Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
Хэргийн индекс | 134/2024/00048/И |
Дугаар | 134/ШШ2024/00099 |
Огноо | 2024-04-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 134/ШШ2024/00099
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо,,, ********************
Хариуцагч:*******,*******,*******, 15 дугаар байр,*******,******* ********************
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,286,777.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. нь *******-тай 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулан 1,349,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно.
Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр*******-иас гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй ба 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно.
Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүний төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлэн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд гэрээний 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн ба энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээл 979,950.90 төгрөг, төлөх ёстой хүү 290,770.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,155.41 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 1,286,777.23 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1.******* нь *******-тай 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 01 тоот зээлийн гэрээ байгуулж, 1,349,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан бөгөөд зээлийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй тул 1,286,777.23 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,500 төгрөгийн тавин хувь болох 17,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 17,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 17,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 1,286,777.23 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,500 төгрөгийн тавин хувь болох 17,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 17,750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 17,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА