсын төсөвт төлсөн НӨАТ-ыг дахин ногдуулсан. НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 4-т 2021 онд 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцон зөрчилд 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийтдээ 28,741,832.25 төгрөгийн төлбөр ногдуулсан.
2.3. Бодитоор хэрэгжээгүй орлогод ААНОАТ ногдуулсан буюу шалгалт хийсэн татварын улсын байцаагч шахалтаар хуурамч гэрээ үйлдүүлэн, түүнийгээ үндэслэж төлбөр ногдуулсан.
3.Экспортын борлуулалтын АМНАТ тооцох үнэлгээг тооцохдоо нүүрсний агуулга, шинж чанар, ангиллыг харгалзаагүй, лабораторийн дүгнэлтийг үндэслээгүй, улмаар Засгийн газраас тогтоосон үнийг баримтлаагүй, үнэлгээг хэт өндрөөр үндэслэлгүйгээр тооцсон гэх үндэслэлийн тухайд.
3.1.*** нь 2021 оны Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Монголын алт ХХК-ийн ***ийн уурхайгаас нүүрс худалдан авч БНХАУ-ын *** Co Ltd компанид худалдсан. Нүүрсийг экспортлохдоо ***ийн уурхайгаас Дорноговь аймгийн Чойр өртөөний буулгалтын талбай хүртэл бусдаар тээвэрлүүлэн Чойр өртөөнөөс БНХАУ-ын Эрээн хот хүртэл төмөр замаар тээвэрлүүлсэн байна.
3.2.Нэхэмжлэгчээс тус компанийн экспортолсон нүүрсний АМНАТ тооцох борлуулалтын үнэлгээг Гаалийн лабораторийн дүгнэлт дэх агуулга, шинж чанарыг үндэслэн 63.39 ам доллар/тн үнээр тооцож, нөхөн ногдуулалтын актын АМНАТ-ийн төрлөөр ногдуулсан нийт 208,530,644.14 төгрөгийн төлбөрөөс хууль бусаар ногдуулсан 151,121,954.36 төгрөгийг хасаж, 57,408,689.78 төгрөг болгон бууруулах боломжтой гэж маргасан.
3.3.НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 6-д 2021 оны 11 сард 3353.2 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй /БК:27011213/ БНХАУ-д экспортолсон борлуулахдаа 1,387,447, 142.62 борлуулалтын үнэлгээ бүхий ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 69,372,357.13 төгрөгийн үндсэн төлбөр, 69,372,357.13 нэмэлт төлбөр ногдуулж тайлагнаагүй гэж үзэн АМНАТ-ийн нөхөн төлбөр 64,325,129.69 төгрөг, торгууль 25,730,051.88 төгрөг, алданги 10,274,009.71 төгрөг, нийт 100,329,191.28 төгрөг, нэмэгдүүлсэн АМНАТ-ийн нөхөн төлбөр 69,372,357.13 төгрөг, торгууль 27,748,942.85 төгрөг, алданги 11,080,152.88 төгрөг, нийт 108,201,452.88 төгрөг, АМНАТ болон нэмэгдүүлсэн АМНАТ-ийн төрлөөр нийт 208,530,644.14 төгрөг ногдуулжээ.
3.4.Нэхэмжлэгч компанийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-д экспортолсон 3353,2 тонн нүүрсэнд 2021 оны 09 дугаар сарын 17-ны өдөр хийсэн Гаалийн төв лабораторийн 0121007105 дугаар магадлан шинжилгээгээр: БТКУС-ын код 27011213, боловсруулаагүй, коксжих чанаргүй, 25,56%-ийн чийглэгтэй, эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 7334 ккал/кг, бодит илчлэг 4187 ккал/кг, үнслэг 16,11%, дэгдэмхий 40,79%, хөөлтийн зэрэг 0, барьцалдах чанар 0 тус тус агууламжтай гэж дүгнэсэн.
3.5.Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалын 2.2-т Ашигт малтмалын хүдэрт тавигдах шаардлага, түүнийг тооцох үндсэн зарчмыг дараах байдлаар тодорхойлно: хүснэгтийн 9-р бүтээгдэхүүн Боловсруулаагүй нүүрсийг Антрацит, Хагас антрацит, Коксжих нүүрс, Сул коксжих, Коксжих чанаргүй нүүрс, Хүрэн нүүрс гэж ангилан, хүрэн нүүрс: Илчлэг Q ar Wt daf
> 40, Үнслэг Аd
3.6.***-иас 2021 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг ирүүлэхдээ зөвхөн худалдахаар ачуулсан ашигт малтмалын тоо хэмжээг тайлагнаж ирүүлсэн ба 2021 оны 11 дүгээр сард 3353.2 тонн боловсруулаагүй, коксжих чанаргүй /БК:27011213/ нүүрсийг БНХАУ-д экспортлон борлуулахдаа 1,387,447,142.2 төгрөгийн борлуулалтын үнэлгээ бүхий нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 169,372,357.13 төгрөгийн үндсэн төлбөр, 69,372,357.13 төгрөгийн нэмэлт төлбөр/ ногдуулж, тайлагнаагүй зөрчилд төлбөр ногдуулсан байна.
3.7.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар Гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлсон коксжих чанаргүй нүүрс /БХ 27011213/-аар зах зээлийн үнээр АМНАТ ногдуулж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Нүүрс тээврийн гэрээнд заасан 779,512,602,96 төгрөгийн орлогоос 2021 онд тайлагнасан 442,447,370,00 төгрөгийг хасаж 337,065,232.96 төгрөгийн зөрчилд хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй.
3.8.Нэхэмжлэгчийн экспортод гаргасан нүүрсэнд ногдох АМНАТ-ийг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор батлагдсан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам-ын 2.1.2-т тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасны дагуу Засгийн газраас тогтоосон үнийн эх сурвалжид үндэслэн нийтэд мэдээлсэн үнийг баримтлан; 2.4. Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, металлыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно, 2.7.Ашигт малтмалын бүтээгдэхүүний лабораторийн дүгнэлтэд үндэслэн ашигт малтмалд АМНАТ ногдуулна. гэж зааснаар ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. Тухайн төрлийн татварын хуулиар уг татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийг нарийвчлан тогтооно, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; гэж заасанд нийцсэн байна.
3.9.Иймд Экспортын борлуулалтын АМНАТ тооцох үнэлгээг тооцохдоо нүүрсний агуулга, шинж чанар, ангиллыг харгалзаагүй, лабораторийн дүгнэлтийг үндэслээгүй, улмаар Засгийн газраас тогтоосон үнийг баримтлаагүй, үнэлгээг хэт өндрөөр үндэслэлгүйгээр тооцсон гэж маргасан нь үндэслэлгүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
4. Өмнө нь бусдад суутгуулан улсын төсөвт төлсөн НӨАТ-ыг дахин ногдуулсан.
НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 4-т 2021 онд 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцон зөрчилд 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийтдээ 28,741,832.25 төгрөгийн төлбөр ногдуулсан гэх үндэслэлийн тухайд.
4.1.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийн 2021 оны 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тайлагнасан зөрчилд 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийтдээ 28,741,832.25 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
4.2.*** нь 2021 онд 226,089,754,7 төгрөгийн худалдан авалтдаа 20,530,127.66 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг борлуулагч талуудад суутгуулан төлж, тайлангийн маягтын Хуулийн 13-р зүйлд заасан чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ хэсэгт бус тухайн сард хасагдах буюу буцаан авах НӨАТ-ын дүн хэсэгт буруу тайлагнасан бөгөөд 20,530,127.66 төгрөгийг дараа саруудын тайлангаар бууруулаагүй, хүсэлт гаргаж төсвөөс буцаан аваагүй болох нь татварын цахим тайлангийн системд илүү төлөлтөөр харагдаж байгаа талаар нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар нотлогдож байна.
4.3.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын албан татвар ногдуулалт, төлөлтийн талаарх хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар татварын удирдлагын нэгдсэн систем дэх тооцооллын дансанд нэмэгдсэн өртгийн албадан татварын 20,529,854.94 төгрөгийн үлдэгдлийг 20,529,854.94 төгрөгөөр бууруулж, 00.00 үлдэгдэлтэй болгов гэж тэмдэглэж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо, Маягт ХШ-12-аар баталгаажуулсан.
4.4.Тэгсэн атлаа 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийт 28,741,832.25 төгрөгийн төлбөр төлөхөөр ногдуулсан нь өмнө нь бусдад суутгуулан төлсөн татварыг дахин төлүүлэхээр шийдвэрлэж, нөхөн төлбөр, торгууль ногдуулсан гэж үзэхээр байна.
4.5.Тодруулбал, өмнө нь суутгуулаад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр 20,000,000 төгрөгийн нөхөн татвар, 8,200,000 төгрөгийн торгууль, нийт 28,741,000 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй.
4.6.НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 4-т 2021 онд 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон зөрчилд 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийтдээ 28,741,832.25 төгрөгийн төлбөр ногдуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно: гэсэнд нийцээгүй.
4.7.Иймээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгийн 4-т 2021 онд 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцон зөрчилд 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийтдээ 28,741,832.25 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож энэ хэмжээгээр актаар тогтоосон төлбөрийн бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
4.8.Нэхэмжлэгчээс ...НӨАТ-ын дүн хэсэгт буруу тайлагнасан 20,530,127.66 төгрөгийг ... төсвөөс буцаан аваагүй бөгөөд татварын цахим тайлангийн системд илүү төлөлтөөр харагдаж байна. гэж, шүүх хуралдааны явцад хариуцагчаас өгсөн тайлбарт ... дээрх төлбөрийг татвар төлөгч төлөхгүй бөгөөд илүү үлдэгдлээсээ суутган тооцуулж, цахим системд өөрчлөлт хийлгэж, үлдэгдлээ тохируулах боломжтой. гэснийг дурдах нь зүйтэй.
5.Бодитоор хэрэгжээгүй орлогод ААНОАТ ногдуулсан буюу шалгалт хийсэн татварын улсын байцаагч татвар төлөгчид сэтгэл санааны дарамт үзүүлэн хуурамч гэрээ үйлдүүлэн, түүнийгээ үндэслэж төлбөр ногдуулсан гэх үндэслэлийн тухайд.
5.1.Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр *** ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ хийж, БНХАУ-ын *** Co Ltd компанид компаниас 2021 оны 8 дугаар сарын 27-ны 500.000 юань (081 439.44; 219,720,000 төгрөг), 2021 оны 09 сарын 24-ны өдөр 20,000 юань (ханш 440.81, 110,202,500.00 төгрөг), 2021 оны 10 сарын 08-ны өдөр 250,000 (юань 441.82: 110,455,000 төгрөг), нийт 1 сая юань буюу 440,377,500 440,377,500 төгрөгийг 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан Татварын тайландаа татвар ногдох орлогоор тусгаж тайлагнажээ.
5.2.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгчийн 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварт тайлагнасан 440,377,500 төгрөгийн татвар ногдох орлого дээр Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгийн зөрүү 337,065,232.96 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчил гаргасан гэж тооцон, 33,706,523.30 төгрөгийн нөхөн татвар, 10,111,956.99 төгрөгийн торгууль, 5,383,605.90 төгрөгийн алданги, нийт 49,202,086.19 төгрөгийн төлбөр ногдуулсан.
5.3.2021 онд 337,065,232.96 төгрөгийн экспортын барааны орлогод аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан тайлагнаагүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно., 8 дугаар зүйлийн 8.1-д Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;, 20 дугаар зүйлийн 20.1-д ...жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар ... албан татвар ногдуулна. гэж заасныг зөрчсөн.
5.4.Энэ зөрчилд төлбөр ногдуулахдаа Гаалийн байгууллагаас болон Татварын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн мэдээгээр БНХАУ-д нүүрс экспортолсон нь нотлогдож байх тул нөхөн ногдуулалтын актаар борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 33,706,523.30 төгрөгийн нөхөн татвар, 10,111,956.99 төгрөгийн торгууль, 5,383,605.90 төгрөгийн алданги, нийт 49,202,086.19 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байх тул нөхөн ногдуулалтын актын дээрх зөрчилд холбогдох хэсгийн хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6.Татварын улсын байцаагчийн НА-*** дугаар нөхөн ногдуулалтын актын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэлт төлбөр ногдуулсан 208.530,644,14 төгрөгийн төлбөрөөс үндэслэлгүй ногдуулсан 151,121,954.36 төгрөгийн төлбөрийг хасаж, 57,408,689,78 төгрөг болгон бууруулж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр үндэслэлгүйгээр ногдуулсан 49,202,086, 19 төгрөгийн төлбөр хүчингүй болгож, нийт 306,888,251.14 төгрөгийн төлбөрийн дүнгээс үндэслэлгүйгээр ногдуулсан 229,065,872.79 төгрөгийг хасуулах, нөхөн ногдуулалтын актын дүнг 77,822,378.35 төгрөг болгон бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
7.Харин маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 4-т 2021 онд 205,298,801.83 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх албан татвараас хасаж тооцон зөрчилд 20,529,880.18 төгрөгийн нөхөн татвар, 8,211,952.07 төгрөгийн торгууль, нийтдээ 28,741,832.25 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, 28,741,832.25 төгрөгийн төлбөрийн хэмжээгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 20 дугаар зүйлийн 20.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2-т тус тус баримтлан ***-иас нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 28,741,832.25 төгрөгийн хэмжээгээр актаар тогтоосон төлбөрийг бууруулсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН