| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00478/И |
| Дугаар | 151/ШШ2024/00423 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2024/00423
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:А.М,
Хариуцагч: Б.Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1.307.135,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ийн нь хариуцагч А.М, Б.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.307.135,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн зээлдэгч А.М, хамтран зээлдэгч Б.Н нар Б ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ************** дугаартай зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар, хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Б ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч А.М-ын Хаан банкин дахь ************ тоот дансанд 2.000.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нар Зээлийн гэрээний хавсралтаар тохирсон Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хувиараар 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 145.000 төгрөгийг төлөхөөр тохирсон хэдий ч **************** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 178 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т "Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн аль нэгийг нь төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж, 3 дугаар зүйлийн 3.2.2-т "Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Гэрээний 2.1.6 дах заалтад заасан хугацаа болон Гэрээний Хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах.... хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг төлөх..." гэх заалтуудыг зөрчсөн. Б ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч, хамтран зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч, хамтран зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй. ************** дугаартай зээлийн гэрээний дагуу 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 986.865,88 төгрөг, хуримтлагдсан хүү 224.606,82 төгрөг, алданги 95.662,40 төгрөг, нийт 1.307.135,10 төгрөгийг зээлдэгч А.М, Б.Н нараас гаргуулж өгнө үү. ...Б ХХК нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн *** тоот нэхэмжлэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагч А.М-ын хариу тайлбарыг дэмжиж байгаа тул хариуцагч Б.Н-гээс татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч А.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.М нь Б нэхэмжилж байгаа 1.307.135,10 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг үнийн дүнг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Б ХХК-иас Ц.Н, Д.О нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарын гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбар болон А.М, Б.Н нарын хооронд байгуулагдсан 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ************* дугаартай Зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн ************** дугаартай Батлан даалтын гэрээний хуулбар, А.М-ын зээлийн дансны хуулга, А.М, Б.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн **************** дугаартай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбар болон А.М, Б.Н нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн *************** дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн ************** дугаартай Батлан даалтын гэрээ тус тус байгуулагдаж, хариуцагч нар 2.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан байх боловч хариуцагч А.М, Б.Н нар уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.307.135,10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Харин хариуцагч А.М нэхэмжлэлийн шаардлага болох 1.307.135,10 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарт төлөхөө илэрхийлсэн.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.865 төгрөгөөс 17.932,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************* тоот данснаас 17.932,5 төгрөг, хариуцагч А.М-аас 17.932,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарт олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбар нь хариуцагч Б.Н-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг дурдаж, хариуцагч А.М нь зээлийн гэрээний үүрэгт 1.307.135,10 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.865 төгрөгөөс 17.932,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************** тоот данснаас 17.932,5 төгрөг, хариуцагч А.М-аас 17.932,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-ийн Төв аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА