Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2017/00181

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулан,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ийн *******гийн хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгч Д.******* оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 онд сургуульд орж, 1980 онд ******* сумын 10-н жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Дорнод аймаг дахь Барилга материалын үйлдвэрийн комбинатад засал чимэглэгчээр орж ажилласан. Ар гэрийн гачигдлаар 1986 оны 12 сарын 22-ны өдөр ажлаас халагдсан. Ингээд 1987 оны 01 сараас 1989 оны 12 сар хүртэл сумын цэцэрлэгт туслахаар ажилласан. 1988 онд хүүхэд төрүүлээд хүүхэд асрах чөлөө авсан байсан бөгөөд буцаад ажилдаа орох гэтэл ажлаас халсан байсан. Тухайн үед ажилд орсон болон халагдсан тушаалын хувийг надад өгөөгүй. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаалын сар, өдөр нь зөрүүтэй учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн учир тэтгэвэр тогтоолгох болсон.

Иймээс *******ийн ******* намайг 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1989 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн Баяндун сумын хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1989 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1989 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн сумын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1987 оны 03 сарын 05-ны өдрийн Ажилд түр томилох ба ээлжийн амралт олгох тухай 19 дугаартай тушаал, 1988 оны 10 сарын 27-ны өдрийн Тэтгэмжтэй чөлөө олгох ба ээлжийн амралт олгох тухай 83 дугаартай тушаал, Дорнод аймгийн сумын архиваас ирүүлсэн цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт дашийн ******* нь 1987 оны 01 сарын 04-ний өдрөөс 1989 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл Дорнод аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ