Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 99

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Д.******* (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******гийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707000730022 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 24 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг (*******), ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******гийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 6 дугаар гудамжны 01 тоот хашааны харалдаа ард талын асфальтан хучилттай төв засмалд улсын дугаартай “Ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж заасныг зөрчсөний улмаас замын цэвэрлэгээний ажил хийж байсан Тохижилт үйлчилгээний ажилтан З.ыг шүргэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 6 дугаар гудамжны 01 тоот хашааны харалдаа төв засмалд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын дугаартай “Ниссан навара” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэж заасныг зөрчсөний улмаас замын цэвэрлэгээний ажил хийж байсан Тохижилт үйлчилгээний ажилтан З.ыг машиныхаа баруун талын толиор шүргэж унагаан түүний биед баруун шилбэний дотор хавчаарын далд хугарал, баруун тавхайн 5-р хурууны шивнүүрийн хугарал буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын: “... 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг ороод буцаж явахдаа “Очир” төвийн урд замын хажуугийн цэвэрлэгээ хийж байсан гэх хүнийг машины толиороо шүргэсэн. Би хохирогч т анхны тусламж үзүүлж эмнэлэгт очиж томографикийн зураг авахуулсан. Би өөрийнхөө зардлаар хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Мөн бэлнээр 340.000 төгрөгийг өгсөн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч З.ын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Буян Налайх хот явах зам дагуу мод, нүүрс зардаг цэгийн орчимд зам дээр зам цэвэрлээд замын голд зогсож байтал ачааны кузовтой машин хажуугаар гарахдаа мөргөчихсөн. Би мөргүүлээд газар унаад босох гэсэн чинь баруун талын хөл гишгэж болохоо больчихсон байсан. Жолооч нь намайг аваад гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Толгой, хөлний зургаа авахуулсан. Тархи хөндүүр оргиод байна, зүүн гарын ар хэсэгт жоохон шалбарсан, уруулын дотор талдаа, дух шалбарсан гэмтэл учирсан. Өөр гэмтэл учраагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... Би сая хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийг харлаа, тэр зургийг хараад одоо бодоход тэр үед би замын захад цэвэрлэгээ хийгээд явж байхад намайг машин ирж мөргөсөн юм байна. Би өмнөх мэдүүлэгтээ буруу мэдүүлэг өгчөө. Тэр үед би болсон юм аа сайн санахгүй байсан юм. Сая зураг хараад тухайн үед замын хаана зогсож байснаа саналаа. Хантааз бол өмссөн байсан, харин замын тэмдэглэгээ тавиагүй байсан. Машин аль хэсгээрээ мөргөснийг санахгүй байна, нэг мэдсэн газар уначихсан байсан. Надад гомдол санал байхгүй ээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... Би өмнө нь баруун хөлөө гэмтээж байгаагүй. Миний хөл зүв зүгээр алхаж гишгээд ажлаа хийгээд явж байсныг түмэн мэднэ. Тухайн үед машинд дайруулснаас хойш би алхаж гишгэж явж чадахаа больсон. Надад одоо ямар ч гомдол, санал, хүсэлт байхгүй ээ. Эмчилгээний болон сувилгааны бүх зардлыг нөгөө тал даасан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/363 тоот:

1. З.ын

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/,

Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад О.Батцэнгэлийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №15 тоот:

1. Хариулт: улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэснийг зөрчсөн. ж заасныг зөрчсөний улмаас замын цэвэрлэгээний ажил хийж байсан Тохижилт үйлчилгээний ажилтан З.ыг шүргэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

2. Хариулт: Явган зорчигч З. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралын 5-д “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих” гэснийг тус тус зөрчсөн байна.

3. Хариулт: Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно. гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад шинжээч С.Төгсбуянгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... З.ыг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр үзсэн бөгөөд өөрийн авч ирсэн ГССҮТ-ийн хүлээн авахын бичиг 2017.07.27-ны өдрийн толгойн компьютер томограф, мөн өдрийн хэвлийн хэт авиа оношлогооны хариу зэрэг бичгүүдийг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан. ГССҮТ-ийн бичигт онош нь: баруун шилбэний дотор хавчаарын далд хугарал, баруун тавхайн 5-р шивнүүрийн хугарал, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэсэн байсан ба энэ онош нь мөн хугарлыг хуучин гэж дурдаагүй учир дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх 2017.07.27-ны өдөр үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.*******ын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын сүүлчээр шиг санаж байна. Миний бие Төв аймаг орчихоод буцаад “Очир” төвийн урдуур Налайх дүүрэг рүү орох гээд өөрийн эзэмшлийн маркийн машинтай засмал замаар явж байсан. Тухайн үед хурд багатай явсан бөгөөд зам дээр зам цэвэрлэж байсан цэвэрлэгчийг баруун талынхаа толиор шүргэхэд нөгөө хүн газар унасан. Тухайн үед газар дээр нь эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Бүх шинжилгээ зураг хөргийг нь авахуулсан, эмчилгээнд гаргасан бүх зардлыг нь даасан. Би уг хүний эмчилгээнд нь 1.330.000 төгрөг өгсөн. Одоо хохирогч гомдол, саналгүй гэж байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 дугаар тал/,

            Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 9 дүгээр тал/,

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10 дугаар тал/,

            Д.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 43-48 дугаар тал/,

            Д.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/,

Хохирогч З.ын тус шүүхэд гаргасан “... З. миний бие нь сайн дураараа *******тай эвлэрсэн, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн суух шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү ...” гэх хүсэлт /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,

улмаар хувиараа хөдөлмөр эрхэлдэг (*******) болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч З. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******гийн *******ад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч З. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Д.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ