Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 100

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

            улсын яллагч Б.Энхмэнд,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав (ҮД:0350),

            шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 201701080144 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 36 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1*******-ны өдөр *******анд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, эхнэр, 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин  суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 23 цагаас 04 цагийн хооронд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийг тойруулж барьсан 2.100.000 төгрөгийн үнэтэй төмөр сараалжин 60 ширхэг хашааг О.гийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Портер маркийн машин механизм ашиглан хулгайлан бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийг тойруулж барьсан 2.100.000 төгрөгийн үнэтэй төмөр сараалжин 60 ширхэг хашааг 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 23 цагаас 04 цагийн хооронд О.гийн эзэмшлийн ******* улсын дугаартай, Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан Өмчлэх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын: “... 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 23-04 цагийн үед Зүүнбуян тахианы үйлдвэрийн хойд талын тойруулсан хашаа 60 ширхэг хашааг хулгайлан машинд хот руу ачиж явсан. Замдаа Налайх дүүрэгт цагдаад саатуулагдсан. Намайг ямар учиртай хашаа авч явааг асуухаар нь “ойрхон лагераас хашаа аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү намайг дагуулж очсон. Би нэгэнт цагдаад баригдсан учир “хашааг хулгайлсан” гэж үнэнгээ хэлж байцаалт өгсөн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч М.ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үүрээр манаач залгаад “урд шөнө хашаагаа хулгайд алдчихлаа, хулгайч нь цагдаад баригдсан байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь цагдаа дээр ирж үзэхэд манай компанийн 60 ширхэг хашаа хулгайд алдагдсан байсныг цагдаа нар барьчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “... Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. ... миний бие тухайн хашааг 1 ширхэгийг нь 35.000 төгрөгөөр худалдаж авсан. Нийт 60 ширхэг хашаа алга болсон 2.100.000 төгрөгийн зардал гарсан. Баримт гэх зүйл байхгүй. ... салгасан хашааг буцаан аваачиж барихад гагнах, нүх ухах, цемент цутгах гээд гарсан зардлууд 800.000 төгрөг болсон. Яг одоогоор хэчнээн шуудай цемент орсон, хэдэн нүх ухсан, гагнаж суулгасан талаар мэдэхгүй байна. ... надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Х.ын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: “... ******* 21 цагийн орчим орж ирээд “Галаа ах аа та гаралгүй байж байгаарай, би хүнээс хашаа авч байгаа юм. Та тэрийг ачилцаад өгөөрэй” гэж хэлчихээд гараад явсан. ******* удалгүй буцаж ирэхдээ цэнхэр өнгийн супер портер уначихсан ирээд “Галаа ах явъя, хашаа ачих хэрэгтэй байна” гэж хэлээд намайг нөгөө машиндаа суулгаад ******* машинаа унаад би хажууд нь суугаад Налайх дүүргийн 1-р хороо цэргийн ангиудын урдуур явсан хар замаар зүүн тийш яваад “” ХХК-ийн хашааны баруун талаар хойшоо эргээд шороон замаар явж байгаад хонхор газарт хураалттай байсан 60 орчим хашааг *******ын хамт ******* улсын дугаартай Портер маркийн машин дээр ачаад тэгээд ирсэн замаараа явж байгаад цагдаа нар ирж зогсоогоод цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч М.ын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гийн Портерыг хашаандаа тавиад барилгын ажлаа хийж байтал 18 цагийн үед болов уу одоо бас сайн санахгүй байна хамт барилгын ажил хийдэг гийн байшингийн заслыг хийж өгч байхад бас ирж ажиллаж байсан гийн таньдаг ******* ирээд “ ахын машиныг өгч байгаач, би ойрхон юм зөөчихөөд ирье” гэхээр нь “тэг тэг” гэж хэлээд явуулсан юм. Тэгтэл тэр өдрөө ирээгүй ба шөнөжин ч ирээгүй, би утасны дугаарыг нь мэдэхгүй болохоор залгаж чадаагүй. Ингээд маргааш нь 13 цагийн үед над руу залгаад “уурлаж загнаад миний портероор ******* хулгай хийж яваад барагдсан байна, яахаараа машин хүнд өгч явуулдаг юм” гээд намайг загнасан ба удалгүй ахиад Онхор ах залгаад “гийн машиныг яачихсан юм бэ, хулгай хийсэн гэж байна” гээд уурлаад бөөн асуудал үүссэн. Тэгтэл ******* унаж яваад хашаа хулгайлж ачиж яваад баригдсан байна лээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Онхорын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 1а-41 тоотод байрлах хашаандаа байшин бариад элс, хайрга зөөх гээд гээс ******* улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг гуйхад “хашаанд байгаа очоод авчих” гэхээр нь Налайх дүүргийн 2 дугаар хороо Ану хотхоны хажууд байрлах хашаанаас нь миний бие өөрөө очиж аваад унаад хашаандаа элс хайрга зөөгөөд 2-3 хоног хэрэглэсэн. Ингээд портер маркийн тээврийн хэрэгслийг нь хашаандаа тавиад зөөх элс хайрга, барилгын материалаа ачаад хэрэглэж байсан юм. Тэгтэл 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байх өглөө над руу залгаад “миний портероор хулгайн хашаа ачиж яваад цагдаад баригдсан байна, ямар учиртай юм бэ” гэж надаас уурлангуу асуухаар нь би Сансар луу залгаад “гийн портер юу болоод байгаа юм бэ” гэж асуухад “******* юм ачаад аваад ирье гээд гуйгаад аваад явсан юм, тэгсэн чинь хулгай хийж яваад цагдаад баригдсан байна. Хаанаас ямар эд зүйл хулгайлсан талаар мэдэхгүй байна, одоо цагдаа орж асуухаас гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч О.гийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын эхээр одоо яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай худ Ш.Онхор нь “байшин барьж байгаа, портер маркийн машинаа өгөөч, барилгын материалаа татчихаад буцаагаад өгье” гэхээр нь зөвшөөрөөд өгсөн юм. Тэгтэл 2 байна уу 3 хоногийн дараа над руу Налайхын цагдаагаас залгаад “таны машинаар ******* гэх залуу хулгай хийж яваад баригдлаа” гэж хэлсэн. Тэгээд Ш.Онхор ахаас асуутап би *******ад машиныг чинь өгөөгүй гэсэн ба сүүлд сонсоход байшин барьж байгаа хашаанд нь байхад нь ******* очоод байшин барьж байгаа Сансар гэх залуугаас гуйгаад аваад явчихсан юм байна лээ. ... миний дүү ын нэр дээр байдаг ба миний бие дүүгээсээ худалдаж авсан. Яг миний автомашин байгаа юм. Нэрээ шилжүүлж амжаагүй байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад гэрч О.ын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... Миний автомашин байсан юм. Гэхдээ одоо бол манай ах гийн автомашин би зарчихсан надад одоо хамаагүй. Надаас худалдаж аваад одоог хүртэл нэрээ шилжүүлж амжаагүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч М.*******ын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... Манай хойд эцэг Түмэнжаргал нь шулуун гэдэсний хагалгаанд орох гээд мөнгө хэрэгтэй байсан юм. Ингээд 2017 оны 04 дүгээр сарын 06 байна уу 07-ны өдөр шиг санагдаж байна гадуур явж байгаад хартал хүн тавьдаг газрыг тойруулаад төмөр торон хашаа байхыг харсан юм. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тухайн хашааг хулгайлъя гэж бодоод явж байгаад 21 цагийн үед хамт барилгын ажил хийдэг Сансар ахын гэрт очтол танил ах гийн портер маркийн автомашин хашаан дотор нь байхаар нь Сансар ахад ойрхон юманд явчихаад ирье гэхэд “тэг тэг” гэсэн. Ингээд портер маркийн автомашиныг унаад гараад руу залгаад “хаана байна” гэхэд “манай ээжийн гэрт байна” гэхээр нь “хоёулаа ойрхон яваад хашаа ачаад ирье, хүрээд ирээч” гэхэд зөвшөөрөхөөр нь “Буян-Налайх худалдааны төвийн урд хүрээд ир” гэж хэлээд Буян худалдааны төв дээр очиход ч хүрээд ирсэн. Тэгээд ыг аваад хөдлөхөд “хаачих гэж байгаа юм” гэхээр нь “ойрхон газраас хашаа ачъя” гэхэд ах жоохон архи уучихсан байсан ба надаас юм ч асуугаагүй ба шууд зүүн түмэн буян ХХК-ийн хашааны гадна очоод хашааг ахтай нийлээд татахад сул байсан ба шууд л татаж салгаад портер дээрээ ачаад буцаад Налайх дүүрэг рүү ирж явтал цайз захын зам дээр эргүүлийн цагдаа зогсоогоод “юун хашаа хаанаас хаашаа ачиж яваа юм” гэхээр нь “хүний лагерын хашаа буулгаад ачиж явна” гэхэд “араас дагаад яв, цагдаагийн хэлтэс орно” гээд дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирээд “хаанаас ачсан бэ, тэр газар луу чинь очъё” гэхээр нь би “хулгайлсан гэдгээ” хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 дугаар тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дугаар тал/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11, 13 дугаар тал/,

            Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хх-ийн 12 дугаар тал/,

М.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/,

М.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/,

М.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-32, 35-40, 52, 84-86 дугаар тал/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44 дүгээр тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45 дугаар тал/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 77 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь үндэстэй байна.

Учир нь М.******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-6 сарын хугацаагаар баривчлах, 2-5 жилийн хугацаагаар хорих ялтай бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч М.*******ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улмаар М.*******ад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******ад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. ******* овогт *******ийн *******ыг машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. *******ийн *******ыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар М.*******ад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.

5. Мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч М. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

7. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.*******ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан М.*******ад мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЛУВСАНДОРЖ