| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0101/Э |
| Дугаар | 94 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогч Ц.,
шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******д холбогдох эрүүгийн 1707001310017 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******7-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс*******, ******* боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, Улаанбаатар хотын дөрвөн замын вагон ашиглалтын ******* ажилтай, Улаанбаатар хот, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Н.******* нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Буян Налайх” худалдааны төвийн арын зогсоол дээр Ц.ийг замын хөдөлгөөнд оролцохдоо автомашинаар шахлаа гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн *******ны нутаг дэвсгэрт байрлах “Буян Налайх” худалдааны төвийн арын зогсоол дээр Ц.ийг замын хөдөлгөөнд оролцохдоо автомашинаар шахлаа гэх шалтгаанаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хавирганы зөрүүгүй хугарал, зүүн мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, зүүн сарвууны 3-р хурууны 3-р үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.ийн өгсөн: “Хохирол төлбөрийн асуудлыг жич иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.*******ын өгсөн “ 2017 оны 8 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед миний бие өөрийн эзэмшлийн улсын дугаартай протер машинтайгаа Налайх, салдаг уулзвар дээр очиж хүнээс юм аваад буцаад ын замаас баруун тийшээ эргээд Улаанбаатар, Налайхын зам руу ороод явж байхад Улаанбаатар хотоос чиглэлтэй ирсэн В.Аксент маркийн авто машины жолооч миний зүүн талаар замын баруун тал руу намайг шахсан. Тэр үед би 3 хүүтэйгээ явж байсан ба бараг л замын баруун тал руу орж унахаа шахсан. Тэгээд би тормосоо гишгэж зогсож өнгөрөөхөд нөгөө машин түрүүлээд яваад өгсөн. Тэгээд би хойноос нь яваад “Буян Налайх” худалдааны төв дээр ирэхэд нөгөө машин “ талын зогсоол руу орж зогсоод хүн буулгаж байхад нь би хойноос нь машинтайгаа зогсоол руу орж уг машины жолооч залууг машиндаа сууж байхад нь дэргэд нь очоод “чи намайг замын хажуу руу шахаж унагаах шахлаа шүү дээ аятайхан яваач” гэхэд “чи өөрөө урдуур ороо биз дээ” гэхээр нь түүнтэй барьцалдаж аваад бие биенийгээ цохисон. Тэгээд нөгөө залуу цагдаа дуудна гээд хажууд нь байсан эмэгтэй цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд бид 2-ыг аваад цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 24 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн өгсөн “...Би 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Улаанбаатар хотоос Налайх дүүрэг орох гээд өөрийн 17-77 УНЦ улсын дугаартай В.Аксент маркийн машинтай Говийн аймгууд руу салдаг уулзвар орох гээд явж байтал миний урдуур Х.Портер маркийн машинтай хүн зам тавьж өгөхгүй урдуур шахаад эргэсэн. Тэгэхээр нь би эсрэг урсгал руу ороод хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлээд Буян Налайх үйлчилгээний төвийн арын зам дээр явж байтал нөгөө портертой залуу намайг хөөж байгаад зогссол руу шахаж зогсоогоод бууж ирээд намайг машинаас буулгахгүй нүүр нүдгүй балбасан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг,
/хх-ийн 4-5 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 14-ний орой ажлаа тараад Улаанбаатар хотоос дүү ийн Аксент маркийн авто машинд суугаад Налайх руу явсан. Налайх дүүрэг рүү орж ирэх үед буюу Говьсүмбэр аймаг, Налайх дүүрэг салдаг бөмбөрцөгтэй уулзвар орох гээд явж байхад хөх өнгийн портер маркийн авто машин налайх чиглэлээс ирээд Говьсүмбэр салдаг зам руу оронгуутаа бөмбөрцөгийн цаад талд зам дээрээ эргэхээр нь манай машиныг өнгөрөөх юм байх гэж бодсон чинь шууд манай машины зорчин явж байгаа зам руу ороод Налайх чиглэлдээ эргэсэн. Тэгэнгүүт тормосоо хасаад эсрэг урсгалдаа орж портер машинаас холдоод урд нь гараад явсан. Тэгээд “Буян Налайх” худалдааны төвийн урд ирээд офицерийн буудлаас авсан хүмүүсээ буулгаад хөдлөх гэтэл нөгөө хөх өнгийн портер машины жолооч зогсоол руу орж ирээд ийн машины зүүн тал руу орж шахаад зогсоосон. Тэгээд жолооч залуу нь магинаасаа бууж ирэнгүүтээ жолооч талынхаа буюу зүүн гар талынхаа суудал дээр сууж байсан ийн талын хаалгыг онгойлгоод “яадаг муу пизда вэ” гээд л ийг учир зүггүй гараараа хаалганаас барьж байгаад нөгөө гараараа цохиод эхэлсэн. тэр үед нүүрээ дараад бие хамгаалсан боловч зодож байхдаа хувцаснаас нь зулгааж чирч машинаас гаргах гэсэн оролдлого хийсэн. Тэр үед би “болиоч” гэхэд намайг хүртэл авч хэлэлцэхгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө залуу хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №08 шэ/395 дугаар:
/хх-ийн 16 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 25 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 27 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,
/хх-ийн 28 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Н.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Н.*******д 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, мөн хохирогч Ц. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Баяржагалд оногдуулсан 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.*******д мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч Ц. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ