Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/02881

 

 

 

 

 

 

 

2024 06 25

182/ШШ2024/02881

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 432,395 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 432,395 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын КМОВІМN цахим зээлийн үйлчилгээнд №23937 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 240,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 18,900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт Зээл тус бүрийн эргэн төлөх хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шимтгэлийн хамт үл маргах журмаар төлөх, 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт Зээл, зээлийн шимтгэлийг тухайн зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх гэж заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь төлүүлэх эрхтэй гэж заасан. Гэтэл зээлдэгч Д.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгч нь дараах зээлийн өр төлбөртэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 234,806 төгрөг, шимтгэл 17,610 төгрөг, хүүгийн үлдэгдэл 179,979 төгрөг, нийт 432,395 төрөг.

Иймд хариуцагч Д.*******оос 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №23937 дугаартай зээлийн эрх нээх гэрээний өр төлбөрт зээлийн үндсэн төлбөр 234,806 төгрөг, шимтгэл 17,610 төгрөг, хүү 179,979 төгрөг, нийт 432,395 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,630 төгрөгний хамт гаргуулж гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 432,395 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 432,395 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.*******ийг нэхэмжлэлийн шаардлага 432,395 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 432,395 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,630 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 6,815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ