Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 147

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: о /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн о холбогдох 1728001030077 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

о нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд э бие эрх чөлөөнд халдан зүүн чихийг нь хазаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

о нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд э бие эрх чөлөөнд халдан зүүн чихийг нь хазаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд заасан гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хэргийг хуульд заасан үндэслэл журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч о нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болохыг дурьдаж байна.

Шүүгдэгч о нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минутын орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд шалтаг шалтгаангүйгээр хохирогч э зүүн чихийг нь хазаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“ 2017 оны 10 сарын 19 ны өдөр 14 цагийн үед намайг ажил дээр байж байхад манай хүргэн Отгонхүү Золбоо гэж залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд надтай хамт тэр 2 үнс буулгадаг цэг рүү явж нэг машин үнс буулгасан. Тэгээд надтай хамт Отгонхүүү, Золбоо 2 манай гэр лүү миний мотоциклиор гурвуулаа сундлаад 14 цаг 30 минутын орчимд явсан. Тэгээд явж байтал Бадрах дэлгүүр өнгөрөөд явж байтал миний чих час гээд хүчтэй өвдсөн. Тэгээд би яаж байнаа гээд нэг гараараа чихээ дарахад мотоцикль шонгийн мод шүргээд ойчсон. Тэгэхэд Золбоогийн дух нь шалбарсан байсан. Би чихээ үзэхэд миний зүүн чихийг сэтлээд хазчихсан байсан. Тэгээд ойччихоод босоод ирэхэд Отгонхүү зугтаагаад явчихсан байсан. Тэгээд Золбоо бид 2 гэрт ирээд байж байтал эхнэр ирж намайг аваад эмнэлэг рүү явсан. Золбоо ч гэрлүүгээ таксидаад явсан. Тэгээд эмнэлэг дээр очиж чихэндээ оёдол тавиулчихаад гэртээ харьсан. Мотоциклийг би жолоодож явсан. Би мотоцикль унаад миний араар Отгонхүү, Отгонхүүгийн араар Золбоо сундалж явсан. Отгонхүү, Золбоо 2 над дээр Дулааны цахилгаан станц дээр ирэхдээ тал шил Ерөөл архитай согтуу ирээд түүнийгээ үнс асгаж байхад хувааж уусан. Би тэр архинаас нь ер уугаагүй би одоо ажилтай гэсэн за за гээд надад архи шахахгүй байсан. Отгонхүүтэй маргалдсан зүйл байхгүй, Ямар шалтгааны улмаас хазсаныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/

            Гэрч М.Батцэцэгийн ... “2017 оны 10 сарын 19 ны өдрийн 14 цагийн орчимд гэртээ ирэхэд манай нөхөр Энхбат гэрийн үүдэнд чихээ дарчихсан цусандаа холилдсон байдалтай уйлчихсан хэвтэж байсан. Тэгээд би юу болсон юм бэ ? гэхэд надад юм хэлээгүй. Тэгэхлээр нь би Энхбатын дүү Насанжаргалтай хамт Энхбатыг эмнэлэг рүү авч очиж чихэнд нь 5 оёдол тавиулж боолт хийлгэсэн. Тэгээд үзүүлж байхад үзсэн эмч нь хазуулчихсан чих байна гэж байсан. Тэгээд өнөөдөр Энхбат миний чихийг Отгонхүү мотоциклийн араар сундлаад явж байхдаа хазчихсан гэсэн мөн 2 жилийн өмнө Отгонхүү Энхбатыг зодож 2 нүдийг нь таглаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

            Гэрч Д.Насанжаргалын... “2017 оны 10 сарын 19-ний өдрийн 15 цагийн орчимд байх би цагийг нь яг сайн санахгүй байна машинтайгаа аав, ээжийндээ очихоор Намуун дэлгүүрийн орчимд явж байтал манай ах Энхбатын эхнэр Батцэцэг алхаж яваад надтай таарсан. Энхбат ахынх манай аав, ээж хоёрынх нэг хашаанд байдаг. Тэгээд очоод би аав, ээжийнх рүү орсон. Батцэцэг миний араас орж ирээд эмнэлэг явахгүй бол болохгүй нь Энхбат цус нөжөө гоожуулчихсан юм байж байна гэсэн. Тэгээд Батцэцэг бид 2 гэр лүү нь ортол Энхбат зүүн чихээ гараараа дарчихсан чих гар нь цус болчихсон ганцаараа сууж байсан. Тэгээд би яасан юу болсон юм цагдаа дуудъя гэсэн чинь Энхбат ах цагдаагаар яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд Батцэцэг бид 2 Энхбат ахыг аваад эмнэлэг дээр авч ирж чихэнд нь оёдол, боолт хийлгээд би цэцэрлэгээр орж хүүхдээ авчихаад буцаагаад гэрт нь хүргэж өгсөн. Энхбат ах мотоциклиос уначихсан гээд байхаар нь тэр газар нь очиж үзэхэд мотоциклийнх зүүн толь нь хугараад уначихсан шонгийн модны цементэн хөл рүү мөргөсөн бололтой хар мөр гарсан байсан. Тэгээд тэрний хажууд байхад Энхбат ах миний чихийг Отгонхүү араас хазаад би замаас гараад утасны мод мөргөөд онхолдчихсон юм гэж байсан. Зүүн талын чих нь дундуураа хөндлөн тасарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

            Гэрч С.Энхзолбоогийн... “2017 оны 10 сарын 19-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд байх би цагийг нь яг сайн санахгүй байна. Би Ноён богд дэлгүүрийн хажуугаар такситай явж байхад Отгонхүү гудамжинд зогсож байгаад надтай тааралдсан. Тэгээд би Отгонхүүг нэг шил архи уух уу гэсэн Отгонхүү ууя гэж зөвшөөрөөд бид 2 Энхбатын ажил болох Дулааны цахилгаан станц уруу явахаар болж тэндээ таксинаасаа буусан Тэгээд бид Дулааны цахилгаан станц руу алхаж очоод Энхбатын машиных нь кабинд нь нөгөө архиа бид 3 хувааж уусан. Тэгээд дахиад нэг архи ууя гээд Энхбат машинаа Дулааны цахилгаан станц дээр орхиод бид 3 Энхбатын ява мотоциклиор Намуун дэлгүүр дээр ирсэн. Тэгээд би дэлгүур орж 1 шил 0,75 граммын Ерөөл архи аваад Энхбатынд очихоор Энхбатын мотоцикль дээр бид 3 сундлаад Энхбат жолоо бариад Энхбатын араар Отгонхүү суугаад би хамгийн араар нь суугаад явж байтал Бадрах дэлгүүрийн баруун талын шонгийн модыг гэнэт мөргөөд ойччихсон. Би босоод иртэл миний толгой эргээд байхаар нь толгойгоо дарж үзэхэд миний баруун нүдний хөмсөг язарч цус гарч байсан. Тэгээд Энхбат бид 2 мотоциклио босгоод яг арын хашаанд нь Энхбатьн хашаанд түрж оруулсан. Тухайн үед мотоцикль босгож байхад Отгонхүү баруун зүгт гүйгээд явчихсан. Тэгээд Энхбатын гэрт бид 2 ороод Энхбат миний чихнээс цус гарч байна гэсэн. Би болохоор миний хөмсөгнөөс цус гарч байна гэж хоорондоо яриад би таньдаг такси байна уу гэсэн чинь Энхбат нэг найзыгаа дуудаж өгсөн. Тэгээд би таксинд суугаад харьсан. Тэгээд маргааш нь Энхбатын дүү Насанжаргал надад Энхбат ахын чихийг Отгонхүү хазсан юм билээ гэж хэлэхэд би мэдсэн. Тухайн үед зүүн гараараа эвгүй дарж унасан юм шиг байсан. Зүүн гарын бугуйн үеэр хөндүүртэй байгаа .Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний биеийн байдал сайн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

            Гэрч Т.Батцэнгэлийн... “2017 оны 10 сарын 19-ний өдрийн 14 цаг өнгөрч байхад манай сувилагч чих нь урагдсан хүн амбулаторын боолтны өрөөнд хүрээд ирлээ гэж намайг дуудсан. Тэгээд очоод үзэхэд 32 настай эрэгтэй, Энхбат гэдэг залуу байсан. Түүнээс яасан талаар асуухад миний чихийг мотоцикльтой явж байхад миний ард сундалж явсан хүн хазсан гэсэн. Тэгээд Энхбатын чихийг үзэхэд чихний дэлбэн нь хөндлөн 2 хэсэг болж хуваагдсан байсан Мөн шархан дээр шүдний ором гарсан байсан. Тэгээд би 2 хэсэг болсон чихийг эвлүүүлэн үечлэн оёдол хийж цусыг тогтоож боолт хийж өгч явуулсан. Хүнд хазагдсан шарх байсан. Осол болон зүсэгдсэн шарх өөр байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

Яллагдагч о мэдүүлэхдээ...“ 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Энхбатын гэрт нь очоод хүнтэй утсаар ярьсан. Тэгээд Ноён богд дэлгүүрийн хажууд тамхи татаад сууж байхад Энхзолбоо таксигаар минйи хажуухан талд ирж зогсоод над дээр хүрч ирээд чи намайг намайг таньж байна уу гэснээ өчигдөр ууж байсан хагас шил архи байна уухуу гэсэн нөгөө архийг нь уух гэж байхад хажуугаар Энхбат мотоцикльтой явж таарсан. Түүнийг зогсоогоод Энхзолбоо бид хоёр нэг юм уух гэхэд аяга байдаггүй машин дээр чинь очъё гэж хэлээд бид гурав Дулаан дээр очоод нөгөө архийг Энхзолбоо бид хоёр хувааж уусан. Дахиж нэг шил архи авхаар болоод дэлгүүр лүү явсан. Би замд бууж үлдсэн нөгөө хоёр нэг шил архи ундаатай аваад ирсэн. Тэгээд бид гурав машин дээрээ буцаж очоод Энхбат ажлаа хийгээд Энхзолбоо бид хоёр нөгөө архийг ууж дуусгаад буцаад Зүүнсайхан руу мотоциклоор явсан. Явах замдаа би Энхбатын араас нь зүүн талын чихний араас нь хазсанаа санаад байгаа юм. Тэгээд юу болсоныг мэдээгүй нэг мэдэхэд бид гурав мотоцикльтойгоо унасан бид нар босоод гэр гэрлүүгээ яваад өгсөн. Энхбат архинаас бараг уугаагүй. Бид гуравын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч о шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... “Эв зүйгээ олоод эвлэрсэн. Нэг их маргасан зүйл байхгүй. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байсан. Би ажлын газарлуу утсаар нь ярих гээд тэднийд очсон. Утсаар ярьчихаад гадаа тамхи татаад зогсож байхад Золбоо гэдэг залуу ирсэн. Хугас юм байгаа уух уу гэсэн. Тэрийг хувааж уусан. Энхбат ажил руугаа явж таараад, ажил дээр нь очоод хугас юмаа дуусгаад дахиж гуялж нэг 0.75 граммын архи авсан. Тэрийг ууж дуусаад мотоцикльтой явж байгаад тасарсан байсан. Орж гараад, орж гараад байсан. Насанжаргалыг хэлэхээр нь тэгсэн юм байна гэж бодсон. Хүний чих хазсан юм байна гэж бодсон” гэв.

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 516 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт:

1. э биед зүүн чихний дэлбээний хазагдсан шарх гэмтэл үүсчээ.

 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 21 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай , агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч О холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Н.Отгонхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч о холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч о 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

          Шүүгдэгчо торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

            Эрүүгийн 1728001030077 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэлийн тэмдэглэлд “о нь урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх /хх-ийн 35 дугаар хуудас/

Шүүгдэгч оиргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 36-42 дугаар хуудас/ зэрэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч э эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, учирсан хохирлын улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хохирогчийн зүгээс төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэж илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч о нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9-д,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч о хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч о 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч о оногдуулсан торгох ялыг төлүүлж улсын орлогод оруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч о нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч о нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-т зааснаар шүүгдэгч о нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ