| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00323/И |
| Дугаар | 151/ШШ2024/00348 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2024/00348
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: В ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г,
Хариуцагч: М.Мөнхжаргал нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1.803.989,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В ББСБ ХХК нь хариуцагч Б.Г, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.803.989,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.Г, М.М нар В ББСБ ХХК-ийн Улаанбаатар баруун салбараас 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ****************** тоот зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 18 сарын хугацаатай 3,95 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Б.Г, М.М нар үндсэн зээлийн үлдэгдэл 1.667.956,05 төгрөг, зээлийн хүү 126.033,47 төгрөг, нотариатын төлбөр 10.000 төгрөг, нийт 1.803.989,52 төгрөгийг төлөх төлбөртэй байна. Зээлдэгч Б.Г, М.М нар зээл авснаас хойш төлбөрийн хуваарийг удаа дараа зөрчсөн байнга нэхүүлж шаардуулдаг, утсаа авдаггүй. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. В ББСБ-ын зүгээс зээлдэгчид зээлээ төлөх хангалттай хугацаа олгож, зээл төлөх бодит боломжийг олгосон боловч зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна. Зээлийн гэрээний 5.1.3 дугаар заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалсан. Иймд Б.Г, М.М нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1.667.956,05 төгрөг, зээлийн хүү 126.033,47 төгрөг, нотариатын төлбөр 10.000 төгрөг, нийт 1.803.989,52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Г нь В ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 1.803.989,52 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 6 сарын хугацаанд хувааж төлнө. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 303.989 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, В ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, В ББСБ ХХК-иас С.Э-т олгосон итгэмжлэл, Б.Г-ийн иргэний үнэмлэхийн мэдээлэл, В ББСБ ХХК болон Б.Г, М.М нарын хооронд байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн дансны хуулга зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд В ББСБ ХХК болон Б.Г, М.М нарын хооронд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн *************** дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч Б.Г, М.М нар уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.803.989,52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч В ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Харин хариуцагч Б.Г нэхэмжлэлийн шаардлага болох 1.803.989,52 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд хуваан нэхэмжлэгч В ББСБ ХХК-д төлөхөө илэрхийлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч В ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.820 төгрөгөөс 21.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************* тоот данснаас 21.910 төгрөг, хариуцагч Б.Г-ээс 21.910 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В ББСБ ХХК-д олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч В ББСБ ХХК нь хариуцагч М.М-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдаж, хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний үүрэг 1.803.989,52 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 303.989 төгрөгийг тус тус нэхэмжлэгч В ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч В ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.820 төгрөгөөс 21.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ********** тоот данснаас 21.910 төгрөг, хариуцагч Б.Ган-Эрдэнээс 21.910 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч В ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА