Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/02790

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 12 182/ШШ2024/02790

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******* ******* ХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******г эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*** шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч П.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ1805227510 дугаартай Зээл болон барьцааны гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 15 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч П.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ******* *******тай Интернэт *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 5.1.7-д зааснаар харилцагч интернэт *******анд нэвтэрч аливаа данс нээх, Хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой үйлдлийг интернэт *******ны гүйлгээний нууц үгээр баталгаажуулах гэсэн эрхийн дагуу 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 379892******86 тоот Виртуал кредит картыг 100,000 төгрөгийн зээлийн эрхтэй авсан. Виртуал картын гэрээний үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 2.0 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 3.5 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгч нь төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлэн 1,642,541.50 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/10934 тоот захирамжаар тус хороонд оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул П.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******ны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, Зээлийн болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Интернэт *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээ, Хүү тооцооллын хүснэгт, Кредит картын тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3.******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн болон барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Интернэт *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/10934 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид П.******* нь нэхэмжлэлд дурдсан *** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй П.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,642,542 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******ий оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар П.*******г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас-***/‑д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ