Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03026

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 09 182/ШШ2024/03026

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,412,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,412,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай банк бус санхүүгийн байгууллагаас иргэн Н.******* нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №Х3220778 тоот Хэрэглээний зээлийн гэрээг байгуулж, 4,634,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар бараа бүтээгдэхүүн худалдан авахаар зээлсэн. Зээлдэгч Н.******* нь №Х3220778 тоот хэрэглээний зээлийн гэрээний төлбөрт 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 278,251 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 74,000 төгрөг буюу нийт 352,251 төгрөг төлсөн. Үүнийг задалж үзвэл үндсэн зээлд 131,965 төгрөг, зээлийн хүүнд 219,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 483 төгрөг тус тус төлөгдсөн байна. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Н.******* нь зээлийн төлөлт огт хийлгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Зээлээ төлөх талаар утсаар ярих, зурваст мэдэгдэл илгээх, уулзах зэргээр шаардаж байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй болно. Иймд №X3220778 тоот гэрээний төлбөрт 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,502,935 төгрөг, үндсэн хүү 2,706,705 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 203,220 төгрөг, нийт 7,412,860 төгрөг байгааг зээлдэгч Н.*******гаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* овогтой ******* минйи бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 7,412,860 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,912,860 төгрөгийг ******* ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,412,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ХЗ220778 дугаартай, 24 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 4,634,900 төгрөгийн Хэрэглээний зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 7,412,860 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,912,860 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.***тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,412,860 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 4,912,860 төгрөг нийт 7,412,860 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,560 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 66,780 төгрөг, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 66,780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ