| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03145/И |
| Дугаар | 182/ШШ2024/02794 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02794
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,954,578.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,954,578.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2023033Х тоот Зээлийн гэрээ байгуулж 1,459,800 төгрөгийг жилийн 39,6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлэн авсан болно.
2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 1,144,617.50 төгрөг, төлөх ёстой хүү 1,570,914.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүγ 239,045.59 төгрөг, нийт 2,954,578.04 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч ******* овогтой ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 1235 хоног хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд ******* ******* ББСБ ХХК нь Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,954,578.04 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,454,578.04 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,954,578.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ2023033Х дугаартай, 24 сарын хугацаатай, жилийн 39,6 хувийн хүүтэй, 1,459,800 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,454,578.04 төгрөг, нийт 2,954,578.04 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,954,578.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,454,578.04 төгрөг, нийт 2,954,578.04 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,224 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 31,112 төгрөг, хариуцагч Н.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 31,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ