| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03723/И |
| Дугаар | 182/ШШ2024/03029 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03029
| 2024 07 09 | 182/ШШ2024/03029 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ******* ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,131,907.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,131,907.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ******* ******* ББСБ ХХК нь Б.*******тай 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ХЗГ-21/074 дугаартай Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 3,699,800 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Гэрээний дагуу манай компани Нэкст электроникс ХХК-иас ирсэн барааны үнийг нэхэмжилсэн баримтын дагуу Б.*******ын худалдан авч буй барааны үнийг тус компанийн дансанд нь шилжүүлснээр түүнд зээл олгосонд тооцох бөгөөд хариуцагч нь зээлийг бидэнд төлөх үүрэгтэй юм. Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөө 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш огт хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан ч зээлээ бүрэн төлж дуусгаагүй, манай компаниас холбогдоход зээлээ бүтнээр нь хаана гэж хэлдэг ч элдэв шалтгаан тоочсоор өдийг хүрээд байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу ХЗГ-21/074 дугаартай Барьцаат хэрэглээний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,855,488.20 төгрөг, хүү 1,138,609.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцүү буюу 137,809.99 төгрөг, нийт 3,131,907.96 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,131,907.96 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,131,907.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3,699,800 төгрөгийн, сарын 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3,131,907.96 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,131,907.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,061 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 32,530.5 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 32,530.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ