Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02874

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02874

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* ,

Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******ийн /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 39,365,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Д.,

Хариуцагчийн өмгөөлөгч О.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар хариуцагч Д.эд холбогдуулан 39,365,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 онд ХХК-д эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг алтан цолтой захирал гэх Д.ийн мөнгө зээлээч гэх хүсэлтийн дагуу 2 сарын хугацаатай түүний хаан банкны тоот данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Д. эрүүл мэндийн бүтээгдэхүүн ашиг орлого ихтэй, цалин урамшуулал сайн авдаг тул өөрсдийн хөрөнгүүдийг барьцаанд тавьж зээл гаргаж өгөөч, өөрөө банкнаас авсан хүүтэй нь эргүүлэн төлнө гэж хэлсэн. Иймээс Н.*******, Г.******* бид өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, Г.*******ийн өмчлөлийн Ү- тоот бүртгэлийн дугаартай хувийн сууц, Г- тоот өмчлөлийн дугаартай газар, KNCWJK76ADK807 тоот арлын дугаартай, маркийн тээврийн хэрэгслүүдийг хас банкинд барьцаанд тавьж сарын 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 50,000,000 төгрөгийн зээлийг авсан. Улмаар Д. нь Хас банкнаас 50,000,000 төгрөгийн зээлийг авснаас уг мөнгөнөөс 9 удаагийн төлөлтөөр нийт 22,635,000 төгрөгийг төлсөн. Д.ийн ажилладаг макс ХХК-д ирж уулзан холбоо тогтоон 2023 оны 12 сарын 13-ны өдрийн Баталгаа гаргаж өгөхдөө 2024 оны 04 сарын 01-ны дотор бүх мөнгийг эргүүлэн төлнө гэдэг боловч холбогдох дугаараа холбоо барих бүрт утсаа авдаггүй.Тус мөнгийг Д. нь өөрийн дансаар бус макс ХХК эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг гэх компаний захирал гэх хүний хаан банкны 1 тоот данс руу 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч Д. нь өөрөө хувьдаа авч хэрэглэсэн байдаг. Иймд Д.ээс 39,365,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.******* Н.******* бид 3 ярилцаж, тохирсоны үндсэн дээр Г.*******ийн 50,000,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ХХК-ийг удирдаж байсан С.ын 5033587477 тоот дансанд хийсэн. Г.*******т код үүсгэн 3,016,000 төгрөг, Н.Буянбадрахад 3,016,000 төгрөг, миний бие нөхөр хүүхдийн хамт авсан. Уг код дээр ирсэн бүтээгдэхүүнийг орон нутгуудаар хамт явж бараа бүтээгдэхүүн зарж борлуулахад 50,000,000 төгрөгөө эргүүлэн гаргаж авах байсан боловч заралцаагүй. БНСУ руу өөр ажлаар явж 50,000,000 төгрөгийг ХХК-ийн системд хийхэд Н., Н. эхнэр болон Н.******* О. нарт цалин гаргаж өгсөн. Н.******* нь ХХК-ийн сүлжээнд элсээд орчихсон байсан. Надтай компаниас зарласан урамшуулалд хамрагдаж мөнгөө өсгөнө гэж ярьсан боловч 50,000,000 төгрөгийг ХХК-ийг удирдаж байсан захирал С.ын 5033587477 тоот дансанд хийсэн тул би төлөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24/01 тоот албан бичиг, Батлгаа гаргах баримт, Хаан банк ХК-ийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Хас банкны дансны хуулга,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, мөнгө төлсөн жагсаалт зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар хариуцагч Д.эд холбогдуулан 39,365,000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ХХК-д эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг алтан цолтой захирал Д.ийн мөнгө зээлээч гэх хүсэлтийн дагуу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Д. 22,635,000 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрийг банкны хүүгийн хамт гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Д. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус компанийн захирал С.ын Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн гэх 50,000,000 төгрөгийг аваагүй тул төлөхгүй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24/01 тоот албан бичиг, Баталгаа гаргах баримт, Хаан банк ХК-ийн дипозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Хас банкны дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар ХХК-д эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг алтан цолтой захирал Д.ийн мөнгө зээлээч гэх хүсэлтийн дагуу 50,000,000 төгрөгийг Хас банк ХК-иас зээл авч шилжүүлсэн. Хариуцагч Д. 22,635,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх 27,365,000 төрөг, банкны зээлийн хүү 12,000,000 төгрөг нийт 39,365,000 төгрөг гаргуулна гэж шаарджээ.

 

8.Хариуцагч Д. нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,135,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 5 сарын сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 6 сарын сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 6 сарын сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 9 сарын сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 9 сарын сарын 13-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 сарын сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 6 сарын сарын 12-ны өдөр 1,500,000 төгрөг нийт 27,135,000 төгрөг төлсөн бөгөөд захирал С. цалин 4,000,000 төгрөгийг Н.*******, нарт өгсөн тул нийт 31,135,000 төгрөг төлсөн. Энэ нь компаниас бүтээгдэхүүн аваад борлуулсан мөнгө шилжүүлсэн гэж тайлбарлав.

 

9.Нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар ХХК-д эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг Д.ийн мөнгө зээлээч гэх хүсэлтийн дагуу 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч тэдний хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Хариуцагч Д. нэхэмжлэлийг эс зөвшөөрч тус компанийн захирал С.ын Хаан банкны тоот дансанд 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул төлөхгүй гэж маргасан.

 

11.Нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар 50,000,000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн болох нь Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24/01 тоот компанийн захирал С.ын Хаан банкны тоот дансаар 50,000,000 төгрөг дамжуулан авсан гэх албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдохгүй байна. /хх-ийн 6, 9-30 тал/

 

12.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон гэж заажээ.

 

13.Хариуцагч Д. нь ХХК-д сүлжээнд оруулж өсгөж өгнө гэж авсан мөнгийг өөрөө завшсан, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байхад бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

14.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,775 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

 

15.Нэхэмжлэгч Н.*******, Г.******* нар Ц.Энхтуяад итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Улмаар 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Ц.Энхтуяад олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, өөрсдийн биеэр оролцох хүсэлт гаргасан. /хх-ийн 61 тал/

 

16.Мөн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Л.д итгэмжлэл олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн.

 

17.Шүүх 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.д Мэдэгдэх хуудас-аар мэдэгдсэн байна. /хх-ийн 99 тал/

 

18.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт товлон зарласан шүүх хуралдаанд Хурал давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж үзнэ.

 

19.Өөрөөр хэлбэл энэ хэрэг маргаанд оролцож мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчийн хувьд шүүх хурал давхацсан гэх үндэслэл хамааралтай бөгөөд харин энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн хувьд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй байна.

 

20.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.гийн хүсэлт үндэслэлгүй бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.ээс 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н.*******, Г.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,775 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ