| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03028/И |
| Дугаар | 182/ШШ2024/02899 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/02899
| 2024 06 25 | 182/ШШ2024/02899 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,503,503.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,503,503.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г. нь манай компанитай 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр L03701032 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Г.гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 7702381125 дугаартай зээлийн дансны дугаартай, 330,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 7702380075 дугаартай зээлийн дансны дугаартай, 382,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 7701699918 дугаартай зээлийн дансны дугаартай, 300,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 7900025275 дугаартай зээлийн дансны дугаартай, 499,000 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ******* дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үлдэгдэл үндсэн нь: Зээл 329,999.03 төгрөг, шимтгэл 22,800 төгрөг, үндсэн хүү 172,774.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,554.97 төгрөг, нийт 560,128.84 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 381,999.09 төгрөг, шимтгэл 26,400 төгрөг, үндсэн хүү 200,000.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,000.02 төгрөг, нийт 648,399.18 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 299,999.18 төгрөг, шимтгэл 16,000 төгрөг, үндсэн хүү 191,933.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,386.75 төгрөг, нийт 546,319.65 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 415,800 төгрөг, шимтгэл 0.00 төгрөг, үндсэн хүү 266,020.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,334.83 төгрөг, нийт 732,155.70 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500 төгрөг байна. Иймд Г.гаас нийт 2,503,503.37 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой нь ******* ******* ББСБ-ийн нэхэмжилсэн 2,503,503.32 төгрөгийг төлж барагдуулахаа зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,253.32 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын дотор төлөхөөр хариу тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,503,503.32 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.******* ******* ББСБ ХХК, Г. нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр L03701032 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаагаар хариуцагч Г. нь нэрээ Г.******* болгож өөрчилсөн нь тогтоогдож байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,253.32 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,503,503.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 417,250 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 417,253.32 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,007 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 27,503.5 төгрөг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 27,503.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ