Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 159/ШШ2024/0007

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нарыг оролцуулан, “Гацуурт” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч *******д холбогдох “Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч *******ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0020191 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: “...  Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Гацуурт” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0020191 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийн оролцогчид бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна.

Нэг. Гомдол гаргагч “Гацуурт” ХХК-иас гаргасан “Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч *******ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0020191 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хариуцагч мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 0020191 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоно.

Хоёр. Хариуцагч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0020191 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох арга хэмжээг авна.

Гурав. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0020191 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож буй тул “Гацуурт” ХХК-тас ямар нэгэн торгууль, төлбөр гаргуулахгүй.

Дөрөв. Энэхүү эвлэрлийн гэрээнд талууд гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулна.” гээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсгээ зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Гацуурт” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч *******д холбогдох “Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч *******ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0020191 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж заасан бөгөөд хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.3-д “Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн гомдол гаргагч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн гомдол гаргагч “Гацуурт” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч *******д холбогдуулан гаргасан дээрх гомдлын шаардлагаар дахин гомдол гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан “Гацуурт” ХХК-ийн гомдолтой Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч *******д холбогдох “Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын Зүүнбүрэн сумын тасгийн мал эмнэлгийн улсын байцаагч *******ын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 0020191 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэрэгт гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч “Гацуурт” ХХК нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.ОДБААТАР