Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 134/ШШ2024/00092

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

   

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор, Мобиком корпораци ХХК /РД:2072572, УБД:9019005111, утас:75759944/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг, 7-31 тоотод оршин суух, Гахан овогт Бямбасүрэнгийн Нямсүрэн /РД:ЕУ91081808, ИБД:420757380338, утас: 89051808/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1,102,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.    Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 43925620 тоот гэрээ байгуулан 85960261 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, Samsug A33, black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг сануулж, 2023 оны 05 дугаар сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

 

Иймд, хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 929,212 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 61,950 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 111,078 төгрөг, буюу нийт 1,102,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2.1. Миний бие******* Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1,102,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Тухайн мөнгөнөөс 200,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 902,240 төгрөгийг 6 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 150,373 төгрөгөөр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч******* нар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,102,240 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 902,240 төгрөгийг 6 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 150,373 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гаргаж, 43925620 тоот гэрээ байгуулан 85960261 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулж, Samsug A33, black утсыг зээлээр худалдан авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүрэгт 1,102,240 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1,102,240 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 200,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 902,240 төгрөгийг 6 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 150,373 төгрөгөөр төлж тус тус төлж барагдуулъя гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,004 төгрөгийн тавин хувь болох 15,502 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 15,502 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15,502 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1. Хариуцагч******* нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлээр худалдан авсан гар утасны төлбөр, торгуулийн үлдэгдэл төлбөр, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1,102,240 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 200,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 902,240 төгрөгийг 6 хувааж буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сар бүр 150,373 төгрөгөөр нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,004 төгрөгийн тавин хувь болох 15,502 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 15,502 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15,502 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1.-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

ШҮҮГЧ                           П.ЦОГЗОЛМАА