Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/02926

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/02926

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  ******* ******* ******* газар ОНӨААТҮГ ,

 

Хариуцагч: ******* ******* ******* ******* газар ТБАГУТҮГ -т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.*******,

Хариуцагч ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* газарт холбогдуулан гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд болон төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани тендерт шалгарч 2021 оны 06 сарын 17-ны өдөр ******* ******* ******* ******* газартай "******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ГХЭГ/202102015 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж дүүргийн ******* ******* ******* газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэсэн.  дүүргийн ******* ******* Тамгын газрын барилгын их засварын ажлыг хийж гүйцэтгэх хугацаанд захиалагчийг төлөөлж ******* хөрөнгө ******* газар хяналт хийж ажилласан бөгөөд манай компани засварын ажлыг бүрэн хийж дуусган 2022 оны 12 сарын 02-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын ЗГ-197/2022 тоот дүгнэлтээр захиалагчид хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулсан.  дүүргийн ******* ******* Тамгын газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэх явцад тоосгон хамар хана, хаалга, модон шал, халаалтын шугам хоолой задалж буулгах, керамик хавтан, чулуугаар шал, шалны хүрээ хийх, дотор хана шавардаж эмульсдэх, цахилгааны утас солих зэрэг гэрээнд заагдаагүй ажлын тоо хэмжээнд дурдагдаагүй нэлээд ажлыг ******* хөрөнгө ******* газрын шийдвэрээр өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Энэхүү илүү хийсэн ажлынхаа тоо хэмжээг ******* хөрөнгө ******* газартай хамтран гаргаж төсөв зохион Барилгын хөгжлийн төвийн магадлалаар хянуулахад 115,879,265 төгрөгийн нэмэлт ажлыг хийсэн болох нь тогтоогдсон. Гэрээнд тусгагдаагүй нэмж хийсэн ажлынхаа санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр 343/2022 тоот магадлалын дүгнэлт, баталгаажсан төсвийг НХОГ-т хүргүүлсэн боловч 2023, 2024 оны улсын болон орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлэж өгсөнгүй. ******* хөрөнгө ******* газрын энэхүү эс үйлдэл нь Иргэний хуулийн 344 дугаар зүйлийн 344.2-д "Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаал байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэсэн заалтыг зерчиж манай компанийг хохироосоор байгаа тул дүүргийн ******* ******* Тамгын газрын барилгын их засварын ажлыг гүйцэтгэх явцад ******* ******* ХХК-ийн нэмж хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 115,879, 265 төгрөгийг гаргуулна гэв. 

 

2.Хариуцагч ******* ******* ******* газар ОНӨААТҮГ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* ******* Тамгын газартай 716.620.294 төгрөгийн үнийн дүнтэй ******* ******* Тамгын газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. ******* ******* ******* газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй барилга байгууламжийн ажлуудад захиалагчийн хяналтыг хэрэгжүүлдэг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. ******* ******* ******* 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/127 дугаар захирамжийн 2-д ...захиалагчийн хяналт тавьж ажиллахыг ******* ******* ******* газар /Б.Мөнхбат/-т даалгасан байдаг. Нэхэмжлэлд дурдсан дүүргийн ******* ******* Тамгын газрын барилгын их засварын ажил нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн бөгөөд ******* ******* ******* газар нь захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ******* ******* ******* ******* газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* ******* Тамгын газартай 716.620.294 төгрөгийн үнийн дүнтэйгээр ******* ******* Тамгын газрын барилгын их засвар (Улаанбаатар, дүүрэг) ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Тус гэрээний үнэ 716,620,294 төгрөгийн ажлаас нийт 138,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй орхигдсон байгаа. Мөн нэхэмжлэгч тал үнийн өсөлт гэж яриад байна. 2016 оны төсвөөр тендер зарлагдаж шалгараад ажил гүйцэтгэсэн бөгөөд үнийн өсөлтийн зөрүү 115,879,265 төгрөгийг ******* ******* ******* 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/126 дугаар захирамжаар нэмэлтээр авчихсан. Гэрээний үнэ нь 832,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ******* ******* ******* Тамгын газраас энэ хийгдээгүй ажлын түвшинг харахаар 138,000,000 төгрөгийн ажил хийгдээгүй байна. Тэгэхээр энэ гаргасан 115,879,265 төгрөг магадлан оруулсан ажлыг ******* ******* ******* Тамгын газраас Барилга хөгжлийн төв рүү албан бичиг явж байж магадлалаар баталгааждаг. Мөн ******* ******* ******* Тамгын газраас нэмэлт төсөв батлуулах албан бичиг явуулаагүй. Захиалагч ******* ******* ******* Тамгын газарт төсвийн хэмжээ 115,879,265 төгрөгөөр нэмэгдэх тухай мэдэгдээгүй. Иймд 115,879,265 төгрөгийг олгох боломжгүй гэв.

 

 4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ГХЭГ/202102015 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн акт, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, Барилга хөгжлийн төв Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, Нэмэгдэл ажлын акт, Гэрээнд заагдсан ажлын тоо хэмжээнээс илүү нэмж хийгдсэн ажлын тооцоо, дүүргийн ЗДТГ-ын барилгын их засварын ажлын хурлын протокол зэрэг баримтыг,

Хариуцагч ******* хөрөнгө ******* газраас нотлох баримтаар ******* ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажлын тайлбар, Төсөвт өртгийн тооцоо, ******* ******* ******* 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/126 дугаар захирамж, хавсралт зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ******* газар, ******* ******* ******* ******* газарт холбогдуулан гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан тул нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөгийг захиалагч ******* ******* ******* ******* газраас шаардаж байна. Хамтран хариуцагч ******* ******* ******* газраас нэмэлт зардал гарсан болохыг нотлуулах, тэрээр захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж байсан гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч ******* ******* ******* газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй зөвшөөрөхгүй гэв.

7.Хариуцагч ******* ******* ******* ******* газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гүйцэтгэгч ******* ******* ХХК нь төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгааг захиалагчид мэдэгдээгүй тул нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ГХЭГ/202102015 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн акт, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, Барилга хөгжлийн төв Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, Нэмэгдэл ажлын акт, Гэрээнд заагдсан ажлын тоо хэмжээнээс илүү нэмж хийгдсэн ажлын тооцоо, дүүргийн ЗДТГ-ын барилгын их засварын ажлын хурлын протокол, ******* ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажлын хурлын тайлбар, Төсөвт өртгийн тооцоо, ******* ******* ******* 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/126 дугаар захирамж, хавсралт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

 9.******* худалдан авах ажиллагааны газраас 2021 онд зохион байгуулсан тендерт ******* ******* ХХК нь оролцон шалгарч Захиалагч ******* ******* ******* ******* газар нь Гүйцэтгэгч ******* ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ЗГХЭГ/202102015 тоот ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хх-ийн 5-7 тал/

 

10.Уг гэрээгээр Захиалагч нь ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажлыг 716,620,294 төгрөгөөр гүйцэтгэнэ. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжнэ. Санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоно. Гэрээний үнэ буюу ажлын нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл байна. Гүйцэтгэгч нь гэрээний 2 дахь хэсэгт заасан ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажлыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусгаж ашиглалтад оруулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

11.Зохигчид Ажил гүйцэтгэх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.

 

12.Гүйцэтгэгч ******* ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч Захиалагч нь ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажлын гэрээг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хугацааг сунгах нэмэлт гэрээг ажлын ******* ******* ******* газрын барилгын их засвар ажлыг гүйцэтгэхэд үүссэн хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан үзсэний үндсэн дээр барилгын ажлын ашиглалтад оруулах хугацааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгаж, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 6-9 тал/,

 

13.******* ******* ******* ******* газар нь Гүйцэтгэгч ******* ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГХЭГ/202102015 тоот ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээний дүн 716,620,294 төгрөгийг, ******* ******* ******* 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/126 дугаар захирамжид зааснаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд тусгагдсан, үнийн өсөлт тооцсонтой холбоотойгоор хавсралтаар ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажилд 115,800,000 төгрөг нийт 832,420,294 төгрөгийг Гүйцэтгэгч ******* ******* ХХК-д шилжүүлж үнийг бүрэн төлсөн гэж хариуцагч маргаж, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ажлын хөлс, үнийн өсөлтийн зөрүү нийт 832,420,294 төгрөгийг шилжүүлэн авсан болохоо зөвшөөрч, энэ тухайд маргаагүй.

 

14.Харин гүйцэтгэгч ******* ******* ХХК нь гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарлав.

 

15.Хариуцагч ******* ******* ******* газар нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* газраас гаргуулах хариуцагчаар тодорхойлсон тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж мэтгэлцэв.

 

16.Хариуцагч ******* ******* ******* ******* газар нь гүйцэтгэгч ******* ******* ХХК-ийг төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгааг захиалагчид мэдэгдээгүй тул нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

17.Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь заалтад Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулсан.

 

18.Гүйцэтгэгч ******* ******* ХХК нь төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгааг захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй бөгөөд дүүргийн ЗДТГ-ын барилгын их засварын ажлын хурлаар захиалагчид мэдэгдсэн гэх тайлбар гаргасан боловч дүүргийн ЗДТГ-ын барилгын их засварын ажлын хурлын 2021 оны 10 дугаар ёарын 13-ны өдрийн протоколын ирц, шийдвэрлэлт хэсэгт гарын үсэг зурсан оролцогчдоос харахад захиалагч ******* ******* ******* ******* газар оролцоогүй байх тул төсвийн хэмжээ нэмэгдэхээр байгааг захиалагчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. /хх-ийн 83-84 тал/

 

19.Иймд хариуцагч ******* ******* ******* ******* газар, ******* ******* ******* газраас гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

20.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гүйцэтгэсэн нэмэлт ажлын зардлаа ХХК-ийн захиалгаар хийгдсэн Барилга хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 343/2022 дугаар нэгтгэлээр нотлогдоно гэж тайлбарлаж, хариуцагч ******* ******* ******* газар нь Барилга хөгжлийн төвийн гаргасан Төсөвт өртгийн задаргаа /хх-ийн 29 тал/-нд хана, шал таазны иж бүрэн гэрэлтүүлэг, тохижитын газар шорооны ажил зэрэг нь Гүйцэтгэгч ******* ******* ХХК-иас ирүүлсэн нэмж хийсэн ажлын тооцоотой тохирохгүй байна /хх-ийн 85-86 тал/, мөн гүйцэтгэгч ******* ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ЗГХЭГ/202102015 тоот ******* ******* ******* газрын барилгын их засвар /Улаанбаатар, дүүрэг/ ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас Буулгалт, назар шорооны, Суурийн ажил, хана хамар ханын ажил, дотор засан, гонх-3 барих ажил, тохижилтын ажил нийт 138,390,709 төгрөгийн ажил дутуу хийгдсэн гэж маргаж мэтгэлцэв. /хх-ийн 87-98 тал/

 

21.Гүйцэтгэгч ******* ******* ХХК нь нийт 138,390,709 төгрөгийн ажил дутуу хийгдсэн болохыг баримтаар нотолж үгүйсгэж чадахгүй байх ба Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/197/2022 дугаар акт-нд Стандартын хэрэгжилт, хяналтын хэлтсийн дарга О., нарийн бичиг ******* ******* ХХК-ийн захирал гэж гарын үсэг зурсан бөгөөд дээрх акт нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудасны хамт хүчинтэй байх ба улсын комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас хавсаргаж ирүүлээгүй байна. /хх-ийн 11-12 тал/

 

22.Хариуцагч ******* ******* ******* ******* газар, ******* ******* ******* газарт холбогдох гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

23.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 738,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* газар /ТБАГУТҮГ/, ******* ******* ******* газар /ОНӨААТҮГ/-д тус тус холбогдох гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлс 115,879,265 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 738,547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ