Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00054/И |
Дугаар | 134/ШШ2024/00103 |
Огноо | 2024-04-18 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 134/ШШ2024/00103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1.******* миний бие нь******* хамтын амьдралтай байсан ба 2016 оноос эхлэн тодорхой шалтгааны улмаас хамтран амьдрах боломжгүй болж тус тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үеэс эхлэн 2006 онд төрсөн охин, 2012 онд төрсөн хүү нарыг өөрийн асрамжид авч амьдарч байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шалтгаанаар Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа. Гэтэл хариуцагч******* оршин суух хаягт нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,гийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуулчлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл, зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, иргэний үнэмлэхийн хуулбар, Говьсүмбэр аймгийн*******ын*******ийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 122 дугаар албан бичиг зэргийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хүсэлт гаргагч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах гэтэл бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж болно гэж заажээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаагаар *******,*******,*******, Мөнх гудамж 22 тоотод оршин суух бүртгэлтэй боловч түүнийг тухайн хаягт оршин суудаггүй талаар Говьсүмбэр аймгийн*******ын*******ийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 122 дугаар тодорхойлолтод дурдсан байна.
Иймд, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох гаргасан хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.
3. 1984 онд төрсөн,,, *******,*******,*******, Мөнхийн 22 тоотод оршин суух бүртгэлтэй, утас 99017415,, гэж тайлбарласан болно.
4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан*******гийн гаргасан хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70, 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. 1984 онд төрсөн,, ЕП84111314 регистрийн дугаартай, *******,*******,*******, Мөнхийн гудамж 22 тоотод оршин суух бүртгэлтэй, утас 99017415,, гэж тайлбарласан болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА