| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00453/И |
| Дугаар | 103/ШШ2024/00402 |
| Огноо | 2024-07-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2024/00402
| 2024 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2024/00402 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 1969 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 55 настай, дээд боловсролтой, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 36 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* ******* 3 дугаар комбинатад 1987 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ажилд орсон болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс тус дүүргийн 3 дугаар комбинатад багшаар ажилд орсон. Тухайн үеийн эрхлэгч ******* хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 90 тоот тушаалаар багшаар авч ажиллуулав гэж тэмдэглэсэн байна. Гэвч энэ тушаал тус архив болон ******* дүүргийн архиваас олдоогүй. Одоо тэтгэвэрт гарахад анх ажилд орсон тушаал хэрэгтэй байгаа учир ажилд орсон үйл баримтыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1987 оны 9 дүгээр сард , 3 дугаар комбинатад ажилд орсон, энэ тухай хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тушаал олдохгүй байгаа. Би 3 дугаар архив болон дүүргийн архиваас тушаал шүүлгэсэн боловч олдоогүй, надад архиваас лавлагаа тодорхойлолт гарахгүй байна гэсэн бичиг хийж өгсөн. Тэгээд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад тэтгэврийн байцаагч намайг шүүхэд ханд гэж зөвлөсний дагуу шүүхэд хүсэлт гаргасан гэв.
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, ******* дүүргийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс Р.******* хүсэлтээр , нараас гэрчийн мэдүүлэг авсан,
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор хүсэлтээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
*******г эрхлэгчийн 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар хүмүүжүүлэгч багшийн ажилд авсан боловч архиваас уг тушаал олдохгүй байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний тухайн байгууллагад багшаар ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэжээ.
Хүсэлт гаргагч нь 3 дугаар комбинатад 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр багшаар ажилд орсон болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/Хөдөлмөрийн дэвтэрт ******* *******г эрхлэгчийн 1987 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 3 дугаар комбинатад хүмүүжүүлэгч багшаар авч ажиллуулав гэж бичигдсэн байна. /хх-ийн 7 хуудас/
б/******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тодорхойлолтод: Тус цэцэрлэг нь цаасан суурьт баримтаар дүүргийн архивт нөхөн бүрдүүлэлт хийгээгүй байгаа бөгөөд Төрийн архивын систем дэх 138 дугаар 1987 оны захирамжлалын цахим баримтад нягтлан шалгалт хийхэд холбогдох баримт байхгүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэжээ./хх-ийн 9 дүгээр тал/
в/Гэрч ын шүүхэд өгсөн Би 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 он хүртэл 3 дугаар компинатын цэцэрлэгт ажиллаж байхад 1987 онд шинэ багш нар ажилд орсон тэр дунд ******* орж ирж байсан. Би *******тай 1987 оноос 1992 он хүртэл хамт ажиллаж байгаад цэцэрлэгийг хаасан учраас ******* өөр цэцэрлэг рүү шилжсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/
г/Гэрч ийн шүүхэд өгсөн Би сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 1979 оноос ажиллаж эхэлсэн, 1985 оноос ******* өртөөний төмөр замын цэцэрлэгт ажилласан. Тэгээд 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ЯКЦ-ийн 3 дугаар багшаар 1993 он хүртэл ажилласан. Намайг 1989 онд -ийн 3 дугаар багшаар ажилд ороход ******* ажиллаж байсан. Бид 1993 он хүртэл хамт ажилласан гэсэн мэдүүлэг зэрэг болно /хх-ийн 21-23/
Дээрх баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсний үндсэн дээр *******г 3 дугаар комбинатад хүмүүжүүлэгч багшаар 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ажилд орсон үйл баримтыг тогтоон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 1987 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3 дугаар комбинатад хүмүүжүүлэгч багшаар ажилд орсон болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ