Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/02444

 

 

2024 05 29

182/ШШ2024/02444

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК 

 

Хариуцагч:  ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 546,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 546,608 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.*******тай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 203510 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөгийг 8,7 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээ болон Гэрэл аппликейшнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ үл биелүүлж зээлийн төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 3.2.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд С.*******аас 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, төлөх ёстой хүү 291,740 төгрөг нэмэгдүүлсэн хүү 54,868 төгрөг нийт дүн 546,608 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 546,608 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,304 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,304 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.*******т холбогдуулан 546,608 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хувааж төлөхөөр тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 546,608 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 203510 дугаартай Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөгийг 8,1 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай олгосон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,304 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,304 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 546,608 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,304 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 273,304 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,049 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 8,525 төгрөг, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 8,524 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ