Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/02823

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2024/02823

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:  ******* *******-1 ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ийн ******* т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 410,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* *******-1 ******* ******* ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 410,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* *******-1 ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг зөрчиж, *******-ны болон нийт оршин суугчдын хуул ёсны эрх ашиг сонирхоыг хохироож, 2022 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны *******-ны засвар үйлчилгэнэий төлбөр болох нийт 410,500 төгрөгийг төлөөгүй. Иймд Д.*******ээс 410,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******-1 ******* ******* *******ны нэхэмжилсэн 410,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөрө 100,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 110,500 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул шүүхэд гаргасан тайлбартаа: ******* *******-1 ******* ******* ******* нь Д.*******т холбогдуулан засвар үйлчилгээний төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Д.******* нь 410,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4 хувааж өлөхөөр тайлбар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* *******-1 ******* ******* ******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 410,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөрө 100,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 110,500 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранзул зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* *******-1 ******* ******* *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 410,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөрө 100,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 110,500 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* *******-1 ******* ******* *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 7,500 төгрөг, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 7,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-1 ******* ******* *******нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ