Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/02927

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2024/02927

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,

 

 Хариуцагч:  ******* Шүүхийн шийдвэр ******* газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  ******* ******* ******* ХК, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн **** ******** ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 019 дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. оролцохгүй хүсэлтээ ирүүлсэн тул зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч ******* Шүүхийн шийдвэр ******* газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн **** ******** ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 019 дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Я.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 182/ШЗ2023/15521 дугаар захирамжаар төлбөр төлөгч Я.*******ээс 61,431,604.65 төгрөг гаргуулж, ******* ******* ******* ХК-д олгохоор шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Я.*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч ******* ******* ******* ХК хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр ******* Шүүхийн шийдвэр ******* газар 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/29 дүгээр тогтоолоор **** ******** ХХК-ийг шинжээчээр томилсон байна. **** ******** ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дээр дурдсан хөрөнгийг 197,775,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Иргэний шийдвэр ******* ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр ******* ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4." "шинжээч" гэж шүүх шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон тусгай мэдлэг бүхий хүнийг гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т "үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг гэж тус тус заажээ. ******* шүүхийн шийдвэр ******* газар нь шинжээчээр **** ******** ХХК-ийг буюу хуулийн этгээдийг томилсныг Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан шинжээчийг томилсон гэж үзэхгүй. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг, мөн хуулийн 3.1.2.төрийн албан хаагч гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Төрийн албаны эрхэм зорилго, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заажээ. ******* шүүхийн шийдвэр ******* газар нь шинжээчээр иргэнийг томилох байтал хуулийн этгээдийг томилсон нь төрийн байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх зарчмаа баримтлаагүйг харуулж байна. ******* шүүхийн шийдвэр ******* газар нь өмнө дурдсан хуулийн зохицуулалтуудаас гадна нийтийн эрх зүйг хэрэгжүүлэгч субъектийн хувьд зөвшөөрснөөс бусдыг хориглох зохицуулалтаар ажиллах ёстой байтал шинжээчээр хувь хүнийг биш хуулийн этгээдийг томилсон нь хууль зөрчсөн тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна гэв.

 

 Хариуцагч ******* Шүүхийн шийдвэр ******* газар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.********* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/Ш32023/15521 дүгээр захирамжаар Я.*******ээс 61,431,604.65 төгрөг гаргуулж ******* ******* ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр ******* ажиллагаа явуулж ******* ******* ******* ХК-д барьцаалагдсан төлбөр төлөгч Я.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүргийн 4 дүгэр хороо, **** хороолол, 30 дугаар байрны 64 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууцыг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 24360485/04 дугаар тогтоолоор битүүмжилж, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 24360485/08 тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар **** ******** ХХК-ийн шинжээч Ц. 197,775,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3/2029, 3/2029 тоот мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Я.******* болон төлбөр авагч ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нарт гардуулсан. Иймд Шүүхийн шийдвэр ******* ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/Ш32024/00967 дугаартай захирамж, ******* шүүхийн шийдвэр ******* газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3/2029 дугаартай мэдэгдэл, ******* шүүхийн шийдвэр ******* газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 24360485/12 дугаартай мэдэгдэл, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3/2352 дугаар мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 05/03 дугаар тогтоол, Шийдвэр ******* ажиллагааны хяналтын хуудас, Шүүхийн ******* хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан ******* тухай 182/ШЗ2024/00967 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 182/ШШ2023/15521 дугаар шүүгчийн захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 24360485 дугаар Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх 24360485/05 мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, ХХБ-ны 5/4891 тоот хүсэлт, Эд хөрөнгө хураах тухай 24360485/08 дугаар тогтоол, Шинжээч томилох тухай 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/29 тоот тогтоол, Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Үл хөдлөх Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ******* ХК нь Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, хүсэлтийг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч ******* Шүүхийн шийдвэр ******* газарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн **** ******** ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 019 дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг гэж заасан байхад шинжээчээр **** ******** ХХК-ийг буюу хуулийн этгээдийг томилсныг Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан шинжээчийг томилсон гэж үзэхгүй хэмээн тайлбарлав.

5.Хариуцагч ******* шүүхийн шийдвэр ******* газар нь нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Үнэлгээний эрхийг үнэлгээчинд, Тусгай зөвшөөрлийг компанид олгодог тул Шийдвэр ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ******* ХК нь хариуцагчийг дэмжсэн хүсэлт гаргажээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/Ш32024/00967 дугаартай захирамж, ******* шүүхийн шийдвэр ******* газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3/2029 дугаартай мэдэгдэл, ******* шүүхийн шийдвэр ******* газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 24360485/12 дугаартай мэдэгдэл, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3/2352 дугаар мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 05/03 дугаар тогтоол, Шийдвэр ******* ажиллагааны хяналтын хуудас, Шүүхийн ******* хуудас, Шүүхийн шийдвэрийг албадан ******* тухай 182/ШЗ2024/00967 дугаар шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 182/ШШ2023/15521 дугаар шүүгчийн захирамж, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 24360485 дугаар Шийдвэр ******* ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх 24360485/05 мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, ХХБ-ны 5/4891 тоот хүсэлт, Эд хөрөнгө хураах тухай 24360485/08 дугаар тогтоол, Шинжээч томилох тухай 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 4/29 тоот тогтоол, Шинжээч томилох тухай тогтоол гардуулан өгөх акт, Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Үл хөдлөх Хөрөнгийн үнэлгээний тайлан, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

8.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/Ш32024/00967 дугаартай шүүгчийн захирамжаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг баримтлан уригдсан тал уригдсан тал Я.******* нь өргөдлийн шаардлага болох 61,431,604.65 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 11,431,604.65 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт ******* ******* ******* ХК-д бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд ЗБ/ВСС190710008-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр барьцаалсан Я.*******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, **** хороолол, 30 а дугаар байрны 64 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч ******* ******* ******* ХК-тай тохиролцсон талуудын эвлэрлийг баталгаажуулсугай гэж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 47-49 тал/

 

9.******* шүүхийн шийдвэр ******* газар нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэр ******* ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргаж, 2024 оны 03 дүгээр сарын 14-ний өдрийн 24360485/04 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор төлбөр төлөгч Я.*******ийн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 24360485/08 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцоогүй байна.

 

10.Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул ******* шүүхийн шийдвэр ******* газар нь 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4/29 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор хөрөнгийн үнэлгээний **** ******** ХХК, Ц.ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна. /хх-ийн 69 тал/

 

11.******* шийдвэр ******* газар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12, 13 зүйлд заасны дагуу шинжээчээр **** ******** ХХК-ийг томилж, үнэлгээчин Ц. нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 197,775,000 төгрөг болохыг /хх 77-100 тал/ тогтоожээ.

 

12.Нэхэмжлэгч тал үнэлгээчний орон сууцны зах зээлийн үнийг 197,775,000 төгрөг болохыг тогтоосон тухайд маргаагүй. Харин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг гэж заасан байхад шинжээчээр **** ******** ХХК-ийг буюу хуулийн этгээдийг томилсныг Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан шинжээчийг томилсон гэж үзэхгүй хэмээн тайлбарлав.

 

13.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэж, 16.1 дэх хэсэгт Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ гэж, 17.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч энэ хуулийн 16.2-т заасан нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзвэл дараах баримт бичгийг бүрдүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасан бөгөөд **** ******** ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох нь Тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолт, Ц. нь хугацаагүй эрхтэй үнэлгээчний гэрчилгээтэй байх ба дээрх үнэлгээ тогтоосон ажиллагааг үгүйсгэх боломжгүй. /хх-ийн 88-89 тал/

 

14.Хариуцагч ******* шүүхийн шийдвэр ******* газар нь шинжээч **** ******** ХХК-ийн үнэлгээний тайланг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулсан болох нь Хөрөнгө үнэлгээний тайланг хүлээлцсэн баримт, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. /хх-ийн 73 тал/

 

15.Иймд ******* шүүхийн шийдвэр ******* газарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн **** ******** ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 019 дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Я.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

16.Нэхэмжлэгч Я.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар хариуцагч ******* шүүхийн шийдвэр ******* газарт холбогдох Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, **** хороолол, байрны 64 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 38 кв.м талбайтай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн **** ******** ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 019 дугаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах  тухай  Я.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ