| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01551/И |
| Дугаар | 138/ШШ2017/00179 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2017/00179
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би
Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ы нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* 1 дүгээр баг Сургуулийн байранд оршин суух, *******гийн *******д холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.235.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* миний бие Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэргийн хохирогчоор тогтоогдсон. Уг хэргийг анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 08-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн. Хариуцагч Д.******* 840.000 төгрөгийн төлбөр төлсөн гэх боловч надад өгсөн 680.000 төгрөг дээр Д.******* шүүх хурал болдог өдөр 160.000 төгрөг өгсөн. Шүүх хуралдаанаас хойш Д.******* 440.000 төгрөг өгч надад нийт 600.000 төгрөг өгсөн. Уг хэрэгт ямар ч холбогдолгүй болох нь тогтоогдсон надад өгсөн 680.000 төгрөгөө буцааж нэхээд байгаа тул хариуцагч Д.*******аас гаргуулан авч ыг хохиролгүй болгох, мөн шүүх хуралдааны үед тохирсон эмчилгээний зардал 1.500.000 төгрөгийн үлдэгдэл 900.000 төгрөг, 2016 оны 10 сард Улаанбаатар хот руу явж хагалгаанд орсон эмчилгээний зардал, ирэх очих унааны зардал нийт 335.700 төгрөг, нийтдээ 1.235.700 төгрөгийг Д.*******аас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Т.*******ы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ер нь хохирол учруулсан учир мөнгө төлөх ёстой гэдгийг ойлгож байна. Т.******* нь эрүүгийн хэрэг дээр надаас 1.800.000 гаруй төгрөг нэхсэн байдаг. Гэтэл нотлох баримттай нь 636.050 төгрөг байсан. Шүүх хуралдаан болдог өдөр нийт 600.000 төгрөг өгсөн. Хохирогч өөрөө Болдбаатараас 680.000 төгрөг авсан байсан. Тэр мөнгийг би төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Одоо төлбөл зохих баримтаар нотлогдсон 636.050 төгрөгөөс 600.000 төгрөгийг төлсөн 36.050 төгрөг дутуу байгаа. Түүнийгээ төлж болно. 2016 оны 10 сард Улаанбаатар хотод очсон эмчилгээний зардал болон замын зардал 335.700 төгрөг нэхсэн байх ба энэ нь баримтаар нотлогдож байвал төлнө гэжээ.
Нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Д.******* нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* овогтой ******* миний бие тус шүүхэд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1.235.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас 535.700 төгрөгөөс татгалзаж 700.000 төгрөгийг гаргуулж авахаар хариуцагч Д.*******тай ярилцаж тохирлоо. Д.******* миний бие нэхэмжлэгч Т.*******тай ярилцаж тохиролцсон 700.000 төгрөгийг 2017 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгасан байхаар эвлэрэн хэлэлцэв гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол 1.235.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Д.******* нар харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 535700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 700.000 төгрөгийг хариуцагч Д.******* 2017 оны 02 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Д.*******аас 1235700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 535700 төгрөгөөс татгалзаж, 700000 төгрөгийг гаргуулж авахаар хариуцагч Д.*******тай харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34207 төгрөгийн тал хувь 17103,5 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 17103 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ц.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 17103,5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Ганчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ