Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 134/ШШ2024/00095

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг,*******,*******,*******,,,,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг,*******,*******,*******,,,,,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 8,832,356.43 төгрөг, зээлийн хүү 2,702,735.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315,932.42 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 11,881,524.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч-ийг төлөөлж,******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

****** ХК нь зээлдэгч, нартай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЦЗ-139 дугаартай зээлийн гэрээг байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЦЗ-139/1 гэрээг байгуулж нэмэлтээр 7,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №252000060453 тоот зээлийн гэрээг байгуулж нэмэлтээр 5,020,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №252000060453 гэрээ байгуулж нэмэлтээр 3,360,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №217 тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 6,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №155 тоот гэрээг байгуулж нэмэлтээр 4,600,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар тус тус цалингийн зээлийг зээлдэгчийн 252000056769 тоот дансанд олгосон. Зээлдэгч нь зээлийг өөрийн хэрэглээндээ зарцуулсан бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хуваарийн дагуу 673 хоног төлөлгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банк зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 2.21 заасны дагуу зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардаж байна. Зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхийг шаардах үндэслэл бүрдсэн тул, нараас нийт 11,851,024.48 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 30,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Нэхэмжлэлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэж, банкны зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Буянтогтох овогтой би-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 11,881,524.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нинагийн Гэрэлмаа би өөрийн нөхөр Б.ы хамт 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банк ХХК-иас гаргасан нийт 11,881,524.48 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Зээлдэгч зээлдэгч, нартай 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЦЗ-139 дугаартай зээлийн гэрээг байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ЦЗ-139/1 гэрээг байгуулж нэмэлтээр 7,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №252000060453 тоот зээлийн гэрээг байгуулж нэмэлтээр 5,020,000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №252000060453 гэрээ байгуулж нэмэлтээр 3,360,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №217 тоот зээлийн гэрээ байгуулж нэмэлтээр 6,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №155 тоот гэрээг байгуулж нэмэлтээр 4,600,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар тус тус цалингийн зээлийг авсан боловч зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй 673 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 11,881,524.48 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч, нар нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,054.39 төгрөгийн тавин хувь болох 102,527.20 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 102,527.20 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 102,527.20 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ундармаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 8,832,356.43 төгрөг, зээлийн хүү 2,702,735.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 315,932.42 төгрөг, нотариатын зардал 30,500 төгрөг, нийт 11,881,524.48 төгрөгийг хариуцагч, нар төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,054.39 төгрөгийн тавин хувь болох 102,527.20 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 102,527.20 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч, нараас улсын тэмдэгтийн хураамжид 102,527.20 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч-д олгосугай. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

   

ШҮҮГЧ                               П.ЦОГЗОЛМАА