| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03879/И |
| Дугаар | 182/ШШ2024/03031 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2024/03031
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2024/03031 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ******* ББСБ ХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,023,162 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХК хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,023,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр CIF-11117671 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, зээлийн гэрээгээр үндсэн зээл 540,000 төгрөг, сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэй байгуулсан. Н.******* нь зээлийн гэрээ болон Ард апп-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ төлөх үүргээ удаа дараа зөрчсөн. Компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 540,000 төгрөг, үндсэн хүү 683,162 төгрөг нийт 1,023,162 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 1,023,162 төгрөгийг төөхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 423,162 төгрөгийг төлж дуусгана гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 4 хувааж төлөхөөр тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,023,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр CIF-11117671 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 540,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 423,162 төгрөг нийт 1,023,162 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,023,162 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 423,162 төгрөг нийт 1,023,162 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,106 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 14,553 төгрөг, хариуцагч Н.*******ас улсын тэмдэгтийн хураамжид 14,553 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ