Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2024/00406

 

 

 

 

 

2024 04 30 151/ШШ2024/00406

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

Нэхэмжлэгч: Г банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.С,

Хариуцагч: Г.Х нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7.205.878,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн Төв салбар нь хариуцагч Г.С, Г.Х нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.205.878,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Г.С, Г.Х нар Г банктай 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр *********** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй байхаар харилцан тохиролцож 5.000.000 төгрөгийг, 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр *********** тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 6.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийг үлдэгдлийг 9.839.430,92 төгрөг, зээлийн жилийн хүүг 20,4 хувь болгон өөрчлөхөөр, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ************ тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 1.510.000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 8.134.191,88 төгрөг, зээлийн жилийн хүүг 18 хувь болгон өөрчлөхөөр, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ************** тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 3.000.000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн үлдэгдлийг 8.022.918,20 төгрөг, зээлийн жилийн хүүг 19,2 хувь болгон өөрчлөхөөр тус тус гэрээ байгуулж, цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, гэрээний хавсралтад заагдсан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-д зааснаар зээлийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болсон тул, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.4-т зааснаар *********** тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж тэдэнд холбогдуулан үндсэн зээл 6.398.855,72 төгрөг, үндсэн хүү 779.109,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.913,12 төгрөг, нийт 7.205.878,11 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч Г.С, Г.Х нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.С, Г.Х бид нар Г банк ХК-ийн нэхэмжилж байгаа 7.205.878,11 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 6 сарын хугацаанд хувааж төлөх болно. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.205.878,11 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгч Г банк ХК болон Г.С нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ************** дугаартай Зээл болон Барьцааны гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Г банк ХК болон Г.С, Г.Х нарын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Г банк ХК болон Г.С нарын хооронд байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Г банк ХК болон Г.С, Г.Х нарын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Хүү тооцооллын хүснэгтийн хуулбар, Г банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г банк ХК-иас Д.О-д олгосон итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г банк ХК болон Г.С, Г.Х нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ************** дугаартай Зээл болон Барьцааны гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ************** дугаартай Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нар 5.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байх боловч уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.205.878,11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С, Г.Х нар нэхэмжлэлийн шаардлага болох 7.205.878,11 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 хуваан нэхэмжлэгч Г банк ХК-д төлөхөө илэрхийлсэн.

4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.245 төгрөгөөс 65.122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ************** тоот данснаас 65.122 төгрөг, хариуцагч Г.С, Г.Х нар 65.122 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгоно.

6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.С, Г.Х нар зээлийн гэрээний үүрэгт 7.205.878,11 төгрөгийг 6 хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2.205.878,11 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г банк ХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130.245 төгрөгөөс 65.122 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн ************** тоот данснаас 65.122 төгрөг, хариуцагч Г.С, Г.Х нар 65.122 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА