Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02860

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/02860

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******ын ******* -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 350,007 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 350,007 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр КМОBIMN цахим зээлийн үйлчилгээнд 23826 дугаар цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж 190,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 15,150 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүү төлөхөөр тохиролцож зээлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 190,000 төгрөг, шимтгэл 14,250 төгрөг, хүүгийн үлдэгдэл 145,757 төгрөг нийт 350,007 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 350,007 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 350,007 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 350,007 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 350,007 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,160 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 5,580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ