| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03324/И |
| Дугаар | 182/ШШ2024/03025 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03025
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******-*******ын *******-******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,004,308.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,004,308.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******-*******ын *******-******* нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* *******тай ЗГ/КР/170501003 дугаарт кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг жилийн бэлэн бус зээлийн хэрэглээнд 24 хувь, бэлэн зээлийн хэрэглээнд 42 хувь, зээлийн эрх нэмэгдүүлсний 2 хувь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсний 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээл авсан болно. Зээлдэгч Э.*******-******* нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй зээлийн гэрээний үүрэг зөрчиж байгаа бөгөөд зээл төлөх хугацаа дуусгавар болсон тул ******* дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: ЗГ/КР/170501003 дугаарт зээлийн гэрээний үндсэн төлбөр 507,271 төгрөг, бэлэн гүйлгээний хүү 1,077,203.59 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 931,780.57 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 488,053.49 төгрөг, нийт 3,004,308.65 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,018.94 төгрөгийн хамт Э.*******-*******эс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК нь Э.*******-*******д холбогдуулан 3,004,308.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь 3,004,308.65 төгрөгөөс 1,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үлдэх 2,004,308.65 төгрөгийг хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,004,308.65 төгрөгийг төлж барагдуулна. Хэрэв тус эвлэрлийн гэрээг зөрчвөл шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Э.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,004,308.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ЗГ/КР/170501003 дугаартай, 2 жилийн хугацаатай, 500,000 төгрөгийн зээлийн эрхтэй, Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэх 2,004,308.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,004,308.65 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******-*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,004,308.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч үлдэх 2,004,308.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,004,308.65 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,018.94 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 31,509.47 төгрөг, хариуцагч Э.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 23,509.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ