Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 97

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Л.*******,

шүүгдэгч Б.******* (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ын *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001790024 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 10 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, овогт ын ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******, Бор-Үзүүрийн 5-01А тоотод өөрийн эхнэр Л.*******ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас түлээний хагалсан мод толгой руу нь шидэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ах Сүхбатынхаа тамганы найранд эхнэр Л.*******ийн хамт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэн орой нь *******, Бор-Үзүүрийн 5-01А тоотод оршин суух баз хүргэн Ө.ийн гэрт ирж эхнэр Л.*******ийг “чи яахаараа тамганы найран дээр хүмүүсийн дэргэд намайг гичийгээр нь дууддаг юм бэ” гэхэд хариуд нь “яадаг юм, чамайг гичий гэхэд” гэж хэлэн хоорондоо хэрэлдэж маргалдан, хувийн таарамжгүй харьцааны улмаас түлээний хайрцагнаас хагалсан мод авч шидэн Л.*******ийн биед духны үстэй хэсэгт няцарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн: “... Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.*******ийн: “... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* нь миний толгой руу модоор цохиж хагалсан. Тэгээд Багахангай дүүргийн эмнэлэгт очиж үзүүлээд 4 оёо тавиулаад эмчээсээ бичиг авсан. Тэр өдрөө цагдаагийн газарт дуудлага өгсөн. Одоо миний биеийн байдал сайн байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид 2 эвлэрсэн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Л.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... тэгээд ийг “битгий ажилдаа яв” гэхээр нь хүргэн ах “явна” гээд маргалдсан. Тухайн үед хажуунаас нь би “миний ах, эгч рүү битгий архи уух болгондоо томорч бай” гэсэн чинь түлээний хайрцагт байсан хагалсан түлээ аваад над руу шидсэн. Шидсэн түлээний мод нь миний дух орчимд цохиод толгой хагалсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ө.ийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа буугаад гэртээ амарч байтал манай эхнэр ын төрсөн дүү *******ийн нөхөр ******* нь эхнэртэйгээ хамт тамганы найранд явчихаад халамцуухан ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Нөхөр болох ******* нь эхнэр ******* рүүгээ “чи олон хүмүүсийн дунд намайг гичий нохойгоор нь дуудлаа” гээд л хэрэлдэж байгаад гэнэт уурлаад ******* нь манай түлээний хайрцагнаас нэг ширхэг хагалсан түлээ аваад шидсэн чинь *******ийн дух хэсэгт түлээ нь оноод толгой нь хагарч цус гарсан. Ингээд цагдаад мэдэгдэж эмнэлэгт үзүүлсэн юм. ******* надтай хэрэлдэж маргалдаагүй, би ажлаасаа буугаад орондоо хэвтэж байсан. Энэ хоёрын хооронд урьд нь хэрүүл маргаан гарч байгаагүй. Тэр өдөр л яасан юм бүү мэд гаднаас хоёулаа муудчихсан л орж ирсэн, халамцуухан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Л.ын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд байх миний төрсөн эмэгтэй дүү *******, нөхөр *******ийн хамт Төв аймгийн Эрдэнэ суманд найзынхаа тамганы найранд очоод ирлээ гээд хоёулаа халамцуухан манай гэрт орж ирсэн. Тэр хоёр манайд орж ирэхдээ л хоорондоо муудалцсан хэрэлдээд орж ирсэн. Тэгтэл нөхөр ******* нь түлээний хайрцагт байсан хагалсан түлээнээс нэгийг аваад эхнэр лүүгээ шидсэн. Тэгтэл тэр түлээ нь манай дүүгийн толгойд оноод дух орчмоос нь цус гарсан, тэгээд дүү уурлаад цагдаад дуудлага өгөөд *******ийг эрүүлжүүлэхийн байранд өгч явуулсан. ******* эхнэрээ зодоод байдаггүй, тэр өдөр юу болсон юм бүү мэд. Эхнэр хүүхдээ дарамталж айлгаад байдаггүй, үг дуу цөөнтэй, даруу төлөв хүн байгаа юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08 шэ/450 тоот дүгнэлтэд:

1. Л.*******ийн

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 11 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... тамганы найран дээр манай эхнэр баахан хүмүүсийн дэргэд жаахан халамцуухан намайг “муу гичий минь” гээд байсан. Тэгэхээр нь би Багахангайд ирээд баз хүргэн ийнд “чи яахаараа хүмүүсийн дэргэд намайг гичийгээр нь дууддаг юм бэ” гээд хэрэлдсэн. Тэгтэл эхнэр “яадаг юм, чамайг гичий гэхэд” гээд хэрэлдээд байхаар нь гэнэт уур хүрээд түлээний хайрцагнаас хагалсан нэг түлээ аваад шидсэн чинь дух хэсэгт нь оносон. Тэгээд толгой нь хагараад цус гарсан. Тэгээд цагдаа дуудчихсан. Бид 2 гэрлэлтийн баталгаатай, суугаад 9 жил болж байгаа, 3-6 настай хоёр хүүхэдтэй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Б.*******ийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... Би тухайн үед манай эхнэр ******* намайг хэл амаар доромжлоод миний уурыг хүргээд байхаар нь түлээний хайрцагнаас хагалсан түлээний мод аваад шидсэн чинь толгойг нь хагалчихсан юм. Энэ бол миний буруу. Би эхнэр *******ийг байнга зодож дарамталж байсан удаа байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар тал/,

            Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15 дугаар тал/,

            Б.*******ийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 19-23, 53 дугаар тал/,

           Б.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,

улмаар “*******” ХХК-д *******аар сарын 633.400 төгрөгийн цалинтай ажилладаг болох нь “*******” ХХК-ийн тодорхойлолт /хх-23/, сарын цалингийн тооцоо /хх-53/ зэргээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Л.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. ын *******эд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.*******эд оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Л.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ