| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00357/И |
| Дугаар | 103/ШШ2024/00367 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2024/00367
| 2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2024/00367 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ** дүгээр хороо, ******* ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.******* холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. миний бие 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр банкны нэхэмжлэлтэй Б.******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 26,619,519 төгрөг гаргуулах иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан, мөн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд тус тус иргэн өмгөөлөгчөөр оролцсон. Бид хоорондоо тохиролцож өмгөөлөгчийн хөлс анхан шатанд 1,500,000 төгрөг, гомдол хэлэлцэх болон давж заалдах шатны шүүхэд 1,500,000 төгрөгийн 50 хувь буюу 750,000 төгрөгийг авч оролцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Б.Батдэлгэр нь надад 500,000 төгрөгийг бэлнээр, 250,000 төгрөгөөр тохиролцож 1 хонь өгсөн бөгөөд үлдэх 1,500,000 төгрөгийг өгөхгүй өдий хүрлээ. Иймд 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., Нэхэмжлэгч нь 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгөөс татгалзаж, 300,000 төгрөгийг хариуцагч бэлнээр авч, 700,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сард багтаан төлж барагдуулахаар Б.*******эй эвлэрсэн болно. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч , хариуцагч Б.Батдэлгэр гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн биелэлт 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 300,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 700,000 төгрөгийг 2024 оны 8 дугаар сард багтаан төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 төгрөгийн тал хувь 14,275 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 14,275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ