Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 132/ШШ2024/00219

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Х******* дүүрэг, ******* дугаар хороо, н******* гудамж, 52 дугаар байр, ******* тоотод оршин суух, О******* й******* овогт Ж*******гийн Ү******* /рд:ЧР*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймаг, С сум,р баг, Т тоотод оршин суух, С овогт Б Хг /рд:ГИ/,

Хариуцагч: Дарх******* аймаг, Д сум, баг, 14 дүгээр хороолол,р байр, 35 тоотод оршин суух, Бн овогт Сгийн Бэ /рд:ТИ810*******10/,

Хариуцагч: Дарх******* аймаг, Д сум, баг, 14 дүгээр хороолол, хүслийн хотхонр байр, 35 тоотод оршин суух, С овогт Б Г /рд:ГИ/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 28,700,000 /хорин найман сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 6,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00132/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Ү*******,

Хариуцагч Б.Хг, С.Бэ, Б.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.О,

Хариуцагч Б.Хгийн өмгөөлөгч Э.Ц,

Гэрч Д.О,

Нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж.Ү******* нь хариуцагч Б.Хг, С.Бэ, Б.Г нарт холбогдуулан 28,700,000 /хорин найман сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Миний бие 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Баасай овогтой Хгтэй зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 14,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээл болон зээлийн хүүг өгөөгүй.

Анх 2020 онд Б.Хунцэцгийн төрсөн дүү болох Баасай овогтой Г болон түүний нөхөр С овогтой Бэ нар нь манай эхнэр Д.Отай С улсад ажиллах зорилготойгоор С улсын визний материал бүрдүүлж өгөх ажилд зөвлөн туслах, виз гаргах асуудлаар зуучлах ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон байдаг.

Миний эхнэр Д.Отай харилцан тохиролцсоны дагуу Баасай овогтой Г болон түүний нөхөр С овогтой Бэ нар нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд С улсад зорчих визийг холбогдох визний материал бүрдүүлдэг компаниар дамжуулан гаргуулж өгсөн боловч мөнгөний бололцоогүйгээс болж тэр 2 С улсад зорчоогүй байдаг юм билээ.

Харин 20******* оны эхэнд Д.Огаас Б.Г, С.Бэ нар нь дахин виз гаргаад өгөөч, туслаад өгөөч, С улсын виз гаргахад зуучилдаг компаниар дамжуулан бидний визний материальг бүрдүүлээд өгөөч гэж гуйж эхэлсэн. Ингээд миний эхнэр Д.О нь Б.Г, С.Бэ нарт зөвшөөрч тэр хоёрын визний материальг бүрдүүлэх, холбогдох газарт материал хүргэж өгөх бүх ажлыг гүйцэтгэж, зуучлалын компанитай харилцаж бүх ажлыг нь гүйцэтгэсэн. Ингээд Б.Гийн виз 20******* оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 20******* оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, харин нөхөр С.Бийх нь виз 20******* оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 20******* оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хугацаанд гарсан байдаг.

Б.Г, С.Бэ нар нь харилцан тохиролцсон ёсоор С улсьн виз гарахад шаардагдах зардлыг төлөөгүйгээс болж визний зөвшөөрөл нь олгогдохгүй байсан гэж байсан. Гэтэл Б.Г, С.Бэ нар нь эхнэр Д.Огаас гуйгаад та ямар нэгэн аргаар мөнгө олоод өгөөч, визний зөвшөөрлийг авахын тулд төлбөрийг нь төлөх ёстой, төлбөр төлөхгүй бол зөвшөөрөл гарахгүй байна та мөнгө олоод өгөөч, С улсад очоод маш хурдан мөнгийг нь өгье гээд өдөр шөнөгүй л утсаар болон чатаар гуйж эхэлсэн. Мэдээж бичиг баримтыг нь бүрдүүлж байгаа байгууллага мөнгийг нь өгөхгүй бол визний зөвшөөрөл олгохгүй шүү дээ.

С улсын визний материалыг дүрэм журмынх нь дагуу зөв бүрдүүлэхгүй бол виз гарахад хэцүү байдаг гэж би хүнээс сонсож байсан. Монголчууд ихэвчлэн аялалын визээр Ст очиж ажил хийж мөнгө олдог. Ингэхийн тулд тухайн хүн Ст очоод байрлах хаяг, ажиллах газар зэрэг бүх зүйлийг нь дүрэм журмын дагуу бүрдүүлж зөв мэдүүлэхгүй бол тухайн хүний визийг зөвшөөрөхгүйгээр буцаадаг гэж ойлгосон.

Харин тухайн үед Б.Г, С.Бэ нар нь Сын виз гарах боломжтой болсон боловч төлбөр төлөөгүй тул зөвшөөрлийг нь олгохгүй байна бидэнд туслаач гэж надаас гуйгаад байсан. Туслаач ах минь, мөнгийг удахгүй өгнө, цаг тулсан амин чухал үед та л мөнгө зээлж бидэнд тус болооч, бид нар биз гарахад материал бүрдүүлсэн мөнгийг нь өгөх гэсэн боловч мөнгө олдохгүй байна гэх мэтээр түмэн зовлон яриад 16,000,000 төгрөгийн хэрэг болоод байна, бид хоёрт 2,000,000 төгрөг л байна, 14,000,000 төгрөгийг нь 3 хувийн хүүтэй зээлдэж тус болооч гэсэн. Ст хийх ажил нь олдчихсон. Гэтэл мөнгө байхгүйгээс болж явж чадахгүй болоод байна, Ст очингуутаа мөнгийг чинь буцаагаад өгье, энэ удаа л мөнгө зээлээд тус болчих гээд гуйгаад байсан.

Манай эхнэр Д.О ч энэ хоёрын үгэнд итгэж наад хүмүүс чинь залуу хүмүүс амьдралын төлөө тэмцэж яваа, 2020 онд гарсан визээрээ явж чадахгүй үхүүлчихсэн, энэ удаа виз нь гарах боломжтой болчихсон байна, чи тус болоод наад хүмүүстээ мөнгө зээлдэх боломжтой юу гэж хэлж байсан.

Тэгэхээр нь би залуу хүмүүс амьдрах гэж зүтгэж байгаа юм байна, хүний нутагт ажил хийх гэж байгаа байх, тэгээд ч эхнэртэй минь холбогдоод байгаа болохоор итгэлтэй хүн байх гэж бодож тэдний саналыг хүлээн зөвшөөрсөн.

Харин Б.Г, С.Бэ нар нь төрсөн эгч Б.Хгтэйгээ хамт ирж надтай уулзсан. Б.Хг нь надаас мөнгө зээлэхээр болсон. Би тухайн үед энэ 2 дүү чинь С яваад мөнгөө өгөхгүй бол яах вэ гэж Б.Хгээс асуухад би бүх зүйлийг мэдэж байгаа, би Б.Г болон С.Бэ нарын бүх зүйлийг хариуцаж дүү нартаа тусалж танаас мөнгө зээлж байгаа учир асуудалгүй, тэгээд ч мөнгийг нь би төлнө гэж байсан. Би мөнгийг виз гаргаж өгсөн хүнд бэлнээр өгсөн.

Б.Хг нь надаас зээлсэн мөнгөө өөрөө хариуцаж зээлийн хүү болон алдангийн хамт төлнө гэж хэлсэн тул би Б.Хгтэй 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 14,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Үлдсэн 2,000,000 төгрөгийг нь миний Хаан банкны дугаарын дансанд С.Бийн 5020530277 дугаарын данснаас шилжүүлж байсан.

Хэдийгээр үйл явдал Б.Г, С.Бэ болон миний эхнэр Д.О нарын хооронд өрнөөд байгаа мэт боловч эцсийн эцэст Б.Хг нь надаас 14,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдэж авсан. Би түүнд сарын 5 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар 14 сая төгрөг зээлдүүлсэн нь үнэн. Хг 2 дүүгийнхээ өмнөөс бүгдийг хариуцна гэж надтай зээлийн гэрээ байгуулсан. Бүх үйл явдлыг өөрөө мэдэж байгаа, дүү нартаа тусалж мөнгө зээлэх гэсэн юм гээд надтай уулзсан. Б.Хг нь зээлийн гэрээний дагуу миний өмнө үүрэг хүлээж мөнгө авсан тул би өөрт учирсан хохирлоо түүнээс нэхэмжилж байна.

Б.Хг бид хоёрын хооронд байгуулсан 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь алданги төлөхөөр тооцсон ба алданги 20******* оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 120 хоногт 8,400,000 төгрөг, зээлийн хүү нэг сарын 700,000 төгрөг ба нийт 11 сарын хүү нийт 7,700,000 төгрөг болж байгаа.

Иймд үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 7,700,000 төгрөг, алдангид 7,000,000 төгрөг нийт 28,700,000 төгрөгийг Б.Хг, Б.Г, С.Бэ нараас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагч С.Бэ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 20******* оны 01 дүгээр сард материалаа өгчихсөн байсан. 04 дүгээр сард виз нь гарсан. Нэг хүний 6,000,000 төгрөг авна гээд аман байдлаар О эгчтэй ярьсан. Эхнэрийн 6,000,000 төгрөгийг өгөхдөө Iphone 14 pro max гэдэг утсыг 4,000,000 төгрөгөөр тооцоод 2,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Виз гарчихсан байсан учраас дараагийн 6,000,000 төгрөг өгөх хэрэгтэй гэхэд нь С улсад очоод өгье гэж О эгчээс гуйсан. Тэгсэн манай нөхөртэй очоод гэрээ байгуулаад зохицуулчих гэхээр нь Хг эгчийг дагуулж очиж гэрээ байгуулсан. Бид нар мөнгө авсан зүйл байхгүй. С улсад очоод 35 хоног ажиллаад С улсын цагдаад баригдаад түр саатуулах байранд 2 сар байрлаж байгаад ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч Б.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Бэтэй тайлбар нэг байна гэв.

4.Хариуцагч Б.Хг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би С.Ү******* гэдэг хүнээс мөнгө аваагүй. Б.Г дүү маань хүнээр биз гаргуулсан. Виз гаргуулсны хөлсөнд хүнд 12,000,000 төгрөг өгөх байснаас 6,000,000 төгрөгийг өгчихлөө. Ст очоод 6,000,000 төгрөгийг төлнө гээд 20******* оны 05 дугаар сарын 03-ны өдөр нисэх болсон. Паспортаа авч чадахгүй байна та ирээд гарын үсэг зураад өгөөч гээд би очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 14,000,000 төгрөгийг Ж.Ү*******аас аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

5.Хариуцагч Б.Г, С.Бэ нар нь сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Ж.Ү******* нь Б.Г, С.Бэ биднээс зээл, зээлийн хүү, алданги нийт 28,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд бидний зүгээс Ж.Ү*******аас ямар нэгэн мөнгө зээлсэн асуудал байхгүй. Харин Ж.Ү*******ад 6,000,000 төгрөг өгсөн. Иймд түүнд өгсөн 6,000,000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

6.Нэхэмжлэгч Ж.Ү******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай эхнэр Д.О нь 2020 онд Б.Г, С.Бэ нарт С улсын виз гаргаж өгсний хөлсөнд тэднээс 8,000,000 төгрөгийг авах ёстой байсан юм шиг байгаа юм. Корона вирус гараад Б.Г, С.Бэ нар С улс руу явж чадаагүй тул мөнгөө өгч чадахгүй гэж хэлсэн. Б.Г, С.Бэ нар нь 20******* онд дахин виз гаргуулсан. Нийт хоёр удаагийн виз гаргуулсан төлбөрт нийт 14,000,000 төгрөг төлөхөөр байсан. Мөнгийг С улсад ажил хийж өгнө гэж тохирсон. Зээлийн гэрээ хийгээд авчих гэж манай эхнэр хэлсэн. Эд нар паспортаа авахын тулд хүчээр гэрээ хийчихсэн юм шиг яриад байгаа. Виз гарахад тал мөнгөө өгөөд С улсад очоод үлдсэн 6,000,000 төгрөгөө өгнө гэж хэлж байсан. Би 6,000,000 төгрөг өгөх ямар ч үндэслэл байхгүй. Өнөөдөр 100 гаруй мянган төгрөгөөр С улсын виз гаргаад явчихдаг бол Монголын бүх залуус явчихна. Виз гаргах нь нарийн шалгууртай. Би нэг хүн гуйна, нөгөө хүн нь дахиад нэг хүн гуйна дам дамаа дамжиж явж байгаад гардаг. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

7.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-5-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Б.Г, С.Бэ нарын визний материал /хэргийн 8-10-р хуудас/,

-Ж.Ү*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 11-12-р хуудас/,

-Ж.Ү*******, Б.Хг нарын 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №0602 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хэргийн 13-14-р тал/,

-2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар /хэргийн 15-16-р тал/,

-Нэхэмжлэгчээс Ч.Од 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 72-р хуудас/,

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оын хариу тайлбар /хэргийн 110-р хуудас/,

-Фэйсбүүк чатаар харилцсан баримтууд /хэргийн 113-132, 141-154-р хуудас/,

-Д.Огийн гаргасан өргөдөл /хэргийн 163-р хуудас/,

-М мэдүүлгийн төв гэсэн нэртэй фэйсбүүк хуудасны баримт /хэргийн 164-181-р хуудас/,

8.Хариуцагч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-Хариуцагч Б.Хгийн хариу тайлбар /хэргийн 25-р хуудас/,

-Б.Хгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 26-59-р хуудас/,

-Хариуцагч С.Бэ, Б.Г нараас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Б.Хгт олгосон итгэмжлэл /хэргийн 100-р хуудас/,

-Хариуцагч С.Бэ, Б.Г нарын хариу тайлбар /хэргийн 103-р хуудас/,

Хариуцагч С.Бэ, Б.Г нарын гаргасан сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 104-105-р хуудас/,

9.Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК-ийн Б аймаг дахь салбараас Ж.Ү*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 73-98-р хуудас/ -ыг бүрдүүлсэн.

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Д.Огийн мэдүүлгийг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэгч Ж.Ү******* нь хариуцагч Б.Хг, Б.Г, С.Бэ нарт холбогдуулан 28,700,000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.Г, С.Бэ нар нь нэхэмжлэгч Ж.Ү*******аас 6,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

2.  Нэхэмжлэгч нь 2020 онд Б.Хгийн төрсөн дүү болох Б.Г болон түүний нөхөр С.Бэ нар нь С улсад ажиллах зорилгоор манай эхнэр Д.Отай С улсын виз даруулах ажлыг хийлгэхээр харилцан тохиролцсон. Б.Г, С.Бэ нар нь мөнгө зээлж бидэнд тус болооч, бид нар биз гаргуулахаар материал бүрдүүлсэн. Бид хоёрт 2,000,000 төгрөг л байна. 14,000,000 төгрөгийг нь 3 хувийн хүүтэй зээлдэж тус болооч гэж гуйсан тул уг мөнгийг зээлсэн. Гэтэл зээлээ төлөөгүй тул үндсэн зээл 14,000,000 төгрөг, зээлийн хүү 7,700,000 алданги 7,000,000 төгрөг, нийт 28,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж,

3.  Хариуцагч нар нь Ж.Ү*******аас ямар нэгэн мөнгө зээлсэн зүйл байхгүй гэж маргаж байна. Харин Ж.Ү*******ад 6,000,000 төгрөг өгсөн. Иймд түүнд өгсөн 6,000,000 төгрөгөө гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж маргаж байна.

4.   Шүүх Ж.Ү*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Г, С.Бэ нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ү*******аас гаргуулж, хариуцагч нарт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

6. Нэхэмжлэгч Ж.Ү******* хариуцагч Б.Хг нарын хооронд 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний харилцааг тодорхойлсон бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Уг гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх тохиолдолд гэрээний үүргийг талууд шаардах эрхтэй. Хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх тогтооно.

Хэрэгт авагдсан Ж.Ү*******, Б.Г, С.Бэ, Б.Хг нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч Д.Огийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргээс зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Ж.Ү*******аас хариуцагч Б.Г, С.Бэ, Б.Хг нарт 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд 14,000,000 төгрөг шилжүүлээгүй байна.

Тодруулбал: Хариуцагч Б.Г, С.Бэ нар С улсын виз даруулах зуучлалын ажлын хөлс 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Д.Од өгөхөөр тохирсон. Д.О нь 14,000,000 авах эрхтэй болохоо баримтжуулах зорилгоор нөхөр Ж.Ү*******, хариуцагч Б.Гийн төрсөн эгч Б.Хг нарын хооронд 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 14,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр, 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулуулсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээнд заасан мөнгийг шилжүүлээгүй зөвхөн зээлийн гэрээ байгуулсан мэт гадаад илрэлийг бий болгосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 28,700,000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

7.  Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Б.Г, С.Бэ нар нь гэрч Д.Огаас С улсын виз даруулахаар зуучлалын үйлчилгээ авсан. Виз гарч, хөлсөнд нь Iphone 14 promax маркын гар утсыг 4,000,000 төгрөгт тооцож Д.Од өгсөн. 2,000,000 төгрөгийг Ж.Ү*******ын дансаар шилжүүлсэн тул 6,000,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарласан. Энэхүү үйл баримт нь зохигчийн тайлбар, гэрч Д.Огийн мэдүүлэг, 20******* оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч С.Бийн 5020530277 тоот данснаас нэхэмжлэгч Ж.Ү*******ын тоот данс руу Оюунаа эгчид Гс гэх утгаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн С.Бийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

Талуудын тайлбараас дүгнэхэд Б.Г, С.Бэ, гэрч Д.О нарын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Гэвч энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Г, С.Бэ нар нь Д.Огаас С улсын виз даруулахаар зуучлалын үйлчилгээ авсан. Хөлсөнд нь Iphone 14 promax маркын гар утсыг 4,000,000 төгрөгт тооцож Д.Од өгсөн. 2,000,000 төгрөгийг Ж.Ү*******ын дансаар шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хууль зөрчсөн хэлцэл буюу виз гаргадаг эрх бүхий субьект нь Д.О биш, мөн уг асуудлаар аливаа этгээд албан бусаар мөнгө, шан харамж, авилга өгөх, авах, хуульд зааснаас давуу эрх олж авах нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр бус байх нь талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлдэг буюу талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хөрөнгийн шилжүүлэг бий болсон, хөрөнгийн шилжүүлэг хийх үүрэг үүсээгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүдэлтэй шаардах эрхийг бий болгоно.

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгийг ашиглаж байгаа тал нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч Ж.Ү*******аас 2,000,000 гаргуулж хариуцагч нарт олгох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч нар Iphone 14 promax маркын гар утсыг нэхэмжлэгчид бус түүний эхнэр Д.Од өгсөн талаар тайлбарлаж, Д.О нь хүлээн авсан болохоо гэрчийн мэдүүлэгтээ дурдсан тул Iphone 14 promax маркын гар утсны үнэ 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй юм.

8.     Иймд дээрх үндэслэлээр С.Бэ, Б.Г, Б.Хг нараас 28,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Ү*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Ү*******аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч хариуцагч С.Бэ, Б.Г нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,450 /гурван зуун нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч С.Бэ, Б.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ү*******аас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Бэ, Б.Г нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар С.Бэ, Б.Г, Б.Хг нараас 28,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Ү*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Ү*******аас 2,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч хариуцагч С.Бэ, Б.Г нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,450 /гурван зуун нэгэн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг, хариуцагч С.Бэ, Б.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Ү*******аас улсын тэмдэгтийн хураамжид 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хариуцагч С.Бэ, Б.Г нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ