Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/02900

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 25

182/ШШ2024/02900

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт *******ын ******* -д хол*******ох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,698,500.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,698,500.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1107344 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээний дагуу 20080 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний дагуу 4,690,000 төгрөгийг 2.7 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр зээлсэн болно. Зээлдэгч Б.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 20080 дугаартай дугаартай зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт огт төлөлт хийгээгүй. Зээлдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 780 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, үндсэн зээлийн үлдэгдэл 4,690,000 төгрөг, зээлийн хүү - 3,355,522.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 330,978.93 төгрөг, нийт 8,376,500.93 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн байна. Өр төлбөрийн зарим хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн тухайд: Хариуцагч Б.******* нь 2209003570457 дугаар Эрүүгийн хэрэгт шүүгдэгчээр оролцож Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/255 шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б. *******гээс гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирол 4,690,000 төгрөгийг гаргуулан компанид олгож, үлдэх 3,686,500.93 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12,000 төгрөг нийт 3,698,500.93 төгрөгийг иргэний журмаар гэм буруутай этгээд болох Б.*******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч Б.*******гээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэх өр төлбөр болох 3,698,500.93 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,698,500.93 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,698,500.93 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* овогтой *******гийн 3,698,500.93 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулах хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д хол*******уулан хүү, зээлийн гэрээний үүрэгт 3,686,500.93 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12,000 төгрөг нийт 3,698,500.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1107344 дугаартай 4,690,000 төгрөгийн 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 2024/ШЦТ/255 дугаар шийтгэх тогтоолоор ...шүүгчдэгч Б.*******гээс 4,690,000 төгрөг гаргуулж хохирогч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох-оор шийдвэрлэжээ.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3,698,500.93 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,698,500.93 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д хол*******ох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,698,500.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 2,698,500.93 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,126.02 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 148,252.04 төгрөг, хариуцагч Б.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 148,252.04 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ