| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00389/И |
| Дугаар | 151/ШШ2024/00346 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/00346
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн Төв салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б,
ХариУцагч: Л.Д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15.591.151,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбар нь хариуцагч Ц.Б, Л.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.591.151,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Т банкны зээлдэгч Ц.Б хамтран зээлдэгч Л.Д нар нь Т банкны Баян-Өнжүүл Тооцооны төвөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 15.000.000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, *************** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд таван хошуу мал /адуу-25, үхэр-18, хонь-285, ямаа-410/, таван ханатай гэр, мөнгөн аяга 10 ширхгийг тус тус барьцаалсан байна. Зээлдэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтээр зээлийн хугацааг 6 сараар сунгаж өгсөн байна. Зээлдэгч Ц.Б, хамтран зээлдэгч Л.Д нартай холбогдох арга хэмжээ авч удаа дараа зээлээ төлөх талаар сануулж, зээлээ төлөхгүй бол зээлийн материалыг шүүхэд шилжүүлэх талаар удаа дараа сануулсаар ирсэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөлт хийдэггүй хугацаа хэтэрч муу ангилалтай зээл болсон тул Т банкнаас авсан зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг гаргуулан авах, нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татах хүсэлт гаргаж байна. Т банкны зээлдэгч Ц.Б болон хамтран зээлдэгч Л.Д нар хамтран таван хошуу мал /адуу-25, үхэр-18, хонь-285, ямаа-410/, таван ханатай гэр, мөнгөн аяга 10 ширхгийг тус тус барьцаалсан байна. Зээлдэгч Ц.Б, хамтран зээлдэгч Л.Д нартай холбогдох арга хэмжээ авч удаа дараа зээлээ төлөх талаар сануулж, зээлээ төлөхгүй бол зээлийн материалыг шүүхэд шилжүүлэх талаар удаа дараа сануулсаар ирсэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч нь зээлийн төлбөрийг эргэн төлөх хуваарийн дагуу цаг хугацаанд нь төлөлт хийдэггүй хугацаа хэтэрч зээлдэгч Ц.Б, Л.Д нараас 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 9.003.360,93 төгрөг, үндсэн хүүний өр 5.633.236,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 944.053,79 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 15.580.151,29 төгрөг, нотариатын зардалд 11.000 төгрөг, нийт 15.591.151,29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Б, Л.Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид хоёр Т банк ХК-ийн нэхэмжилж байгаа 15.591.151,29 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 20 сарын хугацаанд хувааж төлөх болно. Үүнд: 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 391.151,29 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Т банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Т банк ХК-иас Б.Б-т олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т банк ХК болон Ц.Б, Л.Д нарын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ************ дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Барьцааны зүйлийн жагсаалтын хуулбар, Ц.Б-ын Т банкинд гаргасан өргөдөл, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн **/** дугаар албан бичгийн хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар, Зээлийн дансны харилцагчийн хуулганы хуулбар, Ц.Б, Л.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын Баян-Өнжүүл тооцооны төв болон Ц.Б, Л.Д нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ************* дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч нар 15.000.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх боловч уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.591.151,29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б, Л.Д нар нэхэмжлэлийн шаардлага болох 15.591.151,29 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20 хуваан нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөө илэрхийлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.906 төгрөгөөс 117.953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ************* тоот данснаас 117.953 төгрөг, хариуцагч Ц.Б, Л.Д нар 117.953 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ц.Б, Л.Д нар зээлийн гэрээний үүрэгт 15.591.151,29 төгрөгийг 20 хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 391.151,29 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.906 төгрөгөөс 117.953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ************** тоот данснаас 117.953 төгрөг, хариуцагч Ц.Б, Л.Д нар 117.953 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА