Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02875

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2024/02875

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Хариуцагч Ж.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* ******* хариуцагч Ж.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус ******* нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа ******* эрхлэгч иргэн 3.т Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Залуучуудын ******* эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.7 дахь хэсэгт заасны дагуу 100 хувийн эргэн төлөх нөхцөлтэй, 36 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 3/208 тоот гэрээ байгуулан олгосон. Гэрээний дагуу 3.тэй сар бүр утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих санд иргэн 3. нь 9,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/07697 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч З.ийг хариуцагч Ж.*******оор сольж шийдвэрлэсэн тул жинхэнэ хариуцагч Ж.*******оос зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс сар бүр 1,500,000 төгрөг төлж эвлэрэх саналтай байна гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ, 2,000,000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хуулбар/, хариуцагчаас хариу тайлбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* ******* ******* ******* хариуцагч Ж.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5.Хариуцагч Ж.******* нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

6.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/07697 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.ийн дансны хуулга, Ж.*******ийн тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийг солих тухай хүсэлт гаргасан байх тул нэхэмжлэгчийн Ж.*******ийг хариуцагчаар солих тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна. Хариуцагч З.ийг хариуцагч Ж.*******оор сольжээ. /хх-ийн 22 тал/

 

7.Тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/09916 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2 дахь заалтад зааснаар ******* дүүргийн ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******ид холбогдох 9,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. /хх-ийн 28-29 тал/

 

8.Талууд шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр хариуцагч Ж.******* зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал сар бүр 1,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

9.Дээрх эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 158,900 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* дүүргийн ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч Ж.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 01 дугаар сарын 24-ний өдрийг дуустал сар бүр 1,500,000 төгрөг нийт 9,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 158,900 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Н.НАРАНГЭРЭЛ