| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03284/И |
| Дугаар | 182/ШШ2024/02954 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2024/02954
| 2024 07 03 | 182/ШШ2024/02954 |
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ******* *******, ******* ******* /
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******г эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэгийг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* *******, ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* *******, ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хоршооны гишүүн Б.*******-******* нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ-2020/18 тоот Зээлийн гэрээ болон БГ-2020/18 тоот Барьцааны гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийн зээлийг *** тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, *** тоот хаягт байрлах 699 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газар, *** хаягт байрлах 699 м.кв талбайтай гэр, орон сууцны хашааны газрыг барьцаалан, 24 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээл авсан. Б.*******-******* нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар, түүний төлөх ******* хүү 26,400,000 төгрөг, ******* үлдэгдэл 15,000,000 төгрөг, нийт 41,400,000 төгрөг байна. Иймд Б.*******-*******г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч ******* *******, ******* *******ноос нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Зээлийн гэрээ, Зээлийн хүсэлт ба барьцаа хөрөнгө, Зээл хүссэн өргөдөл, Зээлийн эргэн төлөлтийн график, Барьцааны гэрээ, Б.*******-*******н оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Итгэлцлийн ******* нэмэлт сунгалтын гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
3. ******* *******, ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Зээлийн хүсэлт ба барьцаа хөрөнгө, Зээл хүссэн өргөдөл, Зээлийн эргэн төлөлтийн график, Барьцааны гэрээ, Итгэлцлийн ******* нэмэлт сунгалтын гэрээ, Б.*******-*******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Тус шүүх Б.*******-*******н зээл хүссэн өргөдөл, Оршин суугаа хаягийн тодорхойлолтод дурдсан *** тоот хаяг, мөн нэхэмжлэлд дурдсан *** тоот хаягаар тус тус шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тухай Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Цэлмэг хотхоны 100 дугаар байранд 304 тоот гэж байхгүй тухай шуудангийн магадлагааг ирүүлжээ. /хх-ийн 18-19 тал/
6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******-*******гийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* *******, ******* *******ны гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мөнх тайж овогт *******ийн *******-******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй.
7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Мөнх тайж овогт *******ийн *******-******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******-*******г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* *******, ******* ******* /утас-/‑д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ