Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03024

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 09 182/ШШ2024/03024

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******ы ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,648,830.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,648,830.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ******* ББСБ ХХК-тай 1029130105000064 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 2,399,900 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас олгосон зээлээр Сайн Интернэшнл XXK-иac Hp Laptop нөүтбүүк худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, гэрээ байгуулсан өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ бүрэн төлж барагдуулаагүй. Зээлийн гэрээний 2.1.10-т зааснаар зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 90 буюу түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, зээлийн төлбөр төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тул ноцтой зөрчил болно. Зээлийн гэрээний 3.4.4-т зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй бөгөөд зээлийн гэрээнд заасан нөхцөлийг үндэслэн зээлдүүлэгч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд үүссэн үр дагавар хохирлыг зээлдэгч бүрэн хариуцна. Энэхүү зээлдэгчийн зээлийн гэрээний зөрчил нь зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах нөхцөл байдлыг бий болгож байна. Зээлдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,481,377.28 төгрөг, төлөх ёстой хүү 134,145.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,307.19 төгрөг, нотариатын зардал нийт 1,648,830.39 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,648,830.39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 329,766.39 төгрөгийг тус тус ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,648,830.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1029130105000064 дугаартай, 18 сарын хугацаатай, жилийн 42 хувийн хүүтэй, 2,399,900 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 329,766.39 төгрөг нийт 1,648,830.39 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,648,830.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 329,766 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 329,766.39 төгрөг нийт 1,648,830.39 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,340 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 20,670 төгрөг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 20,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ