Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2024/03032

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 09

182/ШШ2024/03032

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* ББСБ ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******ын *******-******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 554,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 554,415 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ББСБ ХХК нь ******* овогтой *******-эрдэнэтэй 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 55100 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 150,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй z4323043 тоот зээлийг Хаан банк дахь ******* тоот дансанд зээлдэгч Э.*******-эрдэнэ нь шилжүүлэн авсан. Хариуцагч Э.*******-эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар z4323043 тоот зээл 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусаж, үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 150,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 817 хоногийн хүү 404,415 төгрөг, хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж, нийт хүү 404,415 төгрөг, нийт дүн 554,415 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 150,000 төгрөг, нийт хүү 404,415 төгрөг, нийт 554,415 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Э.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой *******-******* нь ******* ******* ББСБ-ийн нэхэмжилсэн 554,415 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 277,207 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 277,208 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.**** шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-******* би хариуцагч Э.*******-Эрдэний гаргасан тайлбар, хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 554,415 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5. ******* ******* ББСБ ХХК, Э.*******-******* нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 55100 дугаар Цахим зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*******-******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 277,207 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 277,208 төгрөг, нийт 554,415 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Итгэлт-******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******-*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 554,415 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 277,207 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 277,208 төгрөг, нийт 554,415 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,283 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 8,641.5 төгрөг, хариуцагч Э.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 8,641.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ