Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/02924

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/02924

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ХХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, В.*******,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Буд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, В.******* нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч ******* ХХК нь ******* ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т "Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн ******* санд төлнө мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсэгт "Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн ******* шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн ******* санд төлөх" гэх заалтыг зөрчсөн. Харилцагч ******* ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 2023 оны 4 дүгээр сараас 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг дутуу төлсний улмаас 28,931,382 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын ******* Даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, ******* ******* сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, ******* ******* сангаас олгох тэтгэмжийн тухай" зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд ******* ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл "Хууль зөрчигчид хүлээх хариуцлага" 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг энэ хуулиар, эсэхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн ******* ХХК-иас нийгмийн ******* шимтгэл 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч ******* ХХК шүүхэд болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Г.Буд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2022, 2023 онд Дорнод аймгийн биологийн цэвэрлэгээтэй цэвэрлэх байгууламжийг гадна цахилгаан, насос станцын өртгөтгөл, даралттай бохир усны шугамын ажлыг БНПУ-ын ******* компанитай гэрээ байгуулж ажилласан. Польш улсын технологийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БХБЯ-тай ярилцаж гэрээг 10000м3 /хоног хүчин чадалтай болгохоор тохирсон. Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл /Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум/ боловсруулах зөвлөх үйлчилгээний зураг төслийг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хоногт 3000м3 ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж, гадна инженерийн шугам сүлжээний хамт 2024 оны 03 дугаар сарын 06-нд хүлээлгэн өгсөн. Захиалагч БХБЯ үлдэгдэл 50,0-иад сая төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамтай холбогдож санхүүжүүлнэ. Энэ санхүүжилт 03 дугаар сараас хойш хүлээгдэж байна. Төрийн захиалагч, БХБЯ-ны талаас шалтгаалан байгууллагын санхүүжилт олон сараар саатаж байгаа тул алданги 12,030,316 төгрөгийг чөлөөлж өгөхийг хүсч байна. ******* ******* шимтгэлийн өр 28,931,382 төгрөгийг санхүүжилт орж ирмэгц төлнө гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, ******* ХХК-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн НД7А маягт, 2024 оны 3 дугаар сарын тайлан, 2023 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Улсын байцаагчийн албан шаардлага, Алдангийн тооцоо зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төсөл /Төв аймаг, Сэргэлэн сум/ боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төсөл /Төв аймаг, Сэргэлэн сум/ боловсруулах зөвлөх үйлчилгээний 2021/431 дугаартай гэрээний сунгалт, Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний 2022/155, 2022/548 дугаартай гэрээний сунгалт, Ерөнхий гүйцэтгэгч БНПУ-ын ******* компанитай Дорнод аймгийн байгууламжийн зураг төслийн ажлыг гүйцэтгэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/76 тоот, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/30 тоот, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/14 тоот, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/15 тоот албан бичиг, хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ******* шимтгэлийн 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар Төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* ******* шимтгэлийн өрийг санхүүжилт ирмэгц бүрэн төлж барагдуулна. Алданги 12,030,316 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ХХК-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн НД7А Маягт, 2024 оны 3 сарын тайлан, 2023 оны цалингийн дэлгэрэнгүй, Авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Улсын байцаагчийн албан шаардлага, Алдангийн тооцоо, Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төсөл /Төв аймаг, Сэргэлэн сум/ боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, Шинэ Зуунмод хотын эхний ээлжийн ариутгах татуургын шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төсөл /Төв аймаг, Сэргэлэн сум/ боловсруулах зөвлөх үйлчилгээний 2021/431 дугаартай гэрээний сунгалт, Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний 2022/155, 2022/548 дугаартай гэрээний сунгалт, Ерөнхий гүйцэтгэгч БНПУ-ын ******* компанитай Дорнод аймгийн байгууламжийн зураг төслийн ажлыг гүйцэтгэх гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/76 тоот, 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/30 тоот, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/14 тоот, 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/15 тоот албан бичиг, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг дутуу төлсөн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөг шаардаж байна гэж тайлбарлав.

 

8.******* ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн ******* санд төлнө гэж заажээ.

 

9.Хариуцагч ******* ХХК нь 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажиллагсдынхаа нийгмийн ******* шимтгэлийг төлөлгүй 28,931,382 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өр үүсгэсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Улсын байцаагчийн албан шаардлага, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх ба жил олгогч нь ******* ******* ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь заалтад заасанаар орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн ******* шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн ******* санд төлөх үүрэгтэй байна.

 

10.Хариуцагч ******* ХХК нь Төрийн байгууллагын санхүүжилт олон сараар саатаж байгаа тул нийгмийн ******* шимтгэлийн алданги 12,809,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

 

11.******* ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж зохицуулсан.

 

12.Хариуцагч ******* ХХК нь тогтоосон хугацаанд нийгмийн ******* шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд нийгмийн ******* шимтгэлийн өр, алданги шаардсан тооцооллын тухайд маргаагүй.

 

13.Хариуцагч ******* ХХК-ийг алданги 12,030,316 төгрөг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул нийгмийн ******* шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* *******т олгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

14.Нэхэмжлэгч нь ******* ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар шаардах эрхээ тодорхойлсон. ******* ******* ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн. Нэхэмжлэгч 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг дутуу төлсөн шимтгэл, алданги нийт 40,961,698 төгрөг шаардсан бөгөөд маргаан бүхий тохиолдолд ******* ******* ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх хууль зүйн боломжгүй. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зохицуулсан хуулийг буцаан хэрэглэх, эсхүл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан илүү нарийвчилсан, сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийг хэрэглэх тухай аль ч ойлголтод хамаарахгүй байна.

 

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 362,758 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийгмийн ******* шимтгэлийн өр 28,931,382 төгрөг, алданги 12,030,316 төгрөг нийт 40,961,698 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* *******т олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 362,758 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ