| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03027/И |
| Дугаар | 182/ШШ2024/02445 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/02445
| 2024 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 182/ШШ2024/02445 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 08 дугаар сарын сүүлээр өөрийн эзэмшлийн ******* ******* дугаартай - автомашинаа Д.*******аар заруулахаар болж 10,500,000 төгрөгийг бидэнд өгчих үүнээс илүү үнэд хүргэвэл өөрөө авна биз гэж тохиролцсон. 2022 оны 8 дугаар сарын сүүлчээр аймгийн нотариатч дээр итгэмжлэл хийлгэж авч явсан. Ингээд Д.******* нь хотод очоод нэг их удалгүй миний машиныг надаас авсан даруйдаа зарж борлуулсан сураг байдаг боловч 2023 оны 2 сард холбогдож машиныг чинь зарсан 4,000,000 төгрөгийг Хаан банк дахь тоот дансанд шилжүүлээд үлдэгдэл 6,500,000 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний дотор өгнө гэсэн. Д.******* нь үлдэгдэл 6,500,000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүйгээр ямар ч холбоогүй явж байна. Иймд Д.*******аас 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.*******ын нэхэмжилсэн 6,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 4,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д.*******т холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.******* нь 6,500,000 төгрөгийг 3 хувааж буюу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан зөвшөөрсөн байна.
6.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******ын нэхэмжлэлтэй, Д.*******т холбогдох 6,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 4,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 60,475 төгрөг, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 59,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ