| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2023/00370/И |
| Дугаар | 134/ШШ2024/00093 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 134/ШШ2024/00093
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чойр хайрхан ХХК
Хариуцагч:******* дугаар нээлттэй хорих анги
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
1.1. Чойр хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* миний бие Чойр хайрхан ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж байна. Үүнд:
Чойр хайрхан ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн төлбөрт тооцож, барьцааны хөрөнгийг шилжүүлэх /буцаан худалдан авах нөхцөлтэй/ гэрээгээр барьцаа хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилжүүлсэн.
Л.Сонинбаяр нь өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн.
Тус гэрээний орлогыг зээлийн төлбөр барагдуулах гэрээгээр Чойр хайрхан ХХК-ийн өр төлбөрийг барагдуулсан.
Иймд, Чойр хайрхан ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний маргааныг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлттэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч******* дугаар нээлттэй хорих анги шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1. Тус газарт холбогдох Чойр хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цэнд-Аюуш нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ар гэрийн гачигдлаар чөлөөтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ сайн дураар татгалзсантай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс ...Чойр хайрхан ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Голомт банк ХХК-тай байгуулсан зээлийн төлбөрт тооцож, барьцааны хөрөнгийг шилжүүлэх /буцаан худалдан авах нөхцөлтэй/ гэрээгээр барьцаа хөрөнгүүдийг банкны өмчлөлд шилүүлсэн.******* нь өөрийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Голомт банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Тус гэрээний орлогыг зээлийн төлбөр барагдуулах гэрээгээр Чойр хайрхан ХХК-ийн өр төлбөрийг барагдуулсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хариуцагч нь хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-д заасныг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
6. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дугаар нээлттэй хорих ангид холбогдох Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА