| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00367/И |
| Дугаар | 151/ШШ2024/00407 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00407
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1.941.768,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И ББСБ ХХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.941.768,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Зээлдэгч Э.А нь манай компанитай 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр *********** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж гэрээнд Цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Э.А-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас: 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр *********** дугаартай зээлийн дансны дугаартай, 816.000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *********** банкны тоот дансанд; 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр *********** дугаартай зээлийн дансны дугаартай, 185,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *********** банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2022 оны 3 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдлийн хувьд үндсэн зээл 816.000 төгрөг, шимтгэл 35.500 төгрөг, үндсэн хүү: 605.628,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.125,70 төгрөг, нийт 1.578.254,20 төгрөг байна. 2022 оны 3 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдлийн хувьд үндсэн зээл 184.829,98 төгрөг, шимтгэл 8.100 төгрөг, үндсэн хүү 135.903,21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.180,63 төгрөг, нийт 356.013,82 төгрөг байна. Мөн нотариатын зардал 7.500 төгрөг болсон болно. Иймд хариуцагч Э.А-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1.941.768,02 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.А нь И ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 1.941.768,02 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 3 сарын хугацаанд хувааж төлөх болно. 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.341.768,02 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, И ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, И ББСБ ХХК-иас М.М, Б.Х нарт олгосон итгэмжлэл, И ББСБ ХХК болон Э.А нарын хооронд байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *********** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, Э.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.А-ийн зээлийн дансны хуулга, Нотариатын зардлын баримт зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч И ББСБ ХХК болон Э.А нарын хооронд байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн *********** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч Э.А уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.941.768,02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлага болох 1.941.768,02 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.341.768,02 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И ББСБ ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.018 төгрөгөөс 23.009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн *********** тоот данснаас 23.009 төгрөг, хариуцагч Э.А-ээс 23.009 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлага болох 1.941.768,02 төгрөгийг 3 хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 300.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1.341.768,02 төгрөгийг тус тус нэхэмжлэгч И ББСБ ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.018 төгрөгөөс 23.009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн *********** тоот данснаас 23.009 төгрөг, хариуцагч Э.А-ээс 23.009 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА