| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03165/И |
| Дугаар | 182/ШШ2024/03023 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03023
| 2024 07 09 | 182/ШШ2024/03023 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,286,293.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,286,293.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.******* нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* ******* ХХК-иас ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр кредит зээл авсан болно. ******* ******* ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгч Д.*******ын ******* тоот дансанд 1,000,000 төгрөгийн кредит лимит эрх олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. ******* ******* ХХК-ийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, аман болон бичгээр тохиролцож байсан боловч зээлээс төлөлт хийгээгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Үүнд: хугацаа хэтэрсэн 1297 хоног, үндсэн зээлийн үлдэгдэл 998,837.22 төгрөг, үндсэн хүү 2,287,454.99 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 3,286,292.21 төгрөг байна. Иймд хариуцагч Д.*******аас нийт 3,286,293.21 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 3,286,293.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,286,293 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,286,293.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.******* ******* ХХК, Д.******* нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай, сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Зээлийн эрхийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,286,293.21 төгрөг, нийт 3,286,293.21 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,286,293.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 1,286,293.21 төгрөг, нийт 3,286,293.21 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,530.69 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 33,765.3 төгрөг, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 33,765.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ