Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02383

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/02383

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******гийн *******-******* /регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ХХК төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******-*******аас гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.,

Хариуцагч Н.*******-*******,

Хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Ц.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл нарыг оролцуулан, хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******жав хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.*******-*******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ХХК төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******-*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр УАО улсын дугаартай, хөдөлгүүрийн дугаартай гэрээгээр WDDUX8FB3GA227956 дугаартай, Майбах ЭС500 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 350,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийн дүнд 140 тонн арматурыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хүлээн авахаар харилцан тохиролцож автомашиныг хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагчаас гэрээгээр тохиролцсон арматураа тогтоосон хугацаанд нийлүүлээгүй ба үүргээ гүйцэтгэхгүй алга болж, хэрхэн төлөх нь мэдэгдэхгүй, олдохгүй, холбогдохгүй алга болсоноос аргагүй эрхэнд шүүхэд хандан шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болсон. Гэрээ байгуулах үед ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.*******-******* нь автомашиныг өөрөө хүлээн авч Г.Олзбаярын нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу шууд түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Н.*******-******* нь хувь иргэнээрээ тухайн автомашинтай холбоотой бүхий л төлбөр тооцоо, эвдрэл гэмтлийг хариуцах талаар батлан дааж үүнтэй холбоотой баталгаа бичиж өгсөн тул Н.*******-*******аас төлбөрийг нэхэмжилж байна. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т "...Худалдан авагч тал гэрээгээр тогтоосон хугацаанд бартераар өгөх барааг /арматур/ нийлүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө..." гэж заасан ба 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 399 хоногоор хугацаа хэтэрч, алдангид 418,950,000 төгрөг төлөхөөр байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид 175,000,000 төгрөг автомашины төлбөрт 350,000,000 төгрөг, нийт 525,000,000 төгрөг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Н.*******-******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оноос 2022 оны 10 дугаар сар хүртэл ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд манай байгууллага ажилчдын цалин тавих мөнгөгүй болсны улмаас хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, хурлын нарийн бичиг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж манай хувьцаа эзэмшигч С.ын гаргасан саналын дагуу түүний ахын эхнэр болох Д.*******ээс Maybach маркийн автомашиныг 350,000,000 төгрөгөөр үнэлэн шилжүүлж аваад банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж санхүүжилтээ босгохоор болсон ба хувьцаа эзэмшигч С.ын өгсөн үүрэг даалгаврын дагуу бэлдсэн гэрээн дээр нь очиж гарын үсэг зураад машиныг нь нягтлангийн нэр рүү шилжүүлэн авч ирсэн. Тухайн үед миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа санхүү мөнгө захиран зарцуулах эрхгүй зөвхөн үйл ажиллагаа хариуцсан захиралаар ажиллаж ирсэн. Дээрх худалдахудалдан авах гэрээг компаний захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан ба тухайн машиныг миний бие хувьдаа шилжүүлэн авч, түүнийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд өөрийн нэр дээр тавих гэх мэтээр ямар нэгэн байдлаар захиран зарцуулаагүй. Түүнийгээ компанийн санхүүгийн баримт, 2022 оны 01 дүгээр 28-ны өдрийн худалдахудалдан авах гэрээ, компанийн тус өдрийн хурлын протокол зэргээр нотлох болно. Иймд би тухайн машин худалдан авах харилцаатай холбоогүй ба ХХК-ийн хариуцах асуудал гэдгийг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт болох нягтлан Олзбаярын гар бичмэл болон Худалдах, худалдан авах гэрээ, хурлын протокол байгаа. Би сард 1,800,000 төгрөгийн цалин авч байж яагаад ч батлан даалтын гэрээ байгуулахгүй гэв.

 

3.Хариуцагч ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2022 онд ХХК-д үйлдвэрлэл явуулахад шаардлагатай ажиллах хүчний цалингийн үлдэгдлийг нэн даруй төлж дуусгах, үйл ажиплагаагаа явуулахад нэмэлт эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ шаардлага үүссэн. Тухайн үед хувьцаа эзэмшигч С. дээрх асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө оруулагч хайж байгаад өөрийн хамаатан гэх иргэн Д.*******тэй MAYBACH mercedes авто машиныг зээлээр авах, хариу төлбөрт нь арматур өгөхөөр тохиролцож, үүний дагуу шийдвэр гарган компанийн гүйцэтгэх захиралд үүрэг даалгавар өгсөн байдаг. Уг шийдвэрийн дагуу тухайн үед ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.*******-******* нь иргэн Д.*******ийн ажлын байр болох 10-р хороолол, Техник импорт ХХК-ийн байранд 2022.01.28-ний өдөр очиход иргэн Д.*******, ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.тай тохиролцсоны дагуу худалдах, худалдан авах гэрээг бэлдсэн байсан болохоор нь гарын үсэг зурж гэрээг байгуулсан. Ингээд гэрээ байгуулсан даруйдаа тухайн MAYBACH mercedes авто машиныг хүлээн авч Тайгын булаг кредит ББСБ ХХК-иас зээл авахаар болж судалгаа хийлгэхэд компанийн данс хаалттай, гүйцэтгэх захирал Н.*******-******* нь зээлийн мэдээллийн санд ангилал буурсан үзүүлэлттэй байсан тул зээл олгох газрын шаардлагын дагуу иргэнээр нягтлан бодогч Г.Олзбаярын нэр дээр автомашиныг барьцаалан 30 хоногийн хугацаатай 100,000,000 төгрөгийн зээл авч компанийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн.

Улмаар ХХК-ийн нөхцөл байдал хүндэрч цаашид бие даан үйл ажиллагаагаа явуулах бололцоогүй байсан тул өөрийн эзэмшлийн Төв аймаг, нарт 4 баг, усан 51 хэсэгт байрлах ган туйвангийн үйлдвэрийн үйл ажиллагаа ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.ын ХХК-тай хамтран явуулахаар болж 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 3 тоот Менежментийн гэрээг байгуулсан. Менежментийн гэрээний дагуу талберийн ХХК-ийн ХХК-д төлөх төлбөрийн хугацаа хэтэрч байсан тул Тайгын булаг кредит ББСБ-д барьцаанд тавьсан MAYBACH mercedes авто машины зээлийн гэрээний төлбөрт төлөх үүргийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Конкрет ХХК-д шилжүүлсэн. Манай компанийн хувьд Конкрет ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 3 тоот менежментийн гэрээний дагуу ХХК нь дээрх төлбөрийг Д.******* төлбөрийг төлсөн гэсэн ойлголттой байсан бөгөөд хуульд зааснаар гэрээний үүрэг, шаардах эрхийг ХХК-д шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэлийн шаарлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/02 тоот Худалдах худалдан авах гэрээ, 23/262 тоот тодорхойлолт, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2023/15689 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/04054 дугаар шийдвэр, Автомашин хүлээлцсэн акт, Н.*******-*******ийн тодорхойлолт зэрэг баримтыг,

Хариуцагч нараас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/04 тоот хурлын тэмдэглэл, зээлийн зарцуулалтын тайлан, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Н.*******-*******ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******-*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөр, алданги шаардах эрхтэй. Хариуцагч Н.*******-*******аас батлан даалтын гэрээний үүргээ шаардана гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч Н.*******-******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцаа эзэмшигч С.ын өгсөн үүрэг даалгаврын дагуу Майбах ЭС500 маркийн автомашиныг 350,000,000 төгрөгөөр худалдан авч түүнийг банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж зээлийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан тул ХХК хариуцна. Бидний хооронд батлан даалтын гэрээ байхгүй гэж маргажээ.

 

7.Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Менежментийн гэрээний дагуу ХХК нь дээрх төлбөрийг Д.*******т төлсөн гэсэн ойлголттой байсан гэж маргажээ.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/02 тоот Худалдах худалдан авах гэрээ, 23/262 тоот тодорхойлолт, Тээврийн хэрэгслийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, Автомашин хүлээлцсэн акт, Н.*******-*******ийн тодорхойлолт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2023/15689 дугаар шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/04054 дугаар шийдвэр, ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/04 тоот хурлын тэмдэглэл, Зээлийн зарцуулалтын тайлан, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

9.Нэхэмжлэгч Д.******* 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч ХХК-тай УАО улсын дугаартай, Майбах ЭС500 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 350,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийн дүнд 140 тонн арматурыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хүлээн авахаар харилцан тохиролцож талууд Худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /хх-ийн 5-8 тал/

 

10.Дээрх гэрээний 3.2-т Худалдан авагч тал нь худалдаж буй барааны төлбөрт 350,000,000 төгрөгийн хэмжээгээр тооцогдох 140 тонн арматурыг гэрээнд зааснаар худалдагч талын захиалгын дагуу шилжүүлнэ гэж, 3.6-т Худалдан авагч тал барааг хүлээн авах үнийн дүн гэрээний 2 дугаар зүйлд заасан үнийн дүнгээс арматур нийлүүлэх хугацаандаа нийлүүлж чадахгүй бол хугацаа хэтэрсэн сар тутам 100,000 төгрөгөөр үнийг бууруулах үүрэг хүлээнэ гэж харилцан тохиролцсон байна.

 

11.Зохигчдын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг талуудын тохиролцоо, гэрээний агуулга зэргээс Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан зохицуулалтад илүү нийцсэн Арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

12.Хариуцагч ХХК нь Ажиллах хүчний цалингийн үлдэгдлийг нэн даруй төлж дуусгах, үйл ажиплагаагаа явуулахад нэмэлт эргэлтийн хөрөнгийн хэрэгцээ шаардлага үүссэн тул Д.*******ээс MAYBACH mercedes авто машиныг зээлээр авах, хариу төлбөрт нь арматур өгөхөөр тохиролцож, үүний дагуу шийдвэр гарган компанийн гүйцэтгэх захиралд үүрэг даалгавар өгсөн байдаг. Г.Олзбаярын нэр дээр автомашиныг барьцаалан 30 хоногийн хугацаатай 100,000,000 төгрөгийн зээл авч компанийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн. Тайгын булаг кредит ББСБ-д барьцаанд тавьсан MAYBACH mercedes авто машины зээлийн гэрээний төлбөрт төлөх үүргийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Конкрет ХХК-д шилжүүлсэн гэх тайлбар бичгээр гаргаж, хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч Ц. шүүх хуралдаанд Д.*******т мөнгийг Конкрет ХХК төлсөн байх магадлалтай гэж мэтгэлцэв.

 

13.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж, мөн зүйлийн 123.8 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж заасан.

 

14.Хэрэгт авагдсан Конкрет ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05-20 тоот албан бичигт Танай байгууллага иргэн Д.*******ээс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр, авсан автомашиныг барьцаалан зээл авч ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан байдаг. Манай компани цаашид үйлдвэрлэл явуулахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа тул автомашиныг Г.Олзыаярын нэр дээрээс гуравдах этгээдэд зарж борлуулахаар төлөвлөсөн бөгөөд ХХК-ийн тавьсан Тайгын булаг кредит ББСБ-с зээлийг болон бусад өр төлбөрт 150,000,000 төгрөгийг төлөх болно гэсэн хүсэлтийг ХХК-д хүргүүлжээ. /хх-ийн 120 тал/

 

15.Хариуцагч ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр MAYBACH mercedes авто машины зээлийн гэрээний төлбөрт төлөх үүргийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар Конкрет ХХК-д шилжүүлсэн гэрээ болон нэхэмжлэгч Д.*******т мэдэгдсэн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй бөгөөд Конкрет ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05-20 тоот албан бичигт иргэн Д.*******т төлбөрийг төлөх талаар дурдаагүй байх тул талуудын хооронд шаардах эрх шилжих гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна.

 

16.Талуудын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Майбах ЭС500 маркийн, 2015 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг 350,000,000 төгрөгөөр худалдаж, төлбөрийн дүнд 140 тонн арматурыг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хүлээн авахаар харилцан тохиролцсон Худалдах, худалдан авах гэрээ, ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22/04 тоот хурлын протокол, 100,000,000 төгрөгийн зээлийн зарцуулалт, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол зэрэг бичгийн нотлох баримтаар хариуцагч ХХК нь дээрх гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзнэ.

 

17.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ХХК-д холбогдуулан гаргасан. хариуцагч ХХК нь төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг батлан даагч Н.*******-*******аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 525,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлав.

 

18.Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н.*******-******* нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба доорх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

19.Хариуцагч Н.*******-******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Иргэн ******* овогтай ******* танаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийгдсэн Худалдах, худалдан авах гэрээ, гэрээний дугаар 02/02 буюу Майбах ЭС500 маркийн автомашины улсын дугаар УАО хариуцан авч энэ өдрөөс хойш тухайн автомашинд эвдрэл гэмтэл, ямар нэгэн асуудал гарвал иргэн ******* овогтой *******-******* миний бие хариуцана гэж бичиж, ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.*******-*******, иргэн Н.*******-******* гэж гарын үсэг зуржээ. /хх-ийн 43 тал/

 

20.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэрээ байгуулах үед ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.*******-******* нь автомашиныг өөрөө хүлээн авч Г.Олзбаярын нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргасны дагуу шууд түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Н.*******-******* нь хувь иргэнээрээ тухайн автомашинтай холбоотой бүхий л төлбөр тооцоо, эвдрэл гэмтлийг хариуцах талаар батлан дааж үүнтэй холбоотой баталгаа бичиж өгсөн тул Н.*******- *******аас төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.

 

21.Дээрх бичгийн баримтаас үзэхэд хариуцагч Н.*******-******* нь ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 350,000,000 төгрөг, алданги 175,000,000 нийт 525,000,000 төгрөгийн төлбөрийг төлж чадахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхээр батлан даалтын гэрээ байгуулагдаагүй, мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Н.*******-******* нарын хооронд харилцан хүлээх үүрэг байхгүй гэж үзлээ.

 

22.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж зохицуулсан.

 

23.Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02/02 тоот Худалдах худалдан авах гэрээний 6.2-т Худалдан авагч тал гэрээгээр тогтоосон хугацаанд бартераар агах барааг /арматур/ нийлүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж харилцан тохиролсон байна.

 

24.Иймд хариуцагч ХХК-иас автомашины үнэ 350,000,000 төгрөг, алданги 175,000,000 төгрөг нийт 525,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.*******-*******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

25.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,576,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 2,788,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т, Улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,788,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 232 дугаар зүйлийн 232.6, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 525,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.*******-*******ид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,576,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 2,788,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******т, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,788,000 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.*******т тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ