| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00513/И |
| Дугаар | 151/ШШ2024/00426 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2024/00426
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Э.А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 7.151.858,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.151.858,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн Э.А нь манай компанитай 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ************ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.489.825 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Э.А нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Apple iPhone 14 Pro Max Gold 256GB MQ9W3ZP/A загварын гар утсыг П ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Э.А нь ************ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5.497.675,95 төгрөг төлөх байснаас 1.060.000 төгрөг төлж, 4.437.675,95 төгрөг төлөөгүй 451 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хонгийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Э.А нь зээлийн гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Э.А нь ************ тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 4 дүгээр сарын 10-ны байдлаар үндсэн зээл 5.406.168,54 төгрөг, зээлийн хүү 1.710.115,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.574,61 төгрөг, нийт 7.151.858,60 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Э.А-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 7.151.858,60 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт Х ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Э.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.А нь хэрэглээний лизингийн нэхэмжилж байгаа 7.151.858,60 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг үнийн дүнг 8 сарын хугацаанд хувааж төлөх болно. 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 731.547,05 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 960.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын зардал төлсөн баримт, Х ХХК-иас Г.Е, О.О нарт олгосон итгэмжлэл, Х ХХК болон Э.А нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ************ дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, нэмэлт барьцаа хөрөнгийн жагсаалтын хуулбар, Х ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Мэдэгдлийн хуулбар, Э.А-ийн анкетын хуулбар, Э.А-ийн иргэний үнэмлэх болон хаягийн тодорхойлолтын хуулбар, Э.А-ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х ХХК болон Э.А нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ************ дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч хариуцагч Э.А уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.151.858,60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлага болох 7.151.858,60 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 731.547,05 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 960.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХХК-д төлөхөө илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.380 төгрөгөөс 64.690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************ тоот данснаас 64.690 төгрөг, хариуцагч Э.А-аас 64.690 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлага болох 7.151.858,60 төгрөгийг 8 хувааж буюу 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 731.547,05 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 910.000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 960.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Х ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129.380 төгрөгөөс 64.690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн ************ тоот данснаас 64.690 төгрөг, хариуцагч Э.А-аас 64.690 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА